part11

264 28 3
                                    





- Кияахххх энэ амтыг уу? Манай дүү чинь сайхан хоол хийдэг юм байна алив нэг үнсчихдэг юм уу? гээд Жонгүгрүү хошуугаа цорвойлгоход тэр миний урууланд хацраа наахад нь шоб хийтэл үнсээд эрхий хуруугаа гозойлгоход
- Заваан гэдэг нь Угаасаа би сайн л даа та л мэддэггүй байх гээд хоол болсон хацраа арчихад
- Эгч нь сайн гэдгийг чинь мэддэг ч хоол хийхдээ сайн гэж мэдсэнгүй гэхэд Хусог инээгээд

- Тиймээ шүү амттай байна. Өмнөх нь өт хорхой ч тоож идмээргүй аяга угаасан ус шиг хачин юм байсан. Ахх ах нь дүүгээрээ бахархаж байна гээд халбагадсан шөлөө чал чал хийтэл амтлаад толгойгоо зөөлөн сэгсэрнэ.

- Тийм шүү эгч нь ч гэсэн бахархаж байна.

- За та хоёр битгий хөөрөөд бай. Хусог ах гоё хоол хийдэг ч эгч бол биш шүү гээд инээхэд
- Тэгээд яадаг юм ийм дүүтэй байхад би хоол хийж яах билээ. Одоо өнөөдөрөөс эхлээд чи хоол хийнэ шүү.
- Ахх арайчдээ ингэхийг нь мэдсэн бол хоол хийдэггүй байж. Ай хорвоо сайхан хоол хийдэг нь миний буруу юу?
- Золиг чинь өөрөө битгий хөөрөөд бай гээд Хусог Жонгүгийн толгойруу халбагаар цохиход нь би чангаар инээв.
Нээрээ түрүүн гэрт орж ирэхэд Жонгүгийн царай ямар байсан гэж бодно. Нүүр нь халтайчихсан гэрийн хувцасаа хайш яайш өмсөөд бараг л поспортож байна уу гэлтэй ягаан хормогч зүүчихсэн тэгсэн мөртлөө уурлаад хамаг нүдээ байдгаараа онийлгочихсон хоолны халбага бариад зогсож байдаг юм даа. Бодохоор л инээчих гээд
Тэрийг дүр зургыг лав би хэзээ ч мартахгүй байх их ховор үзэгдэл байсан шүү. Тэгээд удалгүй л уурлахаа болиод ажлаасаа ирсэн ээжтэйгээ уулзсан юм шиг л урдуур хойгуур гүйгээд л ахх энэ дүүгээ яая даа.

Хоёр хоногийн дараа ээж аав хоёр томилолтоосоо ирнэ. Тэгээд л сая д нэг олдох эрх чөлөө минь дуус ч байгаа юм даа. Тэрнээс өмнө хантлаа дураараа байж эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй.

Бид гурав хоолоо идэж дуусахад Жонгүг ядарч байна гээд л сунаж үхэх гэсэн юм өрөөлүүгээ явлаа. Харин Хусог угаалгын өрөө ороход би аяга тавгаа угаан дуусаад Хусогт буйдан дээр орыг нь засаж өгөв. Азаар манай буйдан Хусогийг багтаачих хангалттай том болохоор санаа зовох зүйлгүй байлаа. Ээж аав хоёрын өрөө байгаа ч тэр бол болохгүй .Хэсэг хугацааны дараа Хусогийн угаалгын өрөөнөөс гарч ирэх сонсогдлоо.
Тэр үсээ арчсаар орж ирэн намайг харан гайхаад
-Юу хийж байгаа юм? Унтаагүй байсан юм уу?
- Үгүй ээ орыг чинь засаад байж байсан юм зза би ингээд дээшээ гаръя даа гээд эв хавгүй инээмсэглэхэд
-Тэгэх хэрэггүй байсан шдээ өөрөө хийчих байсан юм. Гэхдээ баярлалаа одоо ядарч байгаа биздээ өрөөндөө ороод шууд унтаарай сайхан амраарай гээд дулаахнаар инээмсэглэхэд нь би зөрүүлэн инээмсэглээд дээш гарав.
Түүнийг өмд цамцтай байсанд нь баярлаж байна. Дахиад эвгүй байдалд орох нь л гэж бодож байлаа. Ядарч байсан учир гялс шүршүүрт орчихоод өрөөндөө ороход Жонгүг үхчихсэн юм шиг л унтаж байв.

----------------------------------
-----------------------------------
----------------------------------


a/n: bogino oruulsand uneheer uuclaarai bas unshsand bayrlalaa❤️❤️ taalagdwal voteu💜

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now