part22

219 27 7
                                    


Дахэгийн хэлсэн үг шал гөлрөн суусан Юнгиг зог тусахад хүргэлээ.

-Дахэ чи энэ асуудалд оролцоод хэрэггүй. Хусог ч хүсэхгүй. Бас чи их сургуульд орох гэж байгаа биздээ, тэрэндээ анхаарлаа хандуул хэмээн хэлэхэд Дахэ толгойгоо атгасан гараа буулган Юнгирүү нулимастай нүдээрээ харлаа.

-Яагаад!? Тэгээд би яах ёстой юм?! Өөрийгөө хангалттай буруутайгаар мэдэр ч байхад түүний зовохыг хараад суух намайг байж суухын аргагүй болгоно. Ямар нэг зүйл хийхгүй л бол би тэвчихгүй байх Юнги ахаа

ингэж хэлсэн Дахэ бухамдаж бас цөхөржээ. Нүдрүү нь харсан хэн ч харц буруулж өрөвдмөөр гуниг болон нулимс хурсан харагдана. Удалгүй нэг хоёр дуслаар нулимс нь зөөлнөөр урсаж эхлэхэд
-Саяны сонссон зүйл минь надад маш хүндээр тусчихсан Юнги ахаа,
Надад туслаачдээ б-би Хусогт хайртай

Шивнэх шахам хэлсэн энэ үгс дэндүү үнэ цэнэтэй ажээ. Гуниг агаад хайрыг агуулна.

Нар шингэж буйг харсан Наранцэцэгийн сэтгэлд чимээгүйхэн гуниг мэлтэлзэхэд тэр маргаашийг тэсэн ядан хүлээнэ.


~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*
*~*~*~*1 сарын дараа*~*~*~*~

Гудамж уруудан хурдан алхахдаа байн байн гартаа байх халуун хоолруугаа харна.
-Байна уу?
-Аа Жиминаа би жаахан удах юм шиг байна.Чи намайг хүлээж байж чадах уу?
: Тэгьеээ, хүлээж байя.
- За баярлалаа Хусог яаж байна. Өлсөж байна гэнэ үү? Эмнэлэгийн хоолноос битгий идүүлээрэй.Би одоо очих болохоор жаахан тэвччих гэж хэлээрэй.
: Сүртэй гэдэг нь,энэ ямар өнөө маргаашгүй үхэх гэж байгаа амьтан уу? Эмнэлэгийн хоолноос идүүлсэн ч яадаг юм. Ёстой дургүй хүрчих лээ. Яадарч байж бас хоол хийгээд л, Ямар ч байсан яаралгүй тайван ир би энэ нэг юмыг чинь хараад байж байя гэж хэлээд утасаа тасалчихав.
Энэ хүн чинь яачихаа вэ? гэж амандаа бувтнан утасаа цүнхрүүгээ хийчихээд такси барьлаа.
Удалгүй шар суудлын тэрэг урд нь ирэхэд тэр Сокжиний эмнэлгийн хаягыг өгчихөөд санаа нь амарсан мэт савтай хоолруугаа инээмсэглэн харна.

Цонхоор урсан өнгөрөх хотын амьдарлыг ширтэн суух энэ мөч тэдний амьдралтай хэтэрхий төстэй санагдана.
Саяхан нь л их сургуулийн төгсөх анги зарим нь ахлах сургуулийн төгсөх анги гээд явж байсан залуус нүд ирэмхийн зуур өсөн дэвжжээ. Харин Дахэ тэдний амьдралыг харан сууна.

Энэ нэг жил тэднийг том хүн болоход хүргэчихнэ гэж яаж мэдэх билээ дээ. Дөнгөж 20 гарж яваа ч том залуус болчихжээ.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now