Юна

1.2K 163 4
                                    


"Жон Жонгүг та хэдэн өдөр бэлтгэлээ тасалсанаа мэдэж байнуу" хэмээн дасгалжуулагч бололтой эрэгтэй гаран дахь саваагаараа түүний цээжрүү хатгав

"Тиймээ дасгалжуулагчаа"

"Ямар чухал ажил гарсан болохоороо 3 долоо хоног дарааллан бэлтгэлээ тасалдаг байнаа"

Багийн хүүхдүүд түүнийг загинуулж байх хооронд дэмий л доош харан зогсоцгооно. Тэр дундаас Тэхён Жонгүгрүү тасралтгүй ширтэж байв

"Дараа долоо хоногт болох тэмцээнд чамайг сэлгээнд суулгана"

Дасгалжуулагчийн энэ үгийг сонссон Жонгүг байтугай багийхан нь гайхан нүдээ томруулцгаав. Тэмцээнд Жонгүг гол тоглогчдын нэг биш билүү? гэтэл тэрнийг сэлгээнд суулгана гэдэг чинь

"Дасгалжуулагчаа гэхдээ энэ чи-"

"Жон Жонгүг эсэргүүцэх тухай бодоод хэрэггүй" дасгалжуулагч тэрэнлүү муухай харан "тэмцээн дараа долоо хоногт байхад чи бэлтгэл хийлгүй сар гаран болсоноо мэдэж байгаа биздээ"

Түүний хэлсэн үгэнд бууж өгөн юу ч дуугаралгүй дэмий л гараа зангидан зогсоно. Үнэн шүү дээ тэмцээн тулаад ирчихсэн байхад тэр бэлтгэл хийлгүй нилээн удчихсан

"Жонгүгаа чи ер нь сар гаран хичээлээ тарчихаад л шууд алга болоод байсан юу хийсэн юм" сагсны багийн хөвгүүн дасгалжуулагчийг гарсны дараа түүн дээр ирэн асуув

"Чамд хамаагүй"

Үнэхээр л ууртай байгаа бололтой Жонгүг тэрнийг өөрөөсөө түлхээд заалны гарах хаалгаруу зүглэв

Заалнаас гарсан даруйдаа Жонгүг санаа алдан цонхны хажууд очин зогсов

"Уучлаарай"

Жонгүгийг цонхруу ширтэж байхад ард нь нэг бүдүүн хоолой сонсогдов. Жонгүг ганц сонсоод л хэн гэдгийг нь мэдэх тул эргэж харсангүй зүгээр л инээмсэглэв

"Яасан гэж уучлалт гуйж байгаа юм"

"Надаас болсон биздээ" Тэхён гэмшсэн байртай түүний хажууд ирж зогсов

"Инээд хүргэх хэрэггүй Ким Тэхён"

"Надад энэ зүүлтийг авч өгөх гэж л-" Тэхёний хэлэх үгийг таслан Жонгүг санаа алдаад "Тиймээ тэгсэн болохоор өдөр алгасалгүй байнга зүүгээрэй"

"Би чиний өгсөн бүх зүйлийг л өдөр болгон хэрэглэдэг шдээ" Тэхён хальтхан инээмсэглэн Жонгүгрүү харвал өнөөх нь зүгээр л толгой дохин инээв

"Мэднээ" амандаа зөөлөн шивнээд саяхан л уурандаа шатаж байсан тэрнийг ийм амархан жаргалтай болгож чадсан Тэхён гэх залууг нүднийхэн булангаар хааяахан ширтэнэ

----------------

"Юна"

"Өө Жонгүг аа яасан?" араас нь гэнэт дуудсанд гайхсан бололтой хариулав

"Чи харих гэж байнуу"

"Тиймээ"

"Тэхён яасан юм" түүнийг эргэн тойронд нь байгаагүйд гайхан асуухад Юна инээгээд "Аан Тэхён дасгалжуулагчтай уулзана гэлүүдээ тэгээд явчихсан"

Дасгалжуулагч? сонин л юм

"Тэгвэл хамт явах уу?" намайг ингэж асуусанд тэр бас л гайхсан бололтой "Танайх манай эсрэг зүг ш дээ" гэв

"Чи манайхыг мэддэг хэрэг үү?" хөмсгөө өргөн ингэж асуухад маань тэр сандарсан бололтой хэсэг байснаа "Нагац эгчийнд очих гэж байгаад чамайг харсан юм"

Тоглож байхад сандарч гэнэ..

"Аан би ч гэсэн чамайг тэр хавиар харсан болохоор л манайхтай ойрхон байдаг гэж бодсон юм" гээд Юна руу харан инээмсэглээд "Үгүй байсан байх нь тэгвэл би явлаа шүү"

"А.аан тиймээ баяртай" тэр хачин гэгчин гараараа даллаад хурдхан шиг надаас холдон явав

Би буруу бодоод байнуу? эсвэл тэр үнэхээр миний хажууд сандраад байгаа юм уу?

We are (NOT) friends Where stories live. Discover now