Төгсгөл

1.4K 171 7
                                    


Жонгүг өдөржингөө арван нэгэн цаг болохыг хүлээж байв. Өмсөх хувцасаа аль эрт бэлдээд тавьчихсан бүх юмаа жин тан болгочихоод одоо цагийн зүүрүү ширтээд хэвтэж байгаа харагдана

Хэдэн цаг тэвчээртэй хүлээсэн ч 9 цаг өнгөрөх үед тэвчээр алдан хувцасаа өмсөж эхлэв. Очоод л хүлээж байя.. яаавал гэж тийм биз?

Гадаа хэдийн харанхуй болчихсон учир холоос гудамжны гэрэл нь маш тод харагдаж байв. Би Тэхёныг хаана хүлээхээ хэсэг бодож байгаад ойролцоох кафэ орж суухаар шийдэн алхаж байтал цонхны харалдаа суудалд суух Тэхёныг олж харав. өглөөнөөс хойш огт харагдахгүй байсан чинь ийм эрт энд ирчирсэн байжээ. Тэрнийг харж нэг инээгээд очих гэтэл урд нь суух эмэгтэй анхаарлыг минь татав. Тэхёнийг эмэгтэй хүнтэй харсандаа болоод ч тэр үү сэтгэлээр унан гадаа суухаар шийдэн өөр зүгрүү алхаж эхэллээ. Түүнийг надад сэтгэлээ илчлэх гэж байна л гэж бодсон ч магадгүй тэр надад найз охиноо танилцуулах гэсэн ч юм бил үү?

"Жонгүгаа чи хаана байна" аль хэдийн арван нэгэн цаг өнгөрсөн байх агаад цагаа ч анзааралгүй бодолд автаж байсан надруу Тэхён залгав

Эргэн тойрноо хэсэг харж байгаад "Усан оргилуурын хажууд сандал дээр"

"Чи ирчихсэн байж ээ? би чамайг залгахгүй болохоор ирэхгүй нь л гэж бодлоо"

Чи намайг урьсан байхад би юу гэж л ирэхгүй байх вэ дээ

"Наанаа хүлээж байгаарай би очиж байна"

Дуудлага тасарсны дараа уртаа гэгчин санаа алдаад би эргэн тойрноо гүйлгэн харав. Нээрээ л  хосуудад гэсэн шиг энэ хотод байгаа хөгшин залуугүй бүх л хос цугларсан харагдана

"Жонгүг аа" удсанчгүй хайртай залуугийн минь чанга хоолой дуулдан би хажуу тийш харав

Хажууд нь өөр эмэгтэй харагдсангүйд санаа минь амран Тэхёнруу инээмсэглэн гараа даллав

"За тэгээд хоёулаа юу хийх вэ?"

"Энүүгээр алхацгаая гадаа гоё байна"

Бид хоёр энэ тэрүүгээр алхаж байгаад хоол идэхээр болж өнөөх Тэхёнийг харсан кафэд орж ирэв. Яагаад ч юм ийшээ орохыг хүсээгүй ч ,Тэхёнаас зөрөхийг ч бас хүсээгүй юм

"Чи юу идмээр байна Жонгүг"

"Юу ч байсан яахав дээ" намайг ингэж хэлээд ширээ дэрлэхэд Тэхён зөөгчөд хоолны нэр хэлж байгаа сонсогдоно

We are (NOT) friends Where stories live. Discover now