Тэнэг амьтан

1.1K 166 2
                                    


"За ингээд дүүргийн аварга шалгаруулах сагсны тэмцээн эхэлж байна" шүгэл дуугарч эхний багууд байраа эзлэн зогсоно.

"Дасгалжуулагчаа Тэхён ирээгүй л байна" багийн хөвгүүн ингэж хэлэхэд дасгалжуулагч эргэн тойрноо харсаар "Зөвшөөрөхгүй гэж байхад ийм арга хэрэглэж байгаа юм биздээ" гэв

Тэгэж байгаад манай баг ч гарах дөхөж харин гол тоглогчдын нэг Тэхён одоо хүртэл ирээгүй л байв.

"Алив Жонгүг бос" дасгалжуулагчийн хэлсэн үгэнд цочирдон намайг тэрэнлүү харахад дасгалжуулагч санаа алдаад "Тэхён гэж тэр золиг чамайг буцаад гол тоглогч болго гээд шалаад байхаар нь зөвшөөрөхгүй байсан чинь одоо өөрөө алга болчих шив" гэв

Хэдэн өдөр дасгалжуулагчтай уулзаад байсан нь ийм учиртай байжээ.. Тэнэг амьтан

Дүүргийн тэмцээнд манайх хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль авсан учир дасгалжуулагч хоолоор дайлна гэсэн ч би ажилтай гэсээр тэднээс салан өөр зүгрүү явав. Зорьсон газартаа ирэн утсаа гарган нэг дугаарлуу залгахад хэд дуудуулж байгаад утсаа авав

"Тэнэг минь гараад ир"

"Юу"

"Гараад ир ээ хүйтэн байна" гэсээр утсаа таслан түүнийг хүлээн даарсандаа доороо хэд хэд үсрэв

Удсанчгүй Тэхён куртикээ цахилгаандсаар надруу гүйн ирэв

"Чи яагаад ирээгүй юм" түүнийг миний урд ирэн зогсоход би ингэж асуув

"Тэгэхгүй бол чи тоглож чадахгүй байсан шд"

"Тэнэг амьтан"

"Байнга л тэнэг гэх юм" өөр тийш харан хошуугаа унжуулахад нь би зүгээр л инээмсэглэв

"Бид мөнгөн медаль авсан"

"Хөөх үнэхээр сайн тоголжээ" догдолсон байртай инээмсэглэхэд нь би цүнхнээсээ медаль аа гаргаж ирэн Тэхёнлуу шидээд "Чи ав"

"Яагаад чинийх ш дээ"

"Чамд өгөхийн тулд л медаль авсан юм" намайг ингэж хэлээд харцаа буруулахад Тэхён инээгээд өгсөн медалыг маань хүзүүндээ зүүгээд хэсэг харж байснаа "Баярлалаа Жонгүгаа" гэв

"Зүгээрдээ угаасаа чи хамт тоголсон бол бид алт авах байсан юм"

"Тэр ч тийм шүү" Тэхён инээмсэглэн надруу харахад бид хэсэг ширтэлцсэн юм.

Бид угаасаа л ийм харилцаатай.. Хэн хэнээс илүүтэй их хэрэлддэг ч гэлээ бас л хэн хэнээс илүүтэй бие биендээ санаа тавьдаг

We are (NOT) friends Where stories live. Discover now