Нууц

1.2K 164 4
                                    


"Та анхнаасаа эрэгтэй хүн сонирхдог байсан уу?"

"Тэрэнтэй уулзах хүртлээ хэзээ ч өөрийгөө тийм гэж бодож байгаагүй" Жимин ингэж хэлээд өөрийг нь сайнаар хүлээж авсан надруу чин сэтгэлээсээ инээмсэглэв

"Би ч гэсэн" амандаа зөөлхөн хэлсэн ч тэр сонссон бололтой хөмсгөө зангидан надруу харав

"Би ч гэсэн гэдэг чинь юу гэсэн үг юм Жонгүгаа"

"Би хэзээ ч эмэгтэй хүн сонирхож үзээгүй ахаа"

"Гэхдээ чи?" үнэхээр л гайхсан бололтой Жимин надруу дуугүй л хэсэг ширтэв

"Та энийг хүнд хэлэхгүй биздээ?" анх удаа л өөртэйгөө хамт хадгалж ирсэн энэ мэдрэмжээ хүнтэй хуваалцах гэж байна

"Юу гэж дээ Жонгүг би ч гэсэн адилхан шүү дээ"

"Тэгэхээр энэ намайг бага ангид байхаас эхэлсэн ч би хэзээ ч энийг хайр гэж бодож байгаагүй" санаа алдан инээгээд "тэгээд л хэзээнээс ч юм эхлээд өөрийнхөө мэдрэмжийг хайр юм байхдаа гэж бодож эхэлсэн, гэхдээ бид хоёр бүтэхгүй бас энэ хайр биш гэж би өөрийгөө ямар их ятгасан гэж бодно?" нүдэнд минь аль хэдийн цийлэгнэсэн нулимсаа урсгахгүй гэсэндээ дээш харан "надад боломжгүй санагддаг ганц зүйл нь тэр хүн юм шүү дээ. Өөр хүн хайрлах гэж яаж ч хичээсэн би чадаагүй" урсгахгүй гэж бодсон нулимс минь аль хэдийн урссан байлаа

"Эцэст нь би миний анхны бөгөөд эцсийн хайр бол ганцхан тэр хүн гэдэгт итгэсэн юмдаа"

Миний яриаг анхааралтай сонсож байсан Жимин ч намайг дагаж уйлсан бололтой нусаа татаад "Уучлаарай" гэв

"Та яагаад уучлалт гуйна гэж"

"Тэр хүн чинь Тэхён биздээ" Жиминийг ингэж хэлсэнд би гайхсан ч зүгээр л толгой дохив

Тиймдээ Тэхён гэдэг нь илэрхий шүү дээ..

"Чиний хажууд Тэхёний найз охидуудыг ярьдаг байсанд уучлаарай" Жимин надад наалдан тэврээд уучлалт гуйгаад л байв

Тэрний буруу биш юмсан. Зөөлөн сэтгэлтэй юмдаа

"Та Тэхёнд өөрийгөө эрэгтэй хүнд дуртай гэж хэлсэн үү?"

"Харамсалтай нь үгүй" Жимин ингэж хэлээд нүүрээ таглан "миний хамгийн сайн найз ч гэлээ иймэрхүү зүйлээ хэлж чадахгүй юм"

"Та хэлэхгүй бол дараа нь тэр гомдох байхдаа"

"Мэднээ.. би тэрнийг гомдоохыг хүсэхгүй л байна" гэснээ надруу нэг л болгоомжтой хараад "Би тэрнийг намайг сайнаар хүлээж авна гэж бодоогүй болохоороо л хэлээгүй юм" гэв

Сэтгэлийнхээ гүнд өөрөөсөө ч хүртэл нууж байсан тэр бүхнийгээ ингээд хэн нэгэнд яриад сууж байна гэж төсөөлж ч байсангүй... Төсөөлхөөс ч айдаг байлаа

We are (NOT) friends Where stories live. Discover now