Жимин

1.2K 166 4
                                    

"Ким Тэхён ч яахав найз охинтой болоод охидоос холддог юм байж" гэснээ Жимин Тэхёруу хараад дараа нь надруу харан "Харин Жонгүг яагаад ойрд охидтой орооцолдохгүй байна"

Би ч өөрөө мэдэхгүй юм.. Яагаад тэднээс зайгаа барьдаг болчихсон юм бол

"Бие биентэйгээ уралдаад л охидуудтай болзоод байдаг байсан байж одоо гэнэт больж гэнэ" нэг л нухацтай царайлсаар Жимин надруу ойртож ирээд "Яагаад Жонгүгаа"

"Хичээлээ хийх хэрэгтэй"

Эвгүй гэгчин хэлсэн үгэнд маань ангид байсан бүх хүүхэд гайхан надруу харцгаав. Дараа нь инээлдэн толгой сэгсэрцгээв

"Сайхан шалтаг байна Жонгүг" гэж Тэхён өвдгөн цохин инээсээр хэлэв

"Эсвэл зүгээр л дурлачихсан юм бишүү" ангийн маань охин ингэж хэлэхэд ухаан санаа минь царцчихсан юм шиг болсноо удсанчгүй худлаа инээгээд "Утгагүй юм" гэв

---------------

"Жиминаа" намайг урд алхах Юна Тэхён хоёрлуу ширтсээр түүнийг дуудахад Жимин "Яасан"

"Юна чамд нэг л сонин биш байнуу" намайг Жиминлүү нухацтай харсаар хэлэхэд тэр надруу гайхан хараад "Юна юу гэж"

"Миний хажууд байхаараа л нэг сандраад байгаа юм шиг санагдаад байх юм"

"Юун утгагүй юм яриад байгаа юм" гэж Жимин намайг шоолход нь би зүгээр л нүдээ эргэлдүүлэв

Гэхдээ л сонин байна.. өмнө нь анзаардаггүй байсан ч намайг л эргэн тойронд нь ойрхон байвал сандарч улайгаад байгаа юм шиг л санагдаад байгаа юм даа

------------

Хичээл тараад Тэхён найз охин найз охин гэсээр явж Жимин бид хоёр хамт харихаар болсон юмдаг

"Ингэхэд Жонгүгаа чи ер нь жинхнээсээ хүнд сайн болж байсан уу?" Жимин тэнгэрлүү хэсэг ширтэж байгаад надруу харав

Нээрээ л ингээд бодсон би хүнд сайн болж үзсэн билүү? Багадаа Юнад хайртай гэдэг байсан ч ингээд бодохнээ тэр миний анхны хайр биш ч юм шиг.. Бусад охидууд? Тэдэнтэй би зүгээр л Тэхёнаас болоод болзчихдог байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Тэхёний надад ярьсан охин болгонтой болзож үзээд л больдог байсан.. Сонин юм шүү. Одоо харин тэрнийг надад хэн нэгнийг ярихгүй байгаа болохоор би өөр охидуудтай болзох талаар бодохгүй байгаа юм болов уу?

"Мэдэхгүй юмдаа Жиминаа" бодол болон намайг ингэж хэлэхэд Жимин санаа алдаад "Би харин хүнд сайн болчихсон юм шиг байна"

"Хэнд" намайг тэрэнлүү сониучирхан харахад тэр инээгээд дараа нь их л урт санаа алдан "Болохгүй хүндээ" гэв

"Болохгүй хүн гэж ямар хүн юм"

"Миний хэзээ ч сэтгэлээ илчилж чадахгүй хүн" ахиад л Жимин уртаа гэгчин санаа алдав

"Тэрэнд сайн гэдэгээ яаж мэдсэн юм"

"Хэзээнээс ч юм тэр надад байнга бодогддог болчихсон, дээрээс нь би тэрэнд анхаарлаа хандуулахгүй байгаа юм шиг хирнээ тэрний бүхий л зүйлийг мэдчихдэг" гээд Жимин надруу харан "Хамгийн гол нь боломжгүй гэдэгээ мэддэг ч гэсэн боломж олдохыг хүлээдэг" гэв

Боломжгүй мөртлөө боломж олдохыг хүлээдэг.. Өөр хүнд хайртайг нь мэддэг ч үгүй байгаасай гэж залбирна.. Энэ үнэхээр хайр юмуу?

"Боломжгүй байсан ч зориг гаргаад сэтгэлээ илчилвэл яах уу?" намайг түүнээс ингэж асуухад Жимин буцан дээш тэнгэрлүү харан санаа алдаад "Би тэгэж чадахгүй ээ Жонгүг"

"Яагаад? охидууд танд үгүй гэхгүй л байлгүй дээ" сэтгэл санааг нь өргөх зорилготой ингэж хэлсэн ч эсэргээрээ тэрнийг уйлуулчих шиг болов

"Охин бишээ Жонгүг" тэр надруу нулимстай нүдээрээ хараад "Охин биш болохоор л би айгаад байна" гэв

We are (NOT) friends Where stories live. Discover now