Эхлэл

1.2K 165 3
                                    


"Яа Ким Тэхён чи хоол хийж байснаа мартчихсан юм уу?" үүдээр орж ирэхдээ гэрээр дүүрсэн хиншүүг харахдаа намайг орилоход Тэхёнаас сураг байсангүй

Хамаг цонхоо онгойлгоод Тэхёний өрөөнд ороход өнөөх маань орон дээрээ хэвтчихсэн унтаж байв.. Уурлахаар орж ирсэн ч ингээд хөөрхөн унтаж байхад нь яаалтай билээ дээ. Санаа алдсаар буцаж гаран гал тогоо цэвэрлэх ажилдаа оров

Гал тогоогоо цэвэрлэн дахиад хоол хийгээд дуусаж байтал Тэхён нойрмоглосоор өрөөнөөсөө гарч ирч байгаа харагдав

"Чи яагаад хормогч зүүчихсэн юм, би хоол хий-" гэнэт санасан бололтой нүдээ томруулсаар надруу харснаа шууд сөхрөөд суучих нь тэр

"Босоочээ Тэхёнаа"

"Уучлаарай ядраад ирж байхад чинь баахан юм цэвэрлүүлээд бас хоол хийлгүүлчихсэн байна"

"За зүгээр дээ одоо босоод хоолоо ид" түүний гараас татан босгоод хоолны ширээнд суулгахад Тэхён уруулаа унжуулж хэсэг сууснаа надруу харан "Би чамд маргааш хөргөгч дүүрэн бананатай сүү авч өгнө өө заюу"

Хайртай залуугийнхаа эгдүүтэй үйлдэлд инээд хүрсэн ч хоолойгоо засаад "Яг авч өгөөрэй чи дээр намайг муриа биздээ"

"Тэр чинь оронд нь чамд зөндөө чихэр авчирсан биздээ"

Тэхён Жонгүг хоёр хамтдаа амьдраад нилээн хэдэн сар болж байна. Өдөр ирэх тусам хосууд шиг болоод байгаа хирнээ хэн хэндээ сэтгэлээ илчлэхгүй байсаар л.. Магадгүй бүтэлгүйтнэ гэж хэтэрхий санаа зовж байгаа болохоор юм болов уу даа

💫💫💫💫💫

"Хүн чамд хэд хэлэх ёстой юм бэ" утасны цаанаас Жимин бухимдсан байртай орилох нь тэр

"Тэхён чамд ч гэсэн сайн болохоор гуйж байна айгаад байлгүй зүгээр л сэтгэлээ илчлээд өг л дөө"

Жимин хоёр найзыгаа бие биендээ сайн гэдгийг эрт дээр үеэс мэдсэн ч хоорондоо учраа олохыг нь хүлээж байсан юм. Гэсэн ч хэдэн сар өнгөрөөд байхад үерхлийн сураг байхгүй байгаа нь Жиминийг өөрийнх нь хайрын асуудлаас ч илүү бухимдуулж байв

"Чи битгий уурлаад бай лдаа Жимин аа, би сэтгэлээ илчлэх гэж нээрээ зөндөө оролдсон байхгүй юу гэхдээ яг цагаа тулсан чинь хөл мөл салганаад амьсгаа давчдаж энэ тэр болоод бүүр ухаан алдах дөхсөн"

"Тийм аймар уу?"

"Гэхдээ тэрний ачаар би Тэхёнтай хамт унтсан лдаа"

Нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан хэд хоногийн өмнө болсон явдлыг дахин бодов. Жонгүг тэр өдөр Жиминий Тэхён ч бас чамд сайн байж магадгүй гэсэн хэдэн үгийг анх удаа сонссон юм л даа..Тэгээд тэр үгэнд нь урамшаад сэтгэлээ илчлэхээр шийдээд Тэхёнийг хоолонд урив аа.. Хоолоо идэж дуусаад яг одоо л цаг нь гэж бодоод сэтгэлээ илчлэх гэсэн чинь амнаас нь үг унаж өгөөгүй юм. Эрүү ам чичрээд хөл салганаад үнэхээр золтой л ухаан алдаад уначихаагүй.. Өөрт нь сэтгэлээ илчлэх гэж байгаад хэт их сандралд өртсөн намайг Тэхён өвдчихсөн гэж бодоод тэр оройдоо сахиж хамт хоносон байдаг юм.

⚡️⚡️⚡️⚡️⚡️⚡️

"Жонгүгаа маргааш чи завтай юу?"

Тэхён орой гэнэт л өрөөнд орж ирээд ингэж асуухдаа их л нухацтай харагдав

"Завтай яасан?"

Намайг завтай гэхэд Тэхён гартаа чанга атгасан цаасаа надад хурдхан өгөөд "Маргааш арван нэгэн цагт энд уулзая дулаан хувцасаа өмсөөрэй"

Тэхёнийг гүйхээрээ өрөөнөөс минь гарсаны дараа өнөөх цаасыг харвал гэрэлт гудамжны нээлт гэсэн байв. Мөн дээр нь хосуудад гэчихсэн байгааг нь харахдаа зүрхний минь цохилт хяналтаа алдаж эхэлсэн юм

Хамт амьдардаг атлаа намайг өөрөө тэнд очоорой гэсэн нь надад яг л нэг зүйлийн дохио өгөөд байгаа мэт санагдав. Арай...?

We are (NOT) friends Where stories live. Discover now