Сайн биш

1.2K 166 3
                                    


"Жимин" үүдэнд зогсох шинэ сайн найзыгаа харахдаа нүүрэнд маань инээмсэглэл тодров

"Та хоёр хэзээнээс ийм дотно болоов"

Жимин ах бид хоёрлуу ээлжлэн харсаар Тэхёнийг асуухад нь би одоо л тэрнийг бид хоёрын хажууд ирж зогссоныг анзаарав

"Чи хэзээ ирсэн юм" тоомжиргүй гэгчин Тэхёнруу хэсэг хараад "Сайн найзыг чинь хулгайлсанд уучлаарай" гэв

"Хулгайлсан гэнэ шүү" Тэхён надруу нүдээ эргэлдүүлэн хараад бугуйн цагаа шалган "Өө явахгүй бол болохгүй нь"

"Харихгүй юмуу Тэхёнаа" Жимин гэнэт явлаа гэсэнд нь гайхан хэлэхэд Тэхён толгой дохиод "Эмнэлэг орох ажилтай" гэсээр илүү үг хэлэлгүй бид хоёрлуу даллаад яваад өгөв

"Тэр өвдсөн юм байхдаа" Тэхёний араас одоо хүртэл харсаар намайг хэлэхэд Жимин хавчаад "Хачин юмаа яах гэсэн юм бол"

"Юнагаас асуудаг юм бил үү?"

"Тэр одоо хүртэл сургууль дотор байгаа байхаа яваад асуух уу?"

Юна жижүүр учраас одоо хүртэл анги дотор байх агаад гэнэт Жимин бид хоёрыг хүрээд ирсэнд гайхсан бололтой байв

"Мэдэхгүй ээ хэд хоногийн өмнөөс эмнэлэг явна гээд надтай ч уулзах аа больчихсон"

"Чамд ч хэлээгүй байхнээ"

"Тэр ер нь надад их юм ярьдаггүй юмаа" Юнаг доошоо харсаар санаа алдахад нь бид хоёр гайхав

"Үнэндээ үерхэж байгаа нэртэй ч.. мэдэхгүй юмдаа" Юна ингэж хэлээд санаа алдан надруу хараад "Тэхён надад сайн биш байх"

"Юу?" Жимин гайхан Юнаруу хачин харахад тэр инээгээд "Баттай болгож байгаад бүгдийг нь хэлье" гэхээс өөр зүйл хэлэлгүй буцан цэвэрлэгээндээ оров

"Тэр юун хачин юм яриад байгаа юм бол?" намайг сонин царайлахад Жимин нуруулуу цохиод "Чамд л сайн юм болоод байгаа биздээ"

"Юу нь сайн гэж"

"Тэхён Юнад хайртай биш гээд тэр хоёр салвал чамд боломж гарна шд"

"Битгий сонин юм яриад бай" Жиминий амыг даран цааш түлхээд багахан инээмсэглэв. Үнэхээр тэгэх болов уу?

--------------------

"Жонгүгаа гараад ирээч"

шөнийн 01:16 цагт Тэхёнаас дуудлага ирэн авахад түүний гунигтай хоолой сонсогдов

"Одоо-"

"Гуйж байна" түүний цөхрөнгөө барж байнуу гэлтэй гунигтай хоолой нь намайг юм бодох сөхөөгүй болгож орхив

Дуудлагаа тасалж хурдхан шиг гадуур хувцасаа углан гадаа гарахад байрны үүдэнд байх сандал дээр суух түүнийгээ олж харав

"Тэхёнаа юу хийж яваа юм" түүний урд очиж зогсоход тэр толгойгоо дээшлүүлэн намайг хараад инээмсэглэв

"Чамайг хармаар санагдаад л"

"Чи гунигтай харагдаж байна"

"Магадгүй л юм" дээш босож урд минь зогсоод Тэхён гунигтайхан инээв

"Би чамайг тэвэрч болох уу Жонгүгаа"

Хэлсэн үгэнд нь юу гэж хариулахаа мэдэлгүй хацар минь халуу дүйгэх нь тэр

"Мэдээж" үгээ гүйцээв үү үгүй юу хурдхан шиг намайг цангаар ороон тэврэх Тэхёнийг харахдаа нүүрэнд минь жаргалтай инээмсэглэл тодров

"Чи надад хэлж болно шдээ" ямар нэг зүйл түүнд хэцүү санагдаж байгааг мэдэрсэн болохоор ингэж асуухад Тэхён намайг тэвэрсэн чигтээ санаа алдан "Манай эмээ өвдчихсөн Жонгүгаа"

Тэхён эмээдээ ямар их хайртайг нь мэдэх учир надад ч гунигтай мэдрэмж төрөв

"Зүгээр дээ Тэхёнаа" нурууг нь зөөлөн илэхэд тэр уйлж байгаа бололтой ороон тэврэх гараа чангалан "Зүгээр бишээ Жонгүгаа, намайг сэтгэлээ бэлд гэсэн гэхдээ би яаж тэгэх юм бэ"

Нурууг нь зөөлөн илэн, амандаа дуу аялаж тэрнийг аль болох тайвшруулахыг хичээн бид хоёр худалч хүнд хэдэн цаг тэгж зогссон юм

"Надад чамаас өөр очих хүн байсангүй" арай л тайвшраад инээмсэглэх Тэхёнийг харахдаа би ч даган инээгээд "Найз охинтой байж"

Найз охин гэсэн үгийг сонссон Тэхёний царай хэсэгхэн барайсан ч буцан зүгээр болоод "Би Юнагаас салах гэжбайгаа"

"Юу яагаад"

"Би тэрэнд сайн бишээ Жонгүг"

Тийм байжээ? үнэхээр Юнагийн хэлсэн үнэн байх нь

"Үнэндээ Жонгүгаа" Тэхён надруу нэг их чухал харахад нь би яагаад ч юм нилээн сандрав

"Үнэндээ юу гэж?"

"Би Юнатай үерхсэн нь шалтгаантай юм лдаа" гэм хийсэн аятай хуруугаараа оролдох тэрнийг хараад дотор минь сальют буудах шиг л болно

"Ямар шалтгаан?"

"Тэр чамд сэтгэлээ илчлэх гэж байсан болохоор.. би тэгүүлэхийг хүсээгүй юм"

We are (NOT) friends Where stories live. Discover now