Их сургууль

1.1K 165 4
                                    


"Чи хэд хоног юугаа бодоод ингэж чимээгүй байгаад байгаа юм" Жимин надруу хачин харсаар ингэж хэлэн хажууд минь суув

"Би шийдсээн Жимин аа" хэд хоног уйгагүй бодож гаргасан шийдвэрээ тэрэнд хэлэхэд учиргүй инээгээд

"Тэхёнийг ямар их сургуульд орно тийшээ нь дагаж орох юм уу?"

"Тиймээ.. үгүй бол бид хоёр хөндийрвөл яах юм"

"Тэгээд Тэхён хаашаа орно гэнэ?"

"Мэдэхгүй ээ өнөөдөр л асууна даа"

Бид хоёрыг хэсэг ярилцаж байх хооронд ангийн бүх хүүхдүүд цугларч тэр дунд Тэхён ч суудалдаа суух нь харагдав...

"Чи ямар их сургуульд орох гэж байна Тэхён аа" гэнэтхэн асуусан асуултанд маань тэр хэсэг бодож байгаад "Чи ямар их сургуульд орох юм" гэв

Ямар чиний орох их сургуульд чамайг дагаж орно гэж хэлэлтэй биш дээ... Ийм асуултны хариулт бэлдээгүй шдээ..

"Сайн мэдэхгүй л байна.."

"Тэгвэл би ч гэсэн сайн мэдэхгүй л байна" Тэхён ингэж хэлэн мөрөө хавчаад инээв

Мэдэж чадсангүй.. бүтэлгүйтсэн төлөвлөгөөндөө урвайсаар суудалдаа суугаад эцэг эхийнхээ хэлсэн их сургуулийн талаар хэсэг бодов.. Ахх Тэхён байхгүй улсад  очоод би юу ч хийх юм бэ дээ

--------------

"Миний хүү Тэхён аа" Тэхёний ээж хоолны ширээндээ суугаад хүүгээ дуудан орилов

"Би очиж байна даа" өрөөнөөсөө хурдхан гарч ирээд ширээнд суухдаа Тэхён ингэж хэлэв

"Их сургуулиа шийдсэн үү? миний хүү"

"Хараахан үгүй ээ"

"Элсэлтийн шалгалтнаасаа өмнө хурдхан шийдэхгүй бол болохгүй юмсан" Аав нь ингэж хэлээд хоолоо идэж эхлэхэд Тэхён толгой дохин санаа алдав

Ахх энэ Жон Жонгүг ямар сургуульд орох гээд байгаа юм бол оо..

We are (NOT) friends Where stories live. Discover now