02

8.2K 690 69
                                    

"Хүрчихвэл л нисээд одчих эрвээхэй шиг тэр жижигхэн зүрх, сэтгэлийг минь ингэж их булиглуулна гэж мэдээгүй..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Baby girl гэнэ ээ?"

Би түүн рүү эргэн харахад тэр инээд алдан тавагтай жимсийг минь авангаа нойтон үсээ хойш илнэ.

Нойтон үс...

Байзаарай! Тэр дээгүүрээ нүцгэн байгаа юм байна шүү дээ.

Би сандарсандаа болоод хэт ойрхон байх түүний цээжийг хойш түлхээд харц буруулвал тэр доогтой нь аргагүй инээгээд эхлэв.

"Юу? Б..Би ингээд гаръя даа!"

Газар ширтэнгээ дэлбэрчих шахах зүрхээ даран хойш эргэлээ. Гэтэл тэр нэг гараас минь атган өөр лүүгээ эргүүлчих нь тэр. Түүний нойтон үснээс ганц нэгээр дусах ус нь миний зүүн гар дээр бууна.

"Яагаад сандраад байгаа юм?"

Харин тэр тоосон ч шинжгүй хэрчсэн алимнаас идэнгээ надаас ингэж асуулаа. Одоо ч миний гараас атгачхаж...

"Т..Та хагас нүцгэн байдалтай байхад би сандрахгүй байх хэрэг үү?"

Бурхан минь... Нүд рүү нь харж чадахгүй нь ээ! Хацар халуу төөнөөд яг шатах нь.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now