21

7.1K 480 40
                                    

"Гэрэл тодрох тусам сүүдэр түүнийг даган тодордог."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Нэг тийм хүн байдаг даа? Сэтгэлийг тань эзэн нь юм шиг хөдөлгөж чаддаг ер бусын авьяастай хүн. Тэгээд бас жаргал, зовлон хоёрын алийг нь ч мэдрүүлэх чадалтай хүн.

Тийм хүнтэй та таарч байсан уу? Харин би яг энэ цаг үед тийм хүнтэй учирчихсан бололтой.

Миний зүрхний хаа нэгтээ нэг нарийхан утас байдаг юм. Магадгүй бүр гүнээс гүнд нь хэн нэгэнд амархан хөндөгдөхгүй гэсэндээ нуугдан оршдог ч байж болзошгүй. Ерөнхийдөө энэ зүйл хүн бүрт байдаг. Ямар ч хүйтэн хөндий, хахир хатуу хүн байсан ч түүнд энэ утас байж л байгаа. Зүгээр л энгийн хүмүүсээс илүү гүнд нь нуучихсан хэрэг л дээ. Тэр нарийхан сэтгэлийн утсыг жижигхэн үйлдэл, бүр харцаараа хөндөж орхидог хүмүүс хамгийн чухал хэрнээ хамгийн аюултай хүмүүс юм шиг. Ганц үйлдлээрээ таныг догдлуулдаг бол эсрэгээрээ түүгээрээ сүйтгэж ч чадна.

Миний хувьд энэ хүн бол Жон Жонгүг. Тэр сэтгэлийн утаснуудыг минь аль хэдийн олчихсон. Хөндөгдөх үед нь уйлмаар санагддаг. Гунигласандаа биш юм шүү. Хэтэрхий сайхан болохоор л уйлдаг юм. Энэ дэлхий дээр ийм нандин хүн байгаад хэт хөөрч догдолсондоо л уйлчихдаг. Тэр хүн нь намайг бүр хайрладаг гээч?

"Яагаад уйлсан юм?"

Жонгүг мөрөн дээр минь үнсэн хөлөрснөөс болоод норчихсон үсийг минь хойш илэв. Тэгэхэд нь би түүн рүү биш хий хоосон тааз ширтэнгээ толгой сэгсэрлээ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now