25

5K 510 56
                                    

"Ийм хөөрхөн нүд тийм муухай зүйл харж болохгүй шүү дээ."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

***Маш хүйтэн уур амьсгал намайг даарахад хүргэж, удаан ийм байдалтай байгаагаас болоод бие минь хөших аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***
Маш хүйтэн уур амьсгал намайг даарахад хүргэж, удаан ийм байдалтай байгаагаас болоод бие минь хөших аж.

"Юу гээч? Манай ахад тийм их мөнгө байхгүй болохоор ийм зүйл болоогүй гэж бодоод намайг суллачих. Гуйж байна. Намайг барьцааллаа гээд та нар юу ч хожихгүй ээ..."

Би сааралтсан хоолойгоо хүйтэн хонгилд цуурайтахыг өрөдвөлтэйгөөр сонсонгоо хажуудаа суух амны хаалттай Инсү рүү харав.

Бурхан минь... Тэр үүнд ямар ч холбогдолгүй хүн шүү дээ.

"Ядаж миний найзыг явуулж болох уу?"

Энд байгаа хүмүүс тушаалыг нь биелүүлдэг дарга нь бололтой залуу руу ширтэн гуйсан харцаар харах ч тэр залуу хундагатай улаан дарсаа шимэнгээ түрүүхэн халааснаас минь олж авсан жирэмсний тестийг харан инээд алдсаар суусаар л...

Тэр сэтгэцийн өвчтэй хэрэг үү? Ямар нэг гаж донтон эсвэл Жонгүг, Жимин хоёрын аль нэгэнд атаархдаг хүн?

Мэдэхгүй юм! Тэр миний гэнэтийн бэлгийг Жонгүгт туйлын новшийн нөхцөлд ил болгочихсон. Тэгээд бүр хүйтэн, бараг гэрэлгүй бүүдгэр хонгилд, дэндүү уянгын дуу тоглуулчхаад өөрөө ихэд хачин байдалтай суусаар л байна.

"Сэра гэсэн байх аа? Жонгүг ч чамайг бодоод үхэж байгаа байх даа."

Түүний царайнд хормын төдийд л хүйтэн харц тодорсоор тэр над руу удаанаар алхан урд минь ирэхэд хамаг бие минь дагжин чичирнэ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now