17

6.6K 555 62
                                    

"Яагаад зөвхөн чи л юм бол?"

"Яагаад зөвхөн чи л юм бол?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Сэра... Энэ эмийг уугаарай. За юу?"

Ээж шүүгээн дээр эм болон аягатай усыг тавингаа "Дахиад хүйтэн шүршүүрт орж болохгүй шүү!" хэмээн санаа алдана.

"Би зүгээр ээ... Халуун ус байгаагүй болохоор л хүйтэнд нь орчихсон юм."

Би ээжид хариу хэлчхээд хөнжилдөө шигдэн цааш харан хавтлээ. Хичээлдээ явах ёстой байтал "халуурсан" гэх оношоор ээж сургуулиас аль хэдийн чөлөө аваад өгчихсөн. Утгагүй юм! Тийм сүртэй өвдөөгүй юмсан...

Ер нь бүх зүйл утгаа алдаж байна. Нээрээ шүү.

Би зүгээр л яагаад хүмүүс бие, биенээ өвтгөхгүйгээр хайрлаж болдоггүйг ойлгохгүй юм.

Хайртай гэсэн биз дээ? Хайрладаг гэчхээд өвтгөхөөс айдаггүй хэрэг үү? Хайртай гэчхээд хамаагүй харьцаж болдог гэж үү? Тэр оршин буй зүрхийг хайрлаж байгаа л юм бол болгоомжтой байх хэрэгтэй. Жижигхэн алдаа гаргахад л бутарч унаад дахиад өмнөх шигээ болохгүй байж ч магадгүй шүү дээ.

Бид ярилцах хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байгаа ч гэсэн би үнэхээр хүсэхгүй байна. Тийм болохоор өчигдөр оройноос хойш тасралтгүй шахам дуугарах утсаа ганц ч аваагүй. Авах тухай ч бодсонгүй.

Хичнээн их санаж, уулзахыг хүсч байлаа даа? Гэтэл үнэхээр хүсэл, тэмүүллийг минь унтрааж орхиход ганц өгүүлбэр, хүйтэн хоолой л хангалттай байсан юм билээ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now