26

5K 500 83
                                    

"Би энд байхгүй болсон ч чамайг хайрлах болно."

***

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

***

***

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.


***

Цэцэгсийн үнэр хамар цоргиулж,  салхи хацрыг минь зөөлнөөр илбэнэ.

Эрэн тойрноо харвал би үзэсгэлэнтэй ой моддын дундах нуурын дэргэд зогсож байлаа. Цэнхэр өнгийн даашинзтай минь хослон эргэн тойронд цэнхэр эрвээхэйнүүд нисэлдэх агаад тэднийг дагуулан харвал хажуухан талд минь Жонгүг зогсож байх нь тэр. Би түүнийг харсан даруйдаа хурдан гүйж очоод чангаар тэврэн авлаа.

Энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмж... Түүнийг тэврэх. Энхрий үнэрээр нь ханатлаа амьсгалах...

"Би таныг санасан."

Түүний дулаахан бие, танил дотно гар, энгэрээс нь ханхлах ер бусын зөөлөн үнэр, духыг минь үнсэх уруул нь хүртэл төсөөлөхийн аргагүй нандин. Түүнээс ч илүү! Үг бүрийн сайхнаар илэрхийлэхийг хүсэх ч тэр сайхан үгс нь түүнийг бүрэн илэрхийлэхэд хүчин мөхөс байгаа нь харамсалтай.

"Би ч бас..."

Тэр зөөлхөн шивнээд тэврэлтээ суллуулан газар хэвтэхэд нь би түүнийг дагав. Өвснүүд яг л хивс шиг мэдрэмж төрүүлж, тайван бас үзэсгэлэнтэй нөхцөл байдал сэтгэлийг минь хөдөлгөнө.

Дээш харан хэвтэхэд бүртийх ч үүлгүй цэнхэр тэнгэрийг бяцхан цэнхэр эрвээхэйнүүд чимэн харахад ч хайран харагдах аж. Дэндүү тансаг дүр зураглал биш гэж үү?

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ