09

7.5K 649 29
                                    

"Анхных нь биш байж болох ч сүүлчийнх нь байж өгье..."

***

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.


***

***

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.


***

Хичээлийн долоо хоногийн сүүлийн өдөр...

Үнэхээр уйтгартай байна! Учир нь daddy сүүлийн үед их завгүй байгаа. Шинэ зохиол нь бараг л бэлэн болоод байгаа тул хийх ажил их бий. Номны дизайн, хэвлэл, хянах зүйлс гээд л... Бас түүний амралт шиг өдрүүд дуусч тэр радио хөтлөгчөө дахин хийхээр шийдсэн гэсэн. Тэгээд л би хичээлээ тараад яаран ирдэг байсан гэртээ өдөржингөө ганцаараа уйдан суух болсон юм даа...

"Маргааш шалгалтгүй биз дээ?"

Би ширээгээ дэрлэн сул дуугаар асуувал Инсү хагас аниастай нүдээрээ над руу хараад "Өнөөдөр шалгалтын сүүлийн өдөр!" хэмээн ядрангуй хэлэв.

Шалгалт ч асуудал байлаа шүү.

Гэхдээ үүнээс илүү толгойд бодогдож байгаа зүйл нь би daddy-г маш их санаж байна. Түүнийг шөнө л миний өрөөнд орж ирэх үед нь уулздаг болчихсон болохоор өдөржин хамтдаа байж, олон зүйлсийн тухай ярилцаж, түүний романтик үгсүүдийг сонсдог байсан өдрүүдээ үгүйлэх шиг...

***

Хичээл тарахад би Минхёгтой хамт гэр лүүгээ явлаа. Тэр daddy-гийн тухай хэлэхдээ түүнээс их айсан гэсэн. Гэхдээ би түүнд зөвөөр ойлгуулчихсан л даа.

Бид зүгээр л найзууд байхаар тохиролцсон болохоор үүнд тэр дахиж уурлахгүй байх гэж найдаж байна.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Où les histoires vivent. Découvrez maintenant