22

5.8K 473 51
                                    

"Уруул дээр минь үнсэж өгөөч..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

Ээжийг явснаас хойш бүтэн долоо хоног өнгөрөв. Энэ хугацаанд бид гадуур болзох биш хамтдаа халуун сүү уунгаа цонхоор ширтээд зарим зүйлсийг ярилцахыг илүүд үзэж байлаа.

Бидний амьдралыг харах өнцөг, жижигхэн бодлууд хүртэл эвлүүлдэг тоглоом шиг таарах ч гэсэн зарим тохиолдолд багахан зөрдөг. Тэр бүрт өөрсдийнхөөрөө зүтгэлгүйгээр хэн хэндээ буулт хийх нь харилцааг минь улам бат бөх болгох шиг...

"Жонгүг! Өнөөдөр бүгдээрээ гарцгаая. Сэра явчихсан биз дээ? Би Жиминийг дуудчихсан. Бүр аймар хөөрхөн охидтой танилцчихсан. Гурвуулаа очоод..."

Тэхён үүдээр орж ирэнгүүтээ маш чангаар зочны өрөөний буйдан дээр суух Жонгүгт хандан хэлэхэд нь би газар унасан алимаа аваад дээш босов. Намайг хараагүй бололтой.

"Ямар охид гэнэ ээ?"

Алимнаасаа томхон хазаад түүн рүү харвал тэр намайг байгаад гайхан доод уруулаа хазлан Жонгүг рүү харах аж.

"Кхм! Тэхён-а энд юу хийж яваа юм? Ойрд завгүй байсан биз дээ?"

Жонгүг хоолойгоо засан миний хажууд ирээд мөрөөр минь тэврэх гэхэд нь би түүн рүү муухай харлаа. Тэр ч гараа дээш болгон тэврэхээ азнасаар худлаа инээнэ.

Сэдэв өөрчлөхийг хичээж байх шив.

"Намайг байхгүй хойгуур ингэдэг байсан байх нь ээ?"

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now