20

6.6K 523 32
                                    

"Чиний чихэрлэг, миний гашуун..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

- Жонгүгийн талаас -

Цас дахиад л бага багаар хаялахтай зэрэгцэн тэр минь болгоомжтойгоор шатаар доошлов.

Ийм зүйл хийж байгаад минь уучлаарай. Гэхдээ би түүнээр ус, агаар мэт дутдаг.

Шатны гишгүүр багасч тэр сүүл хүртэл нь явалгүй шууд л над руу үсрэхэд би алдалгүйгээр барьж авлаа. Тэгэх зуураа унагачихсан бол ямар инээдтэй байдалд орох байсныг бодоод амжив.

Гэхдээ би хэзээ ч түүнийг унагахгүй. Тэр минь гэмтчихнэ шүү дээ.

"Би ирчихлээ..."

Дүрсгүй гэгч нь инээн хүзүүгээр минь тас зуурчхаад ийн шивнэх түүний үсэн дээр цасан ширхэг буух нь туйлын үзэсгэлэнтэй. Нэгэнт одоо зогсоож чадахаасаа өнгөрчээ. Би түүнд галзууртлаа дурлачихсан юм байна.

"Явцгаая~"

Түүнийг тэвэрсэн чигтээ машин руугаа алхахад тэр одоо ч итгэхгүй байгаа янзтай зөөлхөн инээнгээ хаашаа явж байгааг минь лавлан амандаа шулганах аж.

"Baby girl~ Бид манай гэр лүү явна аа... За юу?"

"Ойлголоо..."

***

"Гэхдээ та яагаад гэр бүлийнхээ тухай ярьдаггүй юм бэ?"

Сэрагийн ээлжилт хүндхэн асуултууд гэр лүү явах замд үргэлжилнэ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now