19

6.7K 522 65
                                    

"Мэдрэмжээ зөв танихгүй л бол зарим жижигхэн догдлолыг хайр хэмээн эндүүрч болохгүй."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Ээж ээ~ Би тайлбарлая... "

Би зочны өрөө рүү алхах түүнийг зүглэнгээ хүндээр санаа алдав.

За байз... Хаанаас нь эхэлж ярьвал тэр зөвөөр ойлгох бол?

"Тайлбарлах хэрэггүй ээ. Би мэднэ."

"Тэр нөгөө... Байзаарай юу?"

Гайхсандаа өөрийн эрхгүй том нүдлэн түүн рүү харвал тэр толгой дохив. Би сая зөв сонссон уу?

Яаж вэ? Бид ээжийн дэргэд юу ч ярьдаггүй шүү дээ... Тийм дотно ч харагддаггүй.

"Арай өөрсдийгөө надаас нууж чаддаг гэж бодоод яваад байсан юм биш биз? Инээдтэй гэдэг нь..."

Тэр яг л онигоо сонссон хүн шиг хөгжилтэйгөөр инээд алдана.

Ямар гээчийн эвгүй нөхцөл байдал вэ?

Daddy бид хоёр түрүүн ямар их сандарлаа даа. Гэтэл ээж анхнаасаа мэдэж байж...

"Гэхдээ та яаж мэдсэн юм?"

Би буйдангийн нөгөө талд суун ийн асуувал тэр "Чи миний охин шүү дээ. Өрөө рүү чинь орох болгонд Жонгүгийн үнэртэй ус үнэртээд л... Бас чи их сайхан ааштай болж байсан. Та хоёр бие, бие рүүгээ яаж харж байгааг анзаарахгүй байхын аргагүй байсан юм. Хэн ч та хоёрыг ямархуу байдалтай байгааг харвал бие, биедээ дурлачихсан гэдгийг мэднэ. Гэхдээ Солхён Жонгүг хоёрыг үерхдэг гэхийг зарлахад их гайхсан шүү." гэлээ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now