1. Kim Seok Jin

1.1K 149 18
                                    

Сайн уу? Ким Сокжин. Жаргалтай амьдралын чинь сайхан өдрийг нураах гэж байгаадаа туйлын их баяртай байна. Гэхдээ айгаад хэрэггүй дээ. Харин ч өөртөө тухтай байрлалаа аваад тэр үеийнх шигээ жаргалтай инээмсэглэл тодруулаад сонсоорой.

Энэ бүхний эхлэл болсон үйл явдлыг ярьж өгье.

Ахлах сургуульд орсон жил. Бэмбэмээс өөр хэнийг ч таньдаггүй байсан жаргалтай ч юм шиг уйтгартай ч юм шиг амьдрал минь. Шинэ ахлах сургууль миний хувьд цоо шинэ ертөнц шиг санагдаж байлаа. Харин Ким Сокжин бол тэр ертөнцийн хаалгыг нээж өгсөн дээд ангийн ах байсан юм.

Хичээл эхлээд бараг гурван долоо хоног өнгөрч байлаа. Нэг өдөр сургуулийн автобусанд суугаад чихэвчээр дуу сонсож байсан ч охидын догдлон ярилцах чимээ сонсож буй дууг минь давж сонсогдсоор чихэвчээ авахад минь хүргэсэн юм.

Бараг бүх охид ичингүйрэн инээмсэглэж сагсны шигшээгийн халуухан залууг өөрийг нь хайж байгаа байх гэсэн горьдлого тавиад хүлээж байсан гэх үү дээ. Гэхдээ түүний харц автобусыг тойруулан харж байснаа над дээр ирээд зогссон юм.

Түүний арай ч надруу хараагүй байх гэж бодоод эргэн тойрноо харсан ч ихэнх охид урд шамбааралдсан байсан учир миний эргэн тойронд хэн ч байсангүй. Гайхалтай. Тэр миний зүг алхаж байх нь тэр.

Цээжин дотор минь цохилж яддаг байсан зүрх энэ үед үнэхээр хурдан цохиолж байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Тэр урд минь тулж зогсоод утсаа өөдөөс сарвайлаа. Гайхширсандаа харцаа түүний зүгт өндийлгөн харвал тэр тийм гэхийн аргагүй ёжтой инээмсэглэл тодруулаад "Дугаараа өгчих" гэж хэлсэн нь өчигдөр юм шиг тод санагдаж байна.

Харин би энэ үед зүгээр л догдолсондоо түүнд дугаараа өгсөндөө маш их харамсаж байна. Хэдий тэр миний хувьд хорвоо ертөнц дэндүү гайхалтай шүү гэдгийг мэдрүүлсэн анхны хүн байсан ч хамгийн өөдгүй занг надад гаргасан.

Анхны болзоондоо явахдаа урьд хожид байгаагүй тийм гэнэн хонгор, тийм цайлган сэтгэлээр түүнд сайхан харагдахын тулд өдөржингөө хичээж догдолсонсон.

Тэр өдөр их дулаахан бас хааяа нэг зөөлөн салхилж байсан нь бидний романтик үдшийг чимж өгсөн юм. Намрын эхэн сар байсан болохоор ч тэр үү зуны нимгэн даашинз минь салхи салхилах болгонд хийсч бас ил гарсан биеийн минь шар үс босч даарч байгаагаа мэдэрч байлаа.

"Даарч байна уу?" мөрөнд мэдрэгдсэн дулаахан зүйл түүний цамц байсан нь намайг хичнээн их догдлуулсан гэж санана.

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now