10. Oh Sehun

663 117 17
                                    

Энэ хуурцганд ганц ч болтугай гэгээлэг хүн байгаад баярлаж байна. Ийм муухай зүйлсээр дүүрэн газарт чиний нэрийг дурьдаж байгаад уучлаарай У Сэүн.

Тэр харагдаж байгаа шигээ хатуу ширүүн хүн биш шүү. Миний мэдэх хамгийн гэгээлэг бас хүүхдээрээ нэгэн бол Сэүн. Миний муухай аашийг хамгийн их тэсч бас уурыг минь гаргадаг мишок, ганцаардахад дэрлэдэг дэр минь байсанд баярлалаа. Чиний мөр хамгийн тухай нь гэдгийг үхэхээсээ өмнө нүүрлүү чинь хараад хэлж чадсангүй дээ.

Анхнаасаа зөвхөн чамтай учирсан бол хэчнээн сайхан бэ?

Сургуульдаа ганцаардаж байсан үед их завсарлагаанаар хоолны танхимруу дургүйхэн орж байснаа санаж байна. Хүн бүхний харц над дээр тусч байсан болохоор аль болох аймшигтай хүмүүстэй харц тулгарахгүйг хичээн газар шагайж яваад чамтай мөргөлдөөд хоолоо газар унагаачихсан.

"Уучлаарай" шивнэх шахам ийн хэлээд чиний царайруу арай хийн зүрхэлж харахад чиний алдартай хөмсгийг анх удаа харсан. Их аймар байсан шүү.

"Замаа харж явж бай" чи өтгөн хөмсгөө гүн гэгч нь зангидаад ширүүн хоолойгоор ийн хэлчихээд хажуугаар минь мөрлөөд гарсан. Чамаас айж бас "энэ хүнээс л ядаж хол байя" гэж бодсоор гадаах саравчинд завсарлагаан дуустал байхаар шийдсэн.

Саравчны голд байх ширээг дэрлээд хэвтэх үед нүүрэн дээр минь хурц нар тусч байсан. Гэсэн хэдий ч нүдээ аниад хэвтсэн. Хэсэг хугацааны дараа нүүрийг минь шарчих шахаж байсан нарыг хэн нэгэн халхлаад зогсчихсон байсан.

Нарыг минь халхлаад зогсож байсан хүн намайг дээш өндийхөд алхсаар хажууд минь ирж суугаад савтай тараг  ширээн дээр тавиад эрүүгээрээ тэр зүгрүү зааж байхдаа их эгдүүтэй харагдаж байсан. Шал худлаа хөмсгөө зангидчихсан. Цаад санаа нь гэмшил дүүрэн.

"Түрүүн уурандаа чамайг эвгүй байдалд оруулчих шиг болсон. Уучлаарай" чиний хоолой, ярьж байгаа өнгө аяс чинь үнэхээр эгдүүтэй байсан. Жаахан шаамий гэдгийг чинь мэдэх ч тийм эрх хоолойтой дээрээс нь хэлээ бага зэрэг хазаж ярьдаг гэдгийг чинь би огт мэдээгүй. Зүгээр л сургуулийн минь хамгийн ууртай од хөвгүүн гэдгээр чинь чамайг мэдэж байсан. Би инээвхийлээд

"Угаасаа эвгүй байдалд байгаа болохоор зүгээр дээ" хээв нэг ийн хэлсэнд чи хөмсгөө зангидаад өнгөрсөн. Чи надаас янз бүрийн зүйл шалгааж аль эсвэл сэтгэл засах худлаа үг хэлээгүйд би их баярлаж байсан шүү.

Энэ өдрөөс хойш гадаа хамт хооллох хүнтэй болсон. Чи өдөр болгон надад тараг авч ирээд тэнэг зүйлс ярьж намайг хөгжөөдөг байсан. Сургуулийн хөвгүүдийн худал яриа, охидын зэвүүцсэн үгсийг чи огт тоолгүй надтай байсан цорын ганц хүн.

Зарим замбараагүй хөвгүүд биед минь хамаагүй хүрэх үед чи алганы амт үзүүлээд буцаадаг байж билээ.

Чи санадаг уу? Тэр үнсэлтийг?

Хаврын сэрүүхэн орой гэрийн гадаа байхдаа намайг үнссэн үнсэлтээ.

Тэр үед яг одоо үхэх ёстой юм шиг бодол тархинд минь хоногшчхоод бараг л шийдчихсэн гэртээ ирж байсан. Харин чи намайг хүлээгээд зогсож байсан. Санаа зовсондоо толгой түрүүгүй намайг загнаж билээ.

Гэхдээ чиний загнаж байгаа өнгө аясыг л санаж байгаа болохоос юу гэж хэлснийг чинь санахгүй байна. Учир нь миний оюун санаа намайг тэдэнтэй байхад аль хэдийн надаас халиад явчихсан болохоор тэр биз.

Чи намайг үнсэх үед надад ямар мэдрэмж төрсөн бол?

Жаргалтай? Гунигтай?

Чам шиг нандин хүнийг аль хэдийн бузар булай шингэсэн уруулаараа булингартуулсандаа.

Чи л дутав гэж бодсон адгийн бодолтой байсан болохоор би гунигтай байсан. Чи цагаа олоогүй У Сэүн. Чиний шохоорхол цагаа олоогүй.

Чи дараагийн гурван хуурцгийн хоёрыг нь сонсоод тэр үед намайг үнссэндээ харамсах болно. Чи яг л бохирдсон мэт санагдах байх. Намайг уучлаарай.

 Намайг уучлаарай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_____

A/N: wuadag2 хөөрхөн байгааздээ манай Сэүн🥰

За тэр ч яахав. Энэ өгүүллэг нийт 15 хэсэгтэй байна. Мэдээж 1хэсэг нь интро, 13хуурцагны хэсэг болон 1ярилцлагын булан гээд нийт 15хэсэг болж байгаа юм.

Сүүлчийн хэсэг бүр мааш урт байх гэж бодож байна. Учир гэвэл бичээч нь дүрүүдийн гаргах санаа болон тэр дүрийн зан ааш, тэр дүрийг үнэлэх өөрийн үнэлэмж, дүр тус бүхэн энэ хуурцгийг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн гэдгийг хураангуй бичих юмуу ярилцлага маягаар асууна. Тэгээд уншигчдаас ирсэн асуулт эдр гээд ер нь урт байх л гэж бодож байна.

Та нарт асуух асуулт байвал хэдийг ч хамаагүй хэнээс ч асууж болно шүү🧡

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now