4. Park Jimin

733 135 22
                                    

Ашиг сонирхол гэх үү? Юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байна. Тэр үед зүгээр л харах ёсгүй зүйлээ харчихсан. Хүмүүс чи бид хоёрыг найзууд гэж хардаг байх.

Чамтай учирсан түүхээсээ цухуйлгавал дургүйцэхгүй биздээ?

Бас л сагсны шигшээгийн залуусын зохиож байгаа үдэшлэг. Ихэнх хүүхдүүд мансууруулах бодис, хар тамхинд орж эхлэж байсан өдөр. Хажууд минь намайг хамгаалах хүн байхгүй болохоор айж байсан. Хэн нэгэн намайг согтуу байгааг далимдуулаад бузарлахвий гэсэндээ.

Ирэхгүй бол сургуулийн дүрмийг мөрдөх ёстой болно гэдгээсээ айж байсан. Үдэшлэг дээр эрүүл ухаантай хүн хайх нь яг л өвсөн дундаас зүү хайхтай ижил байсан гэж хэлэхэд зохино. Хаа сайгүй асгарсан согтууруулах ундаа, хамрыг минь цоргитол үнэртэх тамхины утаа, энд тэндгүй үнсэлцэх хүүхдүүд бас хар тамхи мансуурал.

Энэ дундаас гарах аргагүй байсан. Учир нь урд хаалгыг үдэшлэг дуусах хүртэл цоожилдог нь манай сургуулийн бас л нэг бичигдээгүй дүрэм шүү дээ.

Та нар хойд хаалгаар гарахгүй яасан юм бол гэж бодож байна уу? Би ч бас тэгж боддог байлаа. Үдэшлэг зохиодог ихэнх хүүхдүүд сагсны шигшээд байдаг залуус. Өөрсдийгөө BTS гэж нэрлэх баян айлын солиотой хар тамхичид.

Тэд яг ийм цагийг хүлээн хойд хаалганы цаана байх усан сангийн хажууд эцэг эхийнхээ шүүгээнээс авсан хатуухан дарсаа шимэн суудаг. Тэр хаалгаар гарсан охид хэзээ ч онож байгаагүй. Харин хамгийн том алдааг гаргадаг гэж хэлж болно.

Байшин доторх охид залуусийн халуун амьсгал нүсэр том өрөөг үнэхээр бүгчим бас бохир болгож байгааг нуух юун. Тэдний дундуур мөргөлдөн явсаар шатны хажууд ирээд гүнзгий амьсгаа авлаа. Ядаж хоосон өрөө олоод үдэшлэг дуусах үеэр гарч ирье гэж бодсон хэрэг.

Дээд давхарт гарч ирээд хэд хэдэн өрөөний хаалгаар шагайж үзвэл ихэнх нь хүнтэй байх бөгөөд зарим өрөөнд охид залуучууд бөөндөө ямар нэгэн зүйлийг ярилцаж охидын айлгүйтэн инээх дуу, хөвгүүдийн олзоо харсан мэт харц юу болох гэж байгааг илэрхийлэх шиг болон тэр өрөөрүү орж болохгүй гэдгээ мэдэрсэн юм.

Өөр хоёр гурван өрөөгөөр орж үзэхэд хосууд байх агаад зарим нь бүр нэгэнтэйгээ хонь чоно шиг харьцдаг хүүхдүүд ч дотно харьцаанд орж байсан юм. Хамгийн сүүлд ганцхан өрөө үлдсэн байлаа. Тэр өрөөрүү өөртөө байх итгэл найдвараа мөрийцөн байн алхалаа.

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now