2. Park Chaeyoung

843 140 13
                                    

Сайн уу Пак Чэён. Өө бишээ одоо Ружэ шүү дээ. Таг мартчихаж.

Чамтай найзладаг байхдаа чамайг бараг л сахиусан тэнгэр гэж боддог байж билээ. Утгагүй юм.

Зуны амралтаараа нэгэн кафед суугаад мөстэй американо ууж байгаад чамтай анх таарч байлаа. Нэг бялуу авчихсан үнэхээр жаргалтай идэж байсанг чинь одоо хүртэл санаж байна. Яг л бяцхан жирх шиг. Чамайг үнэхээр өхөөрдөн харж байгаад чамд баригдчихаж билээ. Хөгжилтэй шүү "инээх"

Тэгээд л чи над дээр хүрч ирсэн. "Өөрөө намайг хараад байгаа юм уу?" амаараа дүүрэн бялуу хийчихээд надаас ийн асуучихаад чи шууд инээж билээ. Тэгж л чи бид хоёрын нөхөрлөл эхэлсэн байх.

Өдөр болгон галзуу зүйлсийг хамтдаа хийдэг ганц найз минь чи байсан. Төрснөөсөө хойш ганц ч эмэгтэй найзтай байж үзээгүй миний хувьд хамгийн аз жаргалтай хоёр сар өнгөрсөн.

Бусад өдөр шиг галзуу зүйлс хийж хөгжилдөөгүй зүгээр л анх уулзсан кафедаа бялуу хувааж идэж байсан өдөр нэгэн хөвгүүн бидэн дээр ирсэн. Хотод таних хүн байхгүй гээд чи бид хоёртой найзлахыг хүсч байсан.

Чи түүнд дуртай зөвшөөрсөн шүү. Би ч чамайг ойлгосон. Тэр хөвгүүнд талтай байгааг чинь. Бид маш хурдан дотносож бараг л хэзээ ч салахааргүй найзууд болсон.

Гэхдээ энэ зүйл хагас сар л үргэлжилсэн. Та хоёртой уулзах болгонд л та хоёр ийм ч ажилтай, тийм ч ажилтай, хичээлийн бэлтгэл хийнэ гэж хэлдэг байсан. Би үнэхээр та хоёрын үгэнд итгэдэг байсан гээч.

Хичээл ороход хэдхэн хоног дутуу байсан. Хичээлдээ хэрэгтэй гэсэн юмаа аваад явж байхдаа та хоёрыг хамтдаа кафед сууж байхыг харсан. Нэг нэгэндээ халамж тавиад л.

Тэр үед л би хамгийн илүү хүн байсан гэдгээ мэдсэн.

Чамруу залгаж хаана байгааг чинь асуухад чи гайхалтайгаар худлаа ярьсан шүү. "Ээж ууртай гэртээ байна" энэ үг чинь бидний хооронд байсан итгэлцэл гэх бяцхан зүйлийг ор мөргүй устгаж орхисон.

Тэр өдрөөс хойш би чамтай таарсан ч юм ярихгүй явсаар нэг мэдэхэд л хичээл орж миний хувьд хамгийн муу муухай зүйлс ар араасаа цуварч эхэлсэн.

Жинтэй хамт байсан зураг хаа сайгүй тарж хажууд минь хань болох хүн ганц ч байгаагүй. Тэр үед чи дахиад л амьдралд минь гэрэл цацруулсаар орж ирсэн.

Чамтай би үнэхээр хувь тавилангаар учирч дээ гэж бодсон шүү. Гэхдээ чи надад шударга бус хандсан охидтой үнэхээр дотно байдаг болсон. Би чамтай хамт байх дуртай байхаа больсон. Учир нь чи аль хэдийн намайг үзэн яддаг охидын сайн найз болчихсон байсан шүү дээ.

Тэр үед би бодсон. Хувь тавилан гэдэг бидний хувьд мухар гудамж юм байна гэж.

Гэхдээ чамтай дотно байхаа больсон гээд харьцахаа болиогүй ээ. Чи үргэлж миний сонсогч байсан. Итгэдэг хэвээрээ байсан шүү. Жинтэй үерхэх хүртэл чинь.

Би чамд Ким Сокжин гэж ямар хүн бэ гэдгийг арьс маханд чинь бараг шингэтэл ярьсан. Харин чамд миний хэлсэн үг огт хамаатай байгаагүй. Түүнтэй миний хажуугаар нялууран гардаг байсан.

Гэхдээ... Гэхдээ хамгийн новшийн нь юу гээч. Тэр чамд яг л шилэн эдлэл мэт ханддаг байсан. Ойртсон хүн бүхнээс чинь хамгаалж, чамайг чин сэтгэлээрээ хайрлаж байсан нь надад хамгийн шударга бус санагдсан. Чамаас бусад охид түүний хувьд юу байсан юм бэ?

Чи яг юу хийсэн болоод чамд тэгтлээ их унаж тусч, чамайг тэгтэл чинь хайрласан юм бэ? Чамайг орчлонгын хамгийн сайхан залуус хүрээлдэг. Үгүй ээ. Залуус чамд л хамгийн сайхан зан чанараа харуулдаг. Ким Сокжин чамаас бусад охидыг тасар татаж амьдралаар нь тоглосон хэдий ч чи түүний бурхан байсан.

Гайхалтай Ким Сокжин бас Пак Чанёол хүртэл.

Бид гурвуулаа найзладаг байсан. Харин Пак Чанёол чи намайг анхнаасаа найзаа ч гэж хараагүй. Шилжиж ирсэн чиний хамгийн сайн найз байхыг хүссэн ч чи Ружэд ашиглуулчихсан. Сайхан сэтгэлээрээ. Ружэ ! Чамаас болж би Пак Чанёолын ч бас тоглоом болсон гээд бод доо.  Дараагийн хуурцаг чинийх байх болно Пак Чанёол.

Харин Ружэ. Би амиа хорлохоосоо цагийн өмнө чамтай уулзсан. Харин чи миний байгаа байдлыг, ярих яриаг минь таслаад өөрийнхөө романтик хосын амьдралыг л надад гайхуулсан. Чи хувиа хичээсэн өөдгүй bitch.

Чи бусдаас ялгарах зүйлгүй араатан. Гэхдээ хамт байсан хугацаа чинь надад жаахан ч болтугай аз жаргал үлдээсэн шүү хайр татам жирх минь.

 Гэхдээ хамт байсан хугацаа чинь надад жаахан ч болтугай аз жаргал үлдээсэн шүү хайр татам жирх минь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_____

A/N: Манай Лиса их ууртай байсан шүү🥺 Гэхдээ өөрөө бичсэн болохоор эмзэглэхгүй байна өө. Парт нэмэгдэх тусам зовлон улам нэмэгдэнэ шүү😞

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now