5.Kim Namjoon

663 128 14
                                    

Сайн уу? Ким Намжүүн. Гаж донтой гэрэл зурагчин.

Чиний ачийг яаж хариулах вэ? гэж их бодсон лдоо. Шууд цагдаад мэдэгдье гэхээр чиний ар гэр чамайг аварчихна. Тиймээс сэтгэлийг чинь дотроос нь гэмтээж эхэлье гэж бодсон юм.

Миний энэ их зовлон шаналал чамаас үүдэлтэй байсан. Яахав чиний сонирхол зөвөөр ашиглавал их дажгүй шүү. Зураг авах мэдрэмж чинь маш сайн юм билээ.

Чи сагсны шигшээгийн ахлагч, зурагчин бас сургуулийн үлгэр дуурайлал болсон хосуудын нэг байсан. Найз охин чинь үнэхээр хөөрхөн охин байсан гэдгийг дурьдах гэсэн юм. Ким Намжүүн чиний найз охин яагаад амиа хорлосон юм бэ? Зөвхөн найз охин гэлтгүй чамтай уулзсан охидууд яагаад амиа хорлоод байдаг юм бэ?

Энэ бүхний эхлэл болсон цэгт очъё. Ким Сокжинтой хамт байсан зургийг чи авч тараасан. Тэр ч битгий хэл чи орой болсон манай гэрийн гадаа ирж миний хувцсаа сольж байгаа зургийг авч сургуулийн хөвгүүдэд зардаг байсан.

Чамтай холбоотой байсан охидууд яагаад амиа хорлодог байсныг ч би мэднэ. Ким Намжүүн чи ч үнэхээр адгийн новш юм даа.

Чи өөрийнхөө чаварыг буруугаар ашигладаг байсан. Чи найз охиноо хуурч өөр охидуудтай зугаацдаг байсан. Гэхдээ чи яагаад хамт шөнийг өнгөрүүлээд явчихаж болоогүй юм бэ?

Чи тэдгээр охидтой тэгж байхдаа нууцаар бичлэг хийж сайтад зардаг байсан. Эхэндээ хэн ч мэддэггүй байсан. Харин цаг өнгөрөх тусам нууж байсан нууцууд задардаг юм хойно.  Тэр охидууд ихэнх нь тэр бичлэгийг мэдсэн. Чамаас устгаад өг гэж өчнөөн гуйсан. Харин тэр бичлэгүүдийг устгачихвал чиний хар тамхины мөнгөө олдог эх үүсвэр байхгүй болох учраас тэр биз.

Тэр охид маш их дарамтан дунд амьдарч яг л над шиг байдалд байсан байх. Тэдэнд нуух зүйл чи юу ч үлдээгээгүй шүү дээ. Чи тэднийг тийм байдалд хүргэсэн байж уучлалт ч гуйгаагүй. Тэрүүгээр ч барахгүй бүх зүйлсийн дараа ч чи тэдний эргэн тойронд оршиж, тавлаж байсан.

Чи Минаг үнэхээр их хайрладаг мэт дүр эсгэдэг байсан. Гэвч та хоёрын бодит байдлыг би бас л санаандгүй харчихсан.

"Намжүүнаа. Чи миний бичлэгийг устгачих л даа. Надад үнэхээр хэцүү байна" Мина Намжүүнаас ийн гуйхад Намжүүн дээгүүр харсаар "Чиний байгаа байдлыг харж өрөвдөх шаардлага байхгүй. Одоо зайл." гэж хэлсэн юм.

Чи ийм байдлаар нэлээн удаан Минаг зовоосон. Харин тэр өдөр Мина чиний хэлснээр зайлаагүй юм. "Жүүн. Би чамайг цагдаад хэлэх болно." Мина ийн хэлэхэд чи түүнийг сүрдүүлсэн. Гэрийнхэн нь хурьцаж буй бичлэгээ өгнө гэж чи сүрдүүлсэн.

Чи энэ мэтээр охидтой ёс бус харьцдаг байсан.

Чи надтай хамгийн анх уулзахдаа хүртэл намайг ямар их доромжилсон гэдгээ мэдэх үү?

"Ким Намжүүн. Миний зургийг устга. Хүний зураг зөвшөөрөлгүй авах чинь байж боломгүй зүйл" чамайг сургуулийн коридорт харчхаад араас чинь гүйж очоод гарнаас чинь татахдаа би ингэж хэлсэн. Харин чи намайг толгойноос минь хөл хүртэл сонжих мэт хараад "Чамд хүнд харуулаагүй зүйл үлдсэн гэж үү?" гэж хэлчхээд гараа хүчтэй татчихаад яваад өгсөн.

Ингээд бодоход чи эхлэлийг нь тавьж намайг далдуур үргэлж хог новш мэт байдалд оруулдаг байсан. Чи тэр олон охидын үхлийн шалтгаан болчихоод тайван унтаж чаддаг хэрэг үү? Би лав чиний оронд байсан бол бас л нүглээ наминчлаад өөрөө өөрийгөө үгүй хийх замыг сонгох байсан биз.

Чи Минад үнэхээр хайртай байсан уу? Минхэ, Даён, Жиён, Дари, Сэрёон бас би. Чи тэдний араас нэг ч удаа болов гашуудсан уу? Миний араас гашуудсан уу?

Чи энэ хуурцгийг сонсохдоо намайг шоолоод инээж байж магадгүй ч чамайг шөнө унтах бүрт чинь Дари хөлийг чинь дэрлээд уйлах болно.

Би чамайг өрөөний чинь буланд үргэлж ажиглаад сууж байх болно. Минагийн үсийг чи самнаж өгөх дуртай байсан байх аа? Тэгвэл Мина шөнө бүхэн чамаар үсээ самнуулах гэж хичээх болно.

Чи тэдний өмнө үйлдсэн нүглээ наминчлахаас нааш тэд чамайг тайван орхихгүй Амлаж байна Ким Намжүүн.

Чи тэдний өмнө үйлдсэн нүглээ наминчлахаас нааш тэд чамайг тайван орхихгүй Амлаж байна Ким Намжүүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

______

A/N: Ahh Joonie намайг уучлаарай🥺 Ийм муухай дүр өгсөн нүглээ наминчлаад гоё романс бичнээ🙏🏻

Болхи өгүүллэгийг маань уншиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа🥰 Бас маш их хайртай шүү. Хэдий утасны цаанаас харьцаж өмнө нь харж байгаагүй бүр таних ч үгүй хүмүүстээ хайр зарлаад тэнэг санагдах ч та нарын минь дардаг войт болон сэтгэгдэл чинь сэтгэлд минь үнэхээр их дэм өгдөг шүү🍃❤️

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now