8. Bambam

675 115 11
                                    

Сайн уу миний хайртай янзагахан? Чамайг бэмби гэж дуудах дуртай ч чи тэгж дуудуулах дургүй байсан шүү дээ. Сүүлчийн удаа Бэмби гээд дуучихъя энэ хуурцагтаа.

Чамтай бараг л төрсөн цагаасаа хойш хамт байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Миний хамгийн нандигнаж байгаад үхсэн цаг хугацаанд чамтай байсан хугацаа ихэнх нь байх гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаанд миний ах, бие хамгаалагч, бариа засалч, сэтгэл зүйч бас анхны эр хүн байсанд баярлалаа. Би чамайг энэ насаараа сайхнаар дурсаж явнаа. Гэхдээ гомдсон сэтгэлээ яаж ч аргадаад болохгүй юм даа.

Чи хойд ээж дээрээ хөл алдахдаа намайг нэг ч удаа болтугай бодсон уу?

Би чамаас зөндөө олон удаа тусламж гуйсан. Би чамд бүгдийг хэлээгүй ч чи зарим зүйлсийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байсан шүү дээ. Тэр үедээ чи намайг хамгаалахаас илүүтэйгээр хойд ээжийнхээ өвөрт эрхлэхийг илүүд үзсэн шүү дээ. Азгүй амьтан.

Надтай уулзахаа больж үргэлж гэртээ байхыг илүүд үзэж байсан. Эзэн чинь тэр хүйтэн гэрт байхад чи нохой нь болчихсон байсан болохоор тэгэхээс ч өөр аргагүй л дээ. Ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ л чи бараг нохой шиг амьдарч байсан.

Охидтой хамт байж зугаа цэнгэл хөөдөг байхдаа чи ядаж өөрөөсөө бусдыг бодох сэтгэлтэй хүн байждээ бэмби. Чи ядаж л эрх чөлөөгөө мэдэрдэг ухаантай хүү байсан. Тэр эмэгтэй гэрт чинь ирснээс хойш торонд хоригдсон шувуухай, эзэндээ уяулсан нохой болж хувирсан.

Чи ямар ч тусгаар тогтнолгүй, өөрийн ухаангүй болчихсон байсан. Чи миний хамгийн том шаналал болж байсан зүйлийг мэдээд нэг цохихоос хэтрээгүй шүү дээ. Чи өмнө нь тэдэн шиг зугаа цэнгэл хөөдөг байсан охидоор хэзээ ч тоглодоггүй байсан. Учир нь чи эмэгтэй хүнийг хүндэлж, хайрладаг байсан болохоор тийм байгаагүй. Гэхдээ би эмэгтэй хүн биш гэж үү Бэм?

Гэрт чинь сүүлийн удаа очсон байх. Тэр өдөр чиний эзэн болох хойд ээж чинь үдэшлэг зохиож байсан. Өөрийнхөө дагавар хүүгийнхээ найзуудтай яг л найзууд мэт зугаацах тэр хүүхэн ямар харагдаж байсан гэдгээ мэддэг ч болоосой.

Би чамаас тэр үед зүгээрээ гээд намайг тайтгаруулах тэврэлт авсан бол өдийд бүхний өдөөс босох хүчтэй болох байсан ч байж магадгүй гэж боддог. Тэгээд би чам дээр очих гэж хичээсэн. Чи ч надруу ирж байсан. Гайхалтай нь чиний хайрт чинь бүхнийг бусниулчихсан.

Гэхдээ би цаашаа амьдрах хүчтэй болсон ч гэсэн чиний хажууд, чиний царайг хараад явж байна гэж бодохгүй л байна.

Амиа хорлохынхоо өмнө би чамруу зурвас бичсэн. Чи уншсан ч хариу бичээгүй. Тэр үед би ойлгосон. Би чамаас явахаас өмнө чи надаас аль хэдийн явчисан гэдгийг.

Чи уншсан хэдий ч хариу өгөөгүй.

Мэдсэн хэрнээ тоогоогүй.

Хичээсэн ч хүсээгүй.

Чи арай эрт ухаарсан бол намайг аварч чадах байсан байх. Учир нь чи миний бүх зүйл байсан шүү дээ. Би чиний үгэнд л орох байсан. Ордог ч байсан. Энэ бүхэнд л би гомдож байна. Тэр хүүхнийг гарч ирэхээс өмнө бүх зүйлийг минь зааж зөвлөдөг, хүн бүхнээс өмөөрч хамгаалдаг, надад ах шиг минь зэмлэл хүртээдэг, ямар ч үед хажууд минь байх хүн зөвхөн чи л байсан.

Чи намайг алдаад зогсохгүй зүрх сэтгэлдээ үргэлж хамт байдаг ээжийгээ хүртэл өөрөөсөө бүр мөсөн явуулчихсан. Чи энэ хуурцгийг сонсоод намайг үзэн ядаж магадгүй л байх. Гэхдээ надад одоо юу ч хамаарахгүй. Танай дэлхий дээрх зүйлс надад хамаарахгүй.

Би ээжтэй чинь уулзвал чамайг хамгийн сайн хүү байсан гэдгийг чинь дамжуулах болноо. Харин чи үлдэж байгаа хүн болохоор аавыгаа сайн харж эрхшээлдээ орсон хүнээсээ холдох ухаантай байх болтугай.

Угаасаа чиний хайр гээд эндүүрч байгаа зүйл чинь зүгээр л эзэрхийлэл байсан гэдгийг чи ойлгоно.

Угаасаа чиний хайр гээд эндүүрч байгаа зүйл чинь зүгээр л эзэрхийлэл байсан гэдгийг чи ойлгоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________

A/N: Бэмбэмийн маань хойд ээжтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай түүхийг хаягруу минь ороод My Hot Mother гээд өгүүллэгээс хүлээн авч уншаарай.🧡

Бас сүүлийн хэсэгт орох ярилцлагаар хүссэн хүнээсээ хүссэн асуултаа асууж болно шүү. Асуух асуултаа эзнийх нь нэртэй хамт сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй🌈

Ахх өчигдөр бичсэн ч постлогдоогүй байна😭

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now