7.Jung Hoseok

639 118 13
                                    

Миний хамгийн их үзэн ядаж бас үзэн ядсаныхаа хэрээр хайрласан хүн бол чи Жон Хусог.

Чи ертөнцийн хамгийн худалч хүн байх. Надад хайртай, үүрд хамт байна гэж хэлсэн. Гэхдээ чи анхнаасаа минийх байгаагүй, надад хайртай ч байгаагүй.

Задгай талбайн үдэшлэг болж байсан. Ямар ч сургуулийн алдартай охид бас тоглоом хийх сагсны шигшээгийнхэн байхгүй тийм намуухан, тайван үдэшлэг болж байсан. Шинэ хүрээлэл бас ярилцах боломжтой номын охид. Яг л миний байх ёстой газар байсан.

Хэн ч намайг шоолж, чичлэхгүй тийм л сайхан орчин. Гэхдээ чамайг тэнд байна гэж төсөөлөөчгүй. Хоорондоо ярилцаж бас уншсан номынхоо тухай, өөрсдийн дотоод ертөнцийн тухай ярьдаг тийм үдэшлэгний гол дүр чи байсан. Сургуулийн алдарт сагсчин.

Та нар төсөөлөөд үздээ. Түүнийг бусдын сэтгэлийг тайтгаруулах гээд сууж байна гээд. Гэхдээ тэр хамгийн сайн сонсогч бас зөвлөгч шүү.

"Хэе? Чи Лалиса Манобан мөн биздээ?" гал тойроод харанхуйг гэрэлтүүлэх сарыг ажиглаж байхад чи гартаа халуун шоколад барьчихсан ингэж хэлсэн. Чи намайг таньсанд би их баярласан шүү.

"Тиймээ мөн" би чамайг сагсны шигшээгийн залуу гээд үзэн ядахыг хүсч байсан ч гэсэн яагаад ч юм инээмсэглээд чамтай улам ихийг ярилцахыг хүссэн.

"Чамайг энд байна гэж төсөөлсөнгүй шүү" чиний гараас халуун шоколадаа аваад ингэж хэлэхэд чи зүгээр инээмсэглээд хажууд минь суусан.

Гадаа салхилж дүрэлзэн асах гал салхинд унтрах шахаж байхад чи хажуудаа тавьсан зузаан хөнжлөө аваад намайг хучиж өгсөн. Тэр үйлдэл чинь намайг чамд дурлуулж орхисон. Миний оронд байсан хэн ч догдлох л байсан.

Тэр өдрөөс хойш чи бид хоёр орой болгон уулздаг болсон. Чи надад зайрмаг авч өгөөд тоглоомын талбайд байдаг савлуур дээр суулгачихаад түлхэж өгдөг байсан. Миний амьдралд таарсан хамгийн эелдэг хөвгүүн чи байсан. Чи гэхдээ хэзээ ч үнэн байгаагүй л дээ.

Чи надруу огт чичирч дайрдаггүй тайван байж миний таалад нийцүүлдэг байсан. Тэр чинь надад чамд итгэх итгэлийг бий болгосон.

Нэг өдөр аав ээж хоёр минь байхгүй гээд би чамайг дуудсан. Чи надад пицца авч хүрч ирээд хамтдаа кино үзсэн. Тэр орой чи бид хоёр анх үнсэлцсэн. Маш зөөлхөн бас хэзээ ч мартамгүй.

Тэр орой чи бид хоёрын өнөөх нандигнаж байсан харилцаа дуусч муу муухайгаар дүүрэн зүйлс эхэлсэн.

Тэр өдрөөс хойш бид хоёр дур хүслийн далайд живж цаг мөч тутам нэгнээрээ ангаж цангах болсон. Хачирхалтай нь энэ бүхнийгээ би хайр гэж бодож чиний хэлэх бал бурам мэт үгсэд ховстуулсан байсан.

Гэхдээ үнэн хэзээд илэрдэг юм хойно чиний нуугдсан гүнж чинь гараад ирсэн. Ким Жисүү чиний найз охин байсан.

Чи намайг хуурч хэдэн сарын турш чамайг ашиглаж өөрийгөө чиний найз охин мэтээр төсөөлж явсан намайг хараад бах чинь ханасан байх. Ким Жисүүд баригдсан өдрөө чиний сахиусан тэнгэр мэт баг чинь хуулраад уначихсан.

Бид кафед нэгнийгэнэ энхрийлээд сууж байтал хажууд минь хэн нэгэн ирээд зогссон.

"Ямар новш нь вэ Жон Хусог? Биеэ үнэлэгч Лалисатай ямар новшоо хийж байгаа юм" чиний нууц гүнж Жисүү кафед байсан бүх хүний анхаарлыг өөртөө татсан. Сургуулийн хажууд байдаг кафе болохоор ч тэр үү тэнд байсан ихэнх хүүхдүүд намайг таньдаг хүмүүс байсан.

"Чи буруугаар ойлгоод байна хонгор минь." чи намайг өөрөөсөө түлхээд дээш босоод түүний гарнаас атгахдаа ингэж хэлсэн. Харин тэр өдрийг хүртэл хамгийн даруухан цэвэр ариун гэж боддог байсан охин минь миний нүдэн дээр амилсан чөтгөр болж хувирсан.

"Хусог" би чиний гаргасан үйлдэлд гайхширч орхисон. Харин чи надруу хараад "Чи буруу ойлгоод байна хонгор минь. Лалиса намайг уруу татсан" гэж хэлээд Жисүүгийн гарнаас атгасан. Би чамайг тэр үед ямар арчаагүй болохыг чинь гайхаад ямар ч үг хэлж чадаагүй.

Чи үнэхээр хуурамч нэгэн. Чамтай байсан диваажин шиг газраас би Жисүүгийн тамын тогоонд очиж тамлагдаж бас чанагдсан. Чи юу ч хийгээгүй Хусог.

Яагаад намайг авраагүй юм бэ?

___A/N: Дараагийн хуурцаг хэн байх бол?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

___
A/N: Дараагийн хуурцаг хэн байх бол?

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now