12. Kim Jennie

669 124 6
                                    

Сайн уу сахиусан тэнгэр минь. Гэхдээ миний хувьд хэзээ ч тийм байдлаар дурсагдахгүй л дээ. Зүгээр бусдын бодлоор эхлүүлэхийг хүссэн юм.

Чамд ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа тэгж их үзэн ядуулдагтаа жаахан гайхдаг л юм. Надад чамаас илүү ганц ч зүйл байхгүй шүү дээ. Манай гэр бүл танайхаас доогуур зэрэглэлийнх, би чамаас дорд амьтан байсан байхад яах гэж надад тийм их цаг хугацааг зарцуулсан юм бэ?

Чамтай хэдхэн метрийн зайтай байх үед үргэлж надад аюул заналхийлж байсан. Чамайг гэх анхны сэтгэгдэл үнэхээр новшийн байсан. Тийм байхаас ч яахав дээ. Чи хөгийн өлөгчин юм чинь.

Жисүүгээс айн элгээ тэврээд суултуур дээр сууж байх үедээ өөрийг минь хамгаалж байсан цоожтой хаалганд үхтлээ итгээд байж байсан сан. Чи харин хүрч ирээд намайг хамгаалж байсан тэр хаалгыг төвөггүйхэн онгойлгож орхисон.

Тэр чиний анхны сэтгэгдэл байсан. Хүний хэрэгт хошуу дүрж бусдын зовлонгоор жаргал хийх чиний хобби байсан гэдгийг хараахан мэдээгүй л дээ. Тэр үед чамайг бодож ч амжаагүй болохоор.

Үхэх хүртлээ хамгийн их гомдож, жигшиж байсан хүн зөвхөн чи байлаа. Ким Тэхён, Пак Жимин, Ким Намжүүн ч биш чи байсан. Чи хамгийн хараал идмээр нь.

Тэхёны гэрт очдог өдрөөс хэд хоногийн өмнө бүхнийг шинээр эхлэж хэний ч анхааралд өртөхгүй шинэ хүн болно гээд үсээ тайрч, урьд нь өмсдөг байсан хувцаснуудаа ч өмсөхөөс айж том цамц, хар өмд өмсөөд сургууль дээр очсон.

Хүмүүсийн харц аль хэдийн над дээр тогтдог байхаа болиод удаж байсан юм. Ганцаардмал хэдий ч тайван.

"Хөөх манай Лалиса үсээ тайраад юу болоо вэ?" чи мөрөөр минь тэврээд ингэж хэлэх үед дахиад л хар мянган нүд намайг ажиглаад эхэлсэн. Би чиний гарыг эвтэйхэн холдуулаад ангируугаа явах гэж байтал чи ард минь инээд алдаад "Үсээ тайраад л амьдралынх нь алдаа тайрагдсан үстэй нь хамт алга болчих нь гэж бодсон юм байхдаа. Хичнээн хичээсэн ч өлөгчин өлөгчинөөрөө дуусдаг юм" гэж хэлэх чинь сонсогдсон юм.

Тиймээ би хичнээн үсээ тайрсан ч өнгөрсөн амьдрал минь хэзээ ч намайг орхиогүй.

Тэгээд тэр нэг өдөр лүү явцгаая. Гэрийнхээ урд байх замаар алхаж байхад задгай дээвэртэй машинд суусан охид хажуугаар минь салхи татуулан давхиад урдхан талд минь ирээд зогссон юм.

Чи машинаас бууж миний зүг инээд алдан алхаад "Хөөх Лиса. Үдэшлэгрүү явж байгаа юм уу? Суучих хамт явъя" гэж хэлээд гарнаас минь татаад машин суулгачихсан. Би үдэшлэгрүү яваагүй болохоор бас чамаас айж байсан болохоор хурдхан холдохыг хүсч байсан юм.

"Би үдэшлэгрүү биш өөр газарлуу явж байгаа юм л даа. Тиймээс ингээд бууж болох уу?" аль болох айж байгаагаа нуун ийн хэлэхэд чи инээмсэглээд "Хөгжилдмөөр байна. Хамт" гэж хэлээд машинаас буусан юм.

Ким Жэнни ингэж л намайг авч ирсэн юм. Ким Тэхёны гэрийн гадаа ирээд буцаад явчихмаар байсан ч чи гарнаас минь сугадаад өөдөөс минь хорлонтой инээмсэглэл тодруулаад түүний гэрлүү авч орсон.

"Манайхаан. Лалиса мориллоо" чи баяртай нь аргагүй орилож байсан бол би айсандаа ухаан алдах гэж байсан. Бүх хүүхдүүд чамайг дэмжээд орилолдох нь толгойг минь улам эргүүлж байлаа. Энэ байдлыг эвдэн Ким Тэхён босч ирээд намайг хангалттай доромжилж бас айлгаж орхисон.

Намайг доромжилж дууссаны дараа би гарах гэж хаалганы зүг хамаг хурднаараа алхах үед чи урд минь гэнэт гараад ирсэн.

"Ийм амархан явахгүй ээ. Ууя" гэж хэлээд намайг сугадаад явахдаа чиний гарт байсан зүйлийг харсан бол би яах байсан бол. Чиний найзууд гэх охидууд амруу минь архи асгаж намайг зовоож байсан. Харин чи найз залуугынхаа өгсөн хар тамхийг надруу шахаж орхисон.

Чи тэднээс ч муу хүн. Хэрвээ чи ийм байдалд орсон бол яах байсан бэ? Миний оронд өөрийгөө тавиад бодоод үз дээ.

Тэд намайг хүчиндэж байхад чи буйдан дээр тухтай нь аргагүй суугаад харж байсан. Чи эхнээс нь дуусах хүртэл хамт байж инээд алдаад Жонгүгийг хорон үгээрээ идэж байсан. Найз хөвгүүн чинь чамаас өөр охинг эзэмдэг байхад чамд сайхан байдаг хэрэг үү?

Мансуурсан залуус нэг нэгээрээ өрөөг орхих үед чи аягатай ус нүүрэн дээр минь асгаад эрүүл ухаантай болгох гэж хичээж байсан. Би жаахан манаралтай байсан ч чиний хийсэн бүх үйлдлийг санаж байна. Чи хацарлуу минь алгадаад "Яаа сэрээд хурдан зайлж үз" гээд бухимдангуй орилж байсан. Миний оюун ухаан ядаж л хөл гараа удирдах хэмжээнд очсон.

Тэгээд би тэр новшийн газраас чинь ч зайлж одоо бүр харгис ертөнцөөс чинь ч бас зайлчихаад байна.

Чи баяртай байна уу?

Чи баяртай байна уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

________

Хайртай охидуудаа нэг удаа муу дүрээр харах зүгээр шт🤪

Ийм хүн битгий байгаасай гэсэн сэтгэл өвөртөлж л бичиж байгаа шүү. Тэрнээс биш Кай-с болоод дургүйдээ ийм дүр албаар өгөөгүйм шүү🤗

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now