00

8.1K 268 7
                                    

A/N: Хэрэв энэ бичвэрийг унших гэж байгаа бол та юун түрүүнд 'Hello! My Babygirl'-г эхэлж уншина уу?

------------------------------------------------------

"ЯААА ЖОН ЖОНГҮҮГ ЧИ ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА."

Хэми угаалгын өрөөнөөс орилон гарч ирж гал тогоонд хоолоо идэн суух Жонгүүгийн дагзруу чангаар дэлсчихэв. Жонгүүг толгойгоо барин гайхан харахад Хэми өөдөөс нь нэгэн цагаан зүйл үзүүлэх нь тэр.

Жонгүүг өнөөх зүйлийг харан идэж байсан зүйлээ арай гэж хойлоогоороо оруулаад

"Тоглоом биш биздээ. Нээрээ юм уу?"

"Тоглоом байсан бол дээр байх байсан юм. Би шинэ сургуульд ороод дөнгөж анхны жилдээ суралцаж байхад чи яаж намайг жирэмсэн болгож чадаж байнаа. Жон Жонгүүг энэ сургуулийг төгсөх бол миний...."

Хашгичан загних эхнэрийгээ үнсэн агаар дээр эргүүлэхэд Хэми бухимдан Жонгүүгийг буулга хэмээн захиргаадна. Жонгүүг Хэмиг хоёр гар дээрээ өргөн явсаар орон дээр хэвтүүлээд

"Сургуулийг дараа нь төгсөж болно шүү дээ! Харин энэ хүүхдийг одоо л төрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдээ нэгт тавьцгаая. Гуйж байна"

Жонгүүг хошуугаа унжуулан Хэмигээс гуйх бол эхнэр нь

"Одоо тэгье дээ" хэмээн хэлээд Жонгүүгт тэврүүлэн хэвтэв.

*****

Эмнэлэгт үзүүлэн эмчийн зөвөлгөөг сонссон Жонгүүг гэртээ ирэн иртлээ хошуугаа унжуулсаар байсанд Хэми оройн хоолоо хийж байхдаа юу болсон талаар асуув.

"Би яаж 10 сар тэвчих болж байна. Мэдсэн бол хүүхэдтэй болохоосоо өмнө өдөр шөнөгүй хийх байсан юм" буйдан дээр тийчигнэн хэлэхэд Хэми чангаар инээн

"Хөөе Жонгүүг, хүүхэд чинь таныг сонсож байгаа шүү!"

Жонгүүг буйдангын дэрнүүдийг цохин уурлаж оройн хоолоо хүртэл идсэнгүйд Хэми санаа зовон унтахаар хэвтэхдээ уруул дээр нь үнсэхэд Жонгүүг түлхэн холдуулчихав.

"Ингээд байвал би яаж тэвчих болж байнаа. Хүүхдээ бодоод зүгээр тэврээд л унтая за юу?"

Урьдын адил эхнэрээ чангаар тэврэн өнөө л нэг сэтгэлд нь хоногшсон дуугаа аялан үсийг нь илж өгж эхнэрээ бүүвэйлнэ.

'Сайхан амардаа хайрт минь...бас удахгүй мэндлэх бяцхан үр минь'

____________________________________

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now