· 1 ·

4.2K 244 7
                                    

Жонгүүг Хэми хоёр хүүхэдтэй болсноо мэдсэнээс хойш хэдийн 2 сар өнгөрчээ. Хэми эмчийнхээ зөвлөгөөг дагаж биеийн байдал нь ч сайн байгаа тул хичээлдээ явдагаараа явж байлаа. Харин Жонгүүг амралтын өдрүүд болон чөлөөт цагаараа эхнэрээ бөөцийлж бүхнийг өөрөө хийн Хэмиг оронд нь хэвтүүлнэ. Бүсгүйг даалгавараа хийж байгааг нь хараад хичээлийн хэрэгслийг нь хүртэл нууж байсан удаатай. Хэмид хэдий Жонгүүгийн халамж тавьж байгаа нь сайхан байгаа ч түүнийг цаг тутамд шалгаж юм хийлгэхгүй байгаад нь багахан бухимдаж байв.

Жонгүүгийн аавд хийх ажил байхгүй тул хүүгээ олон хоногоор томилолтоор явахад нь хүүгийнхээ гуйлтаар гэрт нь ирж Хэмид туслана. Энэ удаа ч мөн адил Жонгүүг 3 хоногийн хугацаатай Дэгүрүү явж ноён Жон Хэмигийнд ирээд байлаа. Бүсгүй сургуулиасаа гэртээ орж ирэхэд хоёр аав нь үйлчлэгч нар шиг л гэрийг нь цэмцийлгэчихсэн сууж байв. Жонгүүгийн зурвасанд хадам аав нь ирж хоол хийж өгнө гэсэн байсан ч түүнийг хүлээж авсан уур амьсгал өөр байлаа.  Тиймдээ ч Хэми шуудхан өрөөндөө орж Жонгүүгрүү залгав.

'Нөхөр Жонгүүг гуйа таны энэ анхаарал халамж хэтэрлээ. Яаж хөгшин настай хоёр ааваараа гэрийн ажил хийлгэж чаддаг байнаа.'

'Аав бол анхны ач гээд юу ч хийхэд бэлэн гэсэн. Харин хадам аав гэрт ирж чамтай уулзах талаар л хэлсэндэг. Тэглээ ч би тэр хоёрыг гэрт зүгээр суугаад байлгүй эхнэрт маань багахан үйлчлээд өгөөрэй гэж гуйсан төдий'

'Больж үз Жонгүүг, чи галзуурчихсан юм байна. Би хөгшин настай хүмүүсээр өөрийгөө бөөцийлөхдөө тулаагүй байна. Чи гэрт ирээд үхсэн гэж мэдээрэй'

Хэми ширүүхэн хэлээд утсаа таслан тольныхоо урд суухад бүсгүйн аав хаалгыг нь тогшин орж ирэв. Хэми аавыгаа харан түүнийг орон дээрээ суулгахад тэрээр

"Миний охин бухимдах хэрэггүй. Хүүхдэд нь муу шүү дээ!"

"Ааваа, та ядаж намайг тайьан байлгаад өгч болох уу?" хэмээн нүдээ анин хэлэв.

"Эрэгтэй хүн аав болохоо мэдээд баярлаж догдолсондоо эхнэрээ халамжилж хайраар дутаачихвий гэж эмээдэг юм. Тийм болохоор уурлах хэрэггүй. Эхний хэдэн сар бүх нөхрүүд эхнэр болон бүрэлдэж байгаа хүүхдээ амьнаасаа илүү хайрлаж байгаад цаг хугацаа өнгөрөх тусам дасаж эхлэх болохоор юманд тайван хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Удалгүй Жонгүүг ч бас бусдын адил хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж эхлэнэ. Цаадхи чинь одоохондооо хөөрчихсөн байгаа юм. Ойлгосон уу?"

Хэмигийн аав охиныхоо гарыг атган инээмсэглэсээр хэлэхэд бүсгүй зөрүүлэн атгана.

"Ойлголоо, гэхдээ та хоёроор туслуулах эвгүй байгаа болохоор ядаж гэр цэвэрлэхгүй байж болох уу?" Хэмиг ийн хэлэхэд аав нь зөөлөн толгойгоо дохиод тэд оройн хоолоо идэхээр гал тогоог зүглэв.

*****

Жонгүүг томилолтоосоо ирэн шүршүүр дор зогсож байхад нь утсанд нь зурвас ирэх нь сонстов. Хэми гэртээ байхгүй тул Жонгүүгийн утсанд хүрэх хүн байсангүй. Залуу шүршүүрээс гарч ирэн өглөөний хоолоо идэж байхдаа утсаа шалгавал шинэхэн ажилчин нь хэдэн зүйл асуусан байлаа. Жонгүүг зөөврийн компьютерээр ажлынхаа хамтрагчид чадахгүй зүйлсийг нь хийж өгөөд ядарсандаа унтаад өгөв.

Өрөөнд дахин утасны хянганах чимээ гарахтай зэрэгцэн хаалганы код хийгдсээр Хэми гэртээ ирэх нь тэр. Бүсгүй нөхрөө санасан тул шуудхан унтлагын өрөөрүүгээ гүйн ороход залуу утсаар ярьж байлаа.

"Би дөнгөж томилолтоос ирсэн байхад та өөр хүн явуулж болохгүй хэрэг үү?...Манай эхнэр хөл хүнд би ядаж түүндээ цаг гаргах хэрэгтэй биздээ"

"Ойлгосон болохоор унаа бэлдэж байдаа."

Хэми чимээгүйхэн орон дээрээ суухтай зэрэг Жонгүүг хараасаар дуудлагаа таслан эргэж хараад эхнэрээсээ цочиж орхив.

"Чи дахиад явах нь уу?"

Хэми хошуугаа унжуулан сулхан асуухад Жонгүүг эхнэрээ өвөр дээрээ суулгаад

"Намайг ирэхээр ална гэсэн хүн яагаа вэ?...ммм" хэмээн духаа нийлүүлнэ. Гэтэл Хэми Жонгүүгийн нүцгэн цээжинд нүүрээ наан гүнзгий амьсгалаад

"Зөндөө санасан байхад танай захирал ч өөдгүй хүн юм аа."

"Хайр нь хамгийн хурднаараа ажлаад хугацаанаасаа өмнө хүрээд ирэх болохоор чи минь аавуудаас нэгийг нь дуудаад болгоомжтой байж байгаарай"

Жонгүүг эхнэрээ үнсэн хэлээд болгоомжтойхон түүнийг өвөр дээрээсээ буулган хувцаслаж эхлэв. Хэми санаа алдан нөхрөө ажигласаар гаргаж өгөхөөр хамт үүдний өрөөндөө ирээд

"Өөр хүүхэн харсан байвал уу? Жинхнээсээ амьгүй болно гэж мэдээрэй!"

"Миний нүдэнд зөвхөн хайртай эхнэр маань л цаг үргэлж харагддаг болохоор би үхэхгүй бололтой"

Жонгүүг инээмсэглэн хэлээд эхнэрийнхээ хацрыг элбэн ойртсоор уруул дээр нь үнсэн

"Хүүхдээсээ болоод бэлгийн амьдралаа хориулчихсан байхад захиралаас болоод үнсэлтээ хасуулачих юм аа" хэмээхэд нь Хэми зөөлөн мөрлүү нь алгадаад машиндаа суун явах хүртэл нь гэрийнхээ үүдэнд харж зогсов.

____________________________________

-Манай хоёр их хөөрхөн амьдарч байгаа биздээ. Томилолтоос бусдаар бол аягүй аятайхан байгаа манай Жон гэр бүл.

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now