· 3 ·

3.5K 241 11
                                    

Хэми өглөөний цай бэлдэн зогсоход Жонгүүг нойрмоглосоор өрөөнөөсөө гарч ирэв. Бүсгүй нөхрөө харан инээмсэглэсэнд залуу түүн дээр дөхөн очиж духыг нь үнэрлээд

"Сайхан амарсан уу? Хайрт минь" хэмээхдээ уруулруу нь ширтвэл Хэми түүнийг цааш харуулав.

"Өөр юм саналтгүй шүү! Тиймээс ажилдаа явахдаа бэлд!"

Жонгүүг хамраа үрчийлгэн муухай хараад буцан өрөөрүүгээ ороход Хэми хоолоо таваглан ширээн дээр тавина. Бүсгүй хормогчоо тайлан

"Жонгүүг, хоол бэлэн болчихлоо. Энэ сарын хувьд чиний анхны өглөөний цай болохоор хурдан хүрээд ир"

"ОЙЛГОЛОО"

Жонгүүг цэнхэр өнгийн хослол өмссөн байх бөгөөд хүрмээ суудлынхаа ард тохон хоолны ширээнд суув. Тэд Хэмигийн хичээл, амралт болон хүүхдийнхээ тухай ярин суухад Жонгүүгийн утас дуугарах нь тэр. Залуу ширээн дээр байх утасныхаа дууг хаагаад эхнэрлүүгээ инээмсэглэхэд бүсгүй санаа алдан

"Яаралтай ажил бол яах болж байна. Хариулах хэрэгтэй байх" хэмээв.

Жонгүүг эхнэрийнхээ гарнаас атгасаар дуудлагыг авбал өнөөх шинэ ажилтан нь залгасан байлаа.

'Яасан У Хэрим. Ажлын цаг хараахан болоогүй байхад ингэж залгах чинь бүдүүлэг биш үү?'

'Уучлаарай, харин захирал намайг тантай хамт үйлдвэр дээр оччихоод ир гэсэн болохоор таньд дамжуулж хэлэх гээд л...'

'Ойлгосон болохоор үйлдвэрлүү түрүүлээд явж бай. Би эхнэрээ хүргэж өгчихөөд очих болохоор удах байх. Бас хараахан ажлын цаг эхлээгүй байгааг сануулахдаа таатай байна'

Жонгүүгийн ширүүхэн ярианы өнгө болон эхнэртэй гэдгээ сануулж хэлсэнд Хэми инээхгүй байж чадсангүй. Нөхрөө утсаа халааслан хоолоо үргэлжлүүлэн идэж эхлэхэд бүсгүй шанаагаа тулан

"Миний нөхөр ажил дээрээ үнэхээр догь харагддаг бололтой. Ажлын газрын эмэгтэй нь залгаад л..., бас ийм ширүүн байхаар чинь бүх бүсгүйчүүд унаж тусах нь ойлгомжтой биш үү?" гэж ёжлонгуй хэлэхэд нь Жонгүүг эхнэрийгээ тоглож буйг тэр дор нь мэдэн

"Хэр ширүүн гэдгийг маань мэдмээр байна уу? Жон Хэми. Бас хардах хэрэггүйдээ хонгор минь, надад эмэгтэйчүүд ойртож чаддаггүй юм. Ойртсонг нь айлгачихдаг болохоор" залуу ийн хэлэхдээ Хэмид аль хэдийн ойртоод ирчихсэн байх бөгөөд уруул дээр нь үнсэхэд бүсгүй залуугийн мөрлүү цохино.

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now