· 10 ·

3.2K 218 17
                                    

Жонгүүг онгоцноосоо буун таксины жолоочид ачаагаа өгөн утасныхаа дэлгэцийг ширтэн суухад дуудлага ирэх чимээ түүнийг бодлоос нь салгахад хүргэв. Залуу нүдээ эргэлдүүлсээр чихэвчээ холбон дүрст дуудлагыг авахад цовоо дуутай, урт үс, том алаг нүдтэй охин дэлгэцэн дээр тодхон харагдана.

'Ахаа, та хэзээ ирэх юм. Би таныг санаад байна...та надтай ер уулзахгүй болохоор...'

"Би чамд өөрийгөө эхнэртэй гэдгийг тодорхой хэлсэн. Бүр жирэмсэн, удахгүй хүүхдээ угтаж авах гэж байгаа тухайгаа ч хэлсэн байхад яагаад ингэж наалдаад байгаа юм." Жонгүүг аль болох зөөлөн бөгөөд тайван ийн хэлэхэд охин доош харан уруулаа хазлана.

'Таньд хайртай болохоор...'

"Чи надад хайртай байлаа гээд би чамайг эргүүлж хайрлах ёстой гэсэн үг биш. Уучлаарай, ингэж хэлнэ гэж бодоогүй ч өөр арга байсангүй. Би эхнэртэй, зөвхөн түүндээ л хайртай. Ойлгосон уу?"

'Би таны эхнэрийг хэн гэдгийг мэднэ. Би түүнд атаархаж байна...та зүгээр надтай ганцхан удаа уулзчихаач дээ. Тэгвэл би дахиж та хоёрт саад болохгүй.' охины хэлсэн зүйлийг сонссон залуу гайхан шуудхан хоолойных нь өнгө өөрчлөгдөх нь тэр.

"Чи яаж эхнэрийг минь мэддэг юм. Хурдхан хариулаач"

'Ахаа, Хэмиг таны эхнэр гэж мэдээгүй байсан юм. Бид найзууд, гэхдээ би найзаасаа урвачихсан. Та ч бас түүнийг гомдоох зүйл хийсэн...Гэхдээ Хэми намайг юу хийж байгааг мэдэхгүй. Тэгэхээр та л муу хүн нь болж дуусна, ах аа. Бас өнөөдөр би түүн дээр очиж магадгүй гээд хэлчихсэн болохоор одоо явахгүй бол болохгүй нь.'Охин цүнхээ үүрсээр ийн хэлэхэд Жонгүүг хөмсгөө зангидан

"Арим аа, чи түүний яриад байсан найз нь байсан юм уу? Чи Хэмид өөрсдийнхөө талаар юу ч хэлж болохгүй. Ойлгож байна уу? Түүний бие одоо хүнд байгаа..." гэсээр ширүүхэн хэлж байтал Арим камерт ойртон үнсээд инээмсэглэж эхлэв.

'Тэгвэл эмнэлэг дээр ирж намайг болиулах болж дээ, Хайртай ах минь'

Дуудлага тасрахад Жонгүүг хараасаар чихэвчээ аваад үсээ сэгсийлгэнэ. Тэрээр гүнзгий амьсгаа аваад жолоочид эмнэлэгийн хаягыг хэлэн зүгээ өөрчлөв. Залуу Намжүүн рүү зурвас илгээснийхээ дараа өөрөөс нь өмнөх нислэгээр ирсэн туслахруугаа залгаж эхлэв.

"Хэрим аа, дүү чинь Хэмигийн хэвтэж байгаа эмнэлэг рүү явчихлаа. Би удах бололтой...чи түүнийг эхнэрээс минь хол байлгаж байгаач. Гуйя, надад туслаач Хэрим аа." бүсгүйг хариу хэлэхээс өмнө хурдхан ийн өгүүлээд утсаа халааслав.

*****

Хэми эмнэлэгт Жүигийн ирэх цагийг хүлээн уйдсандаа өрөөн дэх цэцгүүдийг ажиглаж, дуртай номоо уншин мөн гэдсэн дэх хүүхэддээ анхаарал тавьж байлаа. Өдөр талдаа ороход бүсгүй орноосоо босон өдрийн хоолоо идэхээр эмнэлэгийн зоогийн газарлуу явахаар нимгэн цамц эмнэлэгийн хувцсан дээрээ давхарлан өмсөөд өрөөнөөсөө гарав. Гэтэл халаасанд нь байх утсанд зурвас ирэх нь тэр.

'Хэми, би очиж байна шүү! Чи боломжтой бол дулаан хувцаслаад эмнэлэгийн гадаах хүрээлэндээ гараад ирээч. -Арим'

"Ойлголоо, болгоомжтой явж ирээрэй. Би гадаа хүлээж байя"

Хэми найзынхаа ирэх байсанг санан инээмсэглээд хариу зурвас илгээгээлээ. Тэрээр намрын сэрүү орчихсон тул Аримыг даарч ирэх байх хэмээн санаа нь зовсондоо халуун кофе болон өөртөө жүүс аваад хүрээлэн рүү гарав. Цэвэрхэн тохижуулсан жижигхэн цэцэрлэгт хүрээлэн, шинэхэн гишүүнээ угтан авсан гэр бүл инээлдэн саравчинд суух бол төрөхөө хүлээж байгаа эхчүүд агаар амьсгалан алхацгаана. Тэдэн дунд хүүхдээ алдсан бүсгүйчүүд гуниглан цэцэг ширтэн суух нь өрөвдөлтэй. Хэми цэцгийн мандалын хажууханд байрлах модон сандал дээр суух бөгөөд эгц урагшаа харахад машин зам тодоор үзэгдэнэ.

Бүсгүй жүүснээсээ уун инээмсэглэн суухад замын цаана найз нь явж байгаа харагдав. Хэми инээмсэглэн Аримруу даллахад өнөөх нь ч бас эргүүлэн даллав бололтой гараа дээш өргөнө. Хэми Аримтай хурдхан уулзахын тулд хүрээлэнгийн замаар уруудан хашлагаас гарахаар алхалаа. Гэтэл Аримыг нэгэн бүсгүй холоос нэрээр нь дуудан араас нь явах гэсэн ч машинууд түүнд боломж олгосонгүй. Хэми гайхан Аримын ард зогсох бүсгүйг хартал цаанаас нь Жонгүүг гүйхээрээ ирж байв. Жирэмсэн бүсгүй гайхан тэднийг ажиглаж байтал Арим замын голд зогсчих нь тэр. Задгай загварын машин хурдтай ирж байгааг харсан Хэми найзыхаа зүг гар дахь зүйлсээ газар шидлэн гэдсээ дарсаар гүйж эхлэв. Замын эсрэг талд зогсож байсан Жонгүүг Хэрим хоёр ч мөн адил зүйл харан сандарсандаа гүйсэн ч амжсангүй. Хэми Аримыг түлхэн өөрөө газар хүчтэй уначихлаа.

"ЖОН ХЭМИ!!!"

"АРИМ АА!!!"

"Хүү минь, аав нь ирчихсэн байна. Айх хэрэггүй дээ"

Хэми гэдсээ дарсан чигтээ хажууд нь ухаангүй хэвтэх найзынхаа зүг харсан ч нүд нь харанхуйлсаар ухаан алдчихав.

____________________________________

-Хорвоо юмдаа, тийм ээ😆

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now