· 11 ·

3.3K 216 25
                                    

Flashback:

Хэмиг өдөөн хоргоож байсан залуугаас холдуулан болзоондоо явсан Жонгүүг ихэд жаргалтай харагдана. Тэд оройн цагаар гэртээ орж ирсэн бөгөөд залуу ядарсандаа шуудхан унтаад өгөв. Харин Хэми нөхрийнхөө хоолны саванд бэлэн хоол хийн хөргөгчиндөө хийгээд орондоо орлоо. Нар дөнгөж мандаж байхад залуу хувцаслан зогсоно. Тэрээр эхнэрээ сэрээхгүйн тулд чимээгүйхэн өөрийгөө бэлэн болгоод Хэмиг үнсэн, цүнхээ аваад үүдний хэсэгрүүгээ явлаа.

Байгууллагын бүх ажилчид, эрх мэдэлтэнүүд цугласан томоохон хурал тул хэлтсийнхээ нэг ахлагчийн хувьд эрт ирсэн нь энэ байв. Цөөхөн ажилтантай хэлтэсдээ ихэд хэрэгтэй хүн тул доороо ажилладаг шинэхэн хүмүүст хурлын талаар өөрийн чадахаараа мэдээлэл өгч, хэрхэн тайлангаа танилцуулахыг зааж байлаа. Жонгүүгийн хувьд залхууг нь хүргэж зүүрмэглэх нэг шалтгаан нь болдог хурал бол шинэхэн дадлагажигч, ажилтнуудад сандралыг дээд цэгт нь мэдрүүлж хар хөлсийг нь хувигаар цутгаж буй мэт хэцүүхэн уулзалт юм. Хурлын цаг эхлэж ажилчид эхнээсээ бэлдсэн зүйлсээ танилцуулцгаана. Одон цагийн дараа захирал нь зөвлөгөө, сайшаалт болон ширүүхэн сануулга өгсөөр танхимаас гарахад ажилчид сая л нэг тайвширав уу? гэлтэй биеэ суллацгаалаа.

Хэлтсийн дарга нь энэ удаагын танилцуулгуудаас байгууллагатаа эхэнд орж хөөрсөндөө ажилчидаа оройн хоолоор дайлах талаараа хэлтсийнхээ өрөөнд орж ирэхдээ дуулгав. Үүнийг сонссон ажилчид ч баярлан хүлээу авсан ажлуудаа чадахаараа хурдан хийцгээнэ. Харин Жонгүүг ажлын цагаа дуусахад эхнэрлүүгээ оройтох талаараа дурьдсан зурвас илгээгээд гадуур хүрмээ өмсөн зогсоолруу явав. Хэлтэсд нь 10 орчим хүн ажилладаг ч тэдэн дунд тоотой хэд нь л машинтай байлаа. Жонгүүг туслахынхаа хамт өөрийн машинаар зоогийн газарлуу явсан бол бусад нь үлдсэн хоёр машиндаа хуваагдан сууцгаасан билээ.

Удаан хамт олноороо гараагүй тул хатуухан зүйл хэрэглэх нь тодорхой. Хэдтсийн дарга нь ажилчидаа эхнээс нь архиар шахаж эхлэхэд Жонгүүг жолоо барих нэрийдлээр бултаж чадав. Цаг орой болж ажилчид нь эхнээсээ оюун санаа нь орж гаран эхэлсэн байлаа. Жолоо барих гурван залуу л эрүүл ухаантай байх бөгөөд тэд хамтран үлдсэн хэдийгээ машиндаа суулгаж байв. Жонгүүг Хэримийг арын суудалдаа суулган гэрийнх нь зүг явлаа. Хэрим анх ажилд ороход шинэ ажилтан угтан авах үдэшлэгийн дараа залуу түүнийг хүргэж өгч байсан тул гэрийг нь дорхноо олоод ирэх нь тэр.

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now