· 5 ·

3.2K 216 10
                                    

Жонгүүг удаан хугацааны томилолтын дараа цөөн хоногын амралт авсан тул тэрээр өдөр болсон ч сэрэлгүй унтаж байлаа. Хэми гэрийн хоол идүүлэхийн тулд ширээгээ засаад түүнийг сэрээхээр унтлагын өрөөндөө ороход Жонгүүг сэрчихсэн утсаараа ямар нэг юм хийн сууж байв. Бүсгүй чимээ гаргалгүй явсаар нөхрөө араас нь зөөлөн тэврэхэд залуу цочиж басхүү сандарсандаа шуудхан утсаа хааж орхилоо.

"Хайрт минь, өглөөний хоол бэлэн. Удаан гэрийн хоол идээгүй болохоор хурдан шүдээ угаачихаад гал тогоонд хүрээд ирээрэй" Хэми нөхрийнхөө хацар дээр үнсээд өрөөнөөс гарахад Жонгүүг бүсгүйг цааш явсан эсэхийг хаалганы завсраар хараад утсаа халааслан угаалгын өрөөрүү оров. Тэрээр шүдээ угааж байхдаа халаасанд нь дуугарах утсаа гаргаж ирэн таслаж орхиод нүдээ эргэлдүүлсээр тайвшрахын тулд нүүрээ хүйтэн усаар угаана. Жонгүүгийн эмчилгээ хараахан дуусаагүй болохоор тэр бухимдсандаа өөрийгөө аль болох тайван байлгах арга хэмжээ авч байлаа.

Угаалгын өрөөнд юм хагарах чимээ гарахад Хэми айн сандарсаар Жонгүүг дээр очтол тэрээр шалаар тарсан шилний хагархай дээр гишгиж орхив. Бүсгүй өвдсөндөө дуу алдан доош суухад угаалтуур тулан амьсгаадан зогсож байсан Жонгүүг толинд тусах эхнэрээ олж харан түүнийг өргөн авлаа. Хэмигийн хөлд хэтэрхий гүн шигдсэн шилнээс болж тэд эмнэлэг явахаар болж Жонгүүг бүлтэлзэн ийш тийш гүйнэ. 

"Хэми намайг уучлаарай. Би..би биеээ барьж чадсангүй. Чи зүгээр биздээ. Би чамайг айлгачихсан уу?"

"Би зүгээр болохоор сандрах хэрэггүй ээ, бас юунаас болсон талаар мэдэхгүй ч дараа ийм алдаа гаргаж болохгүй шүү!" Хэми нөхөртөө тэврүүлэн машиндаа суухдаа ийн хэлэхэд Жонгүүг духан дээр нь үнсээд жолооныхоо ард суув. Жонгүүг хурдтайгаар эмнэлэг дээр ирэн яаралтай тусламжын тасагт очиход сувилагчид Хэмиг орон дээр хэвтүүлэн шилийг авахад анхаарч эхлэлээ. Жонгүүг өрөөний гадна гараа атган сууж байхад Хэми хөлөө боолгосоор гарч ирэх нь тэр. Эхнэрээ гэмтээчихсэндээ гэмшсэн залуу амарч байгаагаа ашиглан Хэмиг дагуулан зугаалахаар болж инээлдэн эмнэлэгээс гарцгаав.

Жонгүүгийн дуудлагаар гэрт нь цугларсан ах нар нь дуу шуутай байцгаах бөгөөд Жүи Хэмитэй хуучлан хувцасыг нь бэлдэнэ. Залуус бэлэн болцгоож тус тусынхаа машинд сууцгаан Намжүүний зуслангын байшинд ирцгээхэд Жин инээн

"Өмнө нь ирэхэд Хэми Тэхён хоёр ч баллаж өгсөн шүү!" гэхэд нь Тэхён нудран хөмсгөө өргөх Жонгүүгрүү нүдээрээ дохиход Жин Жонгүүгийн мөрлүү цохин муухан инээмсэглэнэ.

"Наргиа ойлгоно биздээ, Жонгүүг аа"  Жинийг дахин ийн асуухад Жонгүүг тоолгүй цүнхтэй хувцасаа чирсээр байшинруу орчих нь тэр. Ах нар нь түүнийг тоолгүй өрөөндөө өөрсдийнхөө зүйлсийг оруулцгаана. Орой болж хоёр бүсгүй хоол хийн зогсож байхад Жонгүүг утсаа оролдон эрчүүдээс холхон сууж байлаа. Нухацтай царайлан бухимдах залуу дээр Намжүүн очин хажууд нь суугаад тэнгэрлүү ширтэн

"Ямар нэгэн асуудал гараа юу? Ярилцмаар байвал хэзээ ч нээлттэй шүү!"

"Үнэндээ би яахаа мэдэхгүй байна....шөнө яг эндээ уулзаад би таньд хэлэ болох уу?"

Хоёр залуу тохиролцон бусад дээрээ очиход хоол ч бэлэн болж байлаа. Өмнөх амралтын адил бүгд л ууцгаах бол тэдэн дунд гурван хүн л урдахдаа үл хүрнэ. Жирэмсэн Хэми жүүс уун суух бол тасралтгүй утас нь дуугарах Жонгүүг хүмүүст мэдэгдэхгүйн тулд утсандаа анхаарлаа хандуулж байв. Харин дүүгийнхээ юу нь болохоо байчихсанг гайхан суух Намжүүн бодолд дарагдан хааяахан урдхаасаа балгалж байлаа.

Эхнээсээ уусан юмандаа халан тасарцгааж эхлэх бөгөөд шөнө дунд байшингийн гадаах саравчинд хоёр залуу ярилцан сууцгаана.

*********

Жонгүүгийн амралтын хугацаа дуусан тэд гэртээ ирцгээсэн байх бөгөөд Хэми шүршүүрээс гарч ирэн орондоо ороход хол замд ядарсан Жонгүүг шуудхан унтаад өгөх нь тэр. Өглөөний сэрүүлгээр бүсгүй босон нөхөртөө өглөөнийх нь хоолыг бэлдэн зогсох бол Жонгүүг замынхаа тоосноос салахаар шүршүүр орсон байлаа. Хэми хоол таваглан зогсож байхад унтлагын өрөөнд нь утас дуугарч эхлэв. Жонгүгийн утсанд хамаагүй хүрч болохгүй тул эхэндээ дуудлагыг үл тоох ч дахин хангинаж эхлэсэнд тэрээр унтлагын өрөөгөө зорьлоо. Хэми тольны урд чичирхийлэн дуугарах утсанд дөхөн очоод автал ардхан талд нь Жонгүүгийн хоолой дуулдав.

"Юу хийж байгаа юм!" хэдий сулдуу хэлсэн ч багахан ширүүн өнгө аястай байх бөгөөд Жонгүүг шуудхан утсаа аван халааслаад тольны өмнө суун

"Ажлынхан цаг үргэлж залгаад байгаа болохоор тоогоод хэрэггүй дээ!" гэх нь тэр. Хэми утсыг нь эргүүлж хараагүй тул хэн гэдгийг нь мэдэхгүй ч нөхөртөө итгэн үсийг нь арчиж өгөхөөр ард нь гаран зогслоо. Жонгүүг эхнэрийнхээ үзэсгэлэнтэй төрхийг тольны тусгалд нүдээ салгалгүй харан инээмсэглэнэ.

____________________________________

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now