· 12 ·

3.4K 221 19
                                    

Flashback:

Хэми Жонгүүгт өгөх зүүлтэн дээрээ

'CDd'

гэсэн нэршил сийлсэн бол Жонгүүг зүүлтэндээ

'BgF'

гэж сийлсэн нь тодхон үзэгдэнэ. Хэн хэн нь ямар учиртайг нь нууцлан анхны хүүхдээ мэндлэхэд нууц утгыг нь хэлнэ гэж амлан зүүлтнүүдээ зүүцгээв.

Flashback end.

Ослын дараа Хэми Аримыг түлхэж өөрөө багахан мөргүүлсэн тул шууд хагаалгаанд орсон байлаа. Эхийн бие хүнд цочиролд орж мөн гэдсээ дарж унаснаас үүдэн ураг гэмтэх аюул тун өндөр тул хүүхдийг гарган авах нь нэн түрүүнд хийх ёстой зүйл байсан юм. Удаачгүй Хэми болон бяцхан үр нь хагалгааны өрөөнөөс ухаангүй гарч ирэхэд Арим ч мөн адил шокноос болж ухаанаа алдсан байлаа.

Хүүхдийг хугацаанаасаа өмнө төрсөн тул хүүхдийн тасагт хэвтүүлэхээр авч явав. Харин Хэми хагалгааны дараах өрөөнд орж, Жонгүүг хүлээлгийн сандал дээр толгойгоо даран сууна. Эмнэлэгийн үүднээс Жүи Намжүүн хоёр сандралдан түүн дээр ирэв. Жүи юу болсон талаар сонссон даруйдаа бачимдан уурлаж Жонгүүгийн цамцнаас зуураад авах нь тэр.

"ЖОН ЖОНГҮҮГ, МУУ НОВШ МИНЬ. Чамаас болоод эхнэр хүүхэд хоёр чинь эрсдэлэй байдалд орчихсон байна. Ойлгож байна уу? Хэмигийн бие сульдаж, хүүхдээ төрүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар чамд хэлж байхад, чи тэр хүүхнээсээ болоод эхнэрийнхээ нөхцөл байдлыг бүр аюултай болгочих гэж. Хэми чиний талаар мэдчихээд ямар их шаналан зовсоныг чи мэдэх үү? Чиний ухаан санаа хааччихсан болоод ийм тэнэг зүйл хийж явдаг юм. Тэр хүүхэн чинь энэ эмнэлэгт байгаа гэсэн байх аа, би яг одоо тэрнийг чинь хэн ч тоож харахааргүй нүүртэй болгоод өгье..."

Жүи Жонгүүгийг цохихоо болин эмнэлэгийн бүртгэлийн хэсэгрүү явж эхлэв. Намжүүн сүйт бүсгүйгээ тайвшруулах гэсэн ч дэмий л өөрөө цохиулж таарсан тул хүлээхээс өөр сонголтгүй болов. Гэтэл Жүигийн урдхан талд онгоцны буудал дээр Жонгүүгтай цуг явж байсан бүсгүй сувилагчтай ярилцан зогсож байх нь тэр. Жүи ч цүнхээ хүчтэйхэн газар хаяад Хэримийн зүг хурдтай алхална.

Жүи өнөөх бүсгүйн үснээс зулгаан Жонгүүгийн зүг чирж эхлэхэд Хэрим хий дэмий л сарваганаж байлаа. Намжүүн Жүи дээр гүйн очиж гарыг нь тавиулах гэж оролдох бол Жонгүүг ч мөн туслах нь үсдүүлсээр ирэхэд сандран очих нь тэр.

"Өө за, Жонгүүгаа чи бүр энэ хүүхнээ хамгаалж байгаа хэрэг үү? Энэ зэвүүн эмэгтэйгээс болоод Хэми цхаангүй байна. Чи ч ёстой жинхэнэ хөгийн новш юмдаа..." Жүи нөгөө гараараа Жонгүүгийн үснээс зуурахад өнөөх нь сая нэг ам нээлээ.

"Жүи эгчээ, тэр энэ явдалд ямарч хамаагүй. Манай компанид шинээр орсон ажилтан. Тийм болохоор ингэх хэрэггүй."

Жүи сонссон даруйдаа гараа суллахад хөөрхий бүсгүй толгойгоо даран эгцрэн зогсов. Жонгүүг туслахдаа явж байх талаар хэлээд Жүигийн урд уруулаа хазалсаар ирэн

"Түүний дүү нь байсан юм"

Жүи сонссон даруйдаа цээжээ даран Намжүүнийг налан суув.

*****

Хэмиг ухаан орохыг хүлээн суух Жонгүүгт зурвас ирэх нь тэр. Залуу утсаа нээн харвал Хэримээс ирсэн байлаа.

'Арим ухаан орчихлоо. Таньд хэлэх зүйл байгаа тул ирэхийг хүсэж байна. Та ирэхгүй гэвэл би ойлгуулаад хэлчихэж болноо.'

Жонгүүг зурвасыг уншисан даруйдаа хөмсөг нь зангиран Аримын хэвтэж байгаа өрөөг зүглэв.

Охины хүсэн хүлээж байсан залуу нь орж ирэхэд тэрээр баярласан ч түүний ширүүхэн хоолой өрөөгөөр хадаж эхлэв.

"Яагаад Хэми биш чи сэрж байгаа юм. Чамаас болоод...чамаас болоод миний эхнэр тэнд ухаангүй хэвтэж байхад чи яагаад зүв зүгээр байгаа юм"

Хэрим хэдий дүүгийнхээ талд зогсмоор байсан ч  Арим бүхэл бүтэн нэг гэр бүлийг бусниулж орхисон тул холоос ажиглаж байлаа. Охин уйлан Жонгүүгийн гарнаас барьж авахад залуу гараа ширүүхэн татаад авчихав.

"Жонгүүг убба..."

"Арим аа, тэр өдөр хэдий миний буруу байсан ч миний зүрх сэтгэл чамайг хайрлаж чадахгүй нь." хэмээн залууг хэлэхэд охин нулимсаа арчин эмнэлэгийн хувцасныхаа халааснаас зүүлт гаргаж ирэн Жонгүүгийн зүг сунгав.

"Та Хэмид бүх зүрх сэтгэлээ зориулаарай. Би зүгээр л таньд үүнийг өгөх гэж байсан юм. Надад Хэми өмнө нь уулзахдаа хадгалуулж байсан болохоор одоо таньд өгөх ёстой байх. Та түүнийг ухаан орохоор дамжуулаад өгөөрэй. Надад түүнтэй уулзах эрх байхгүй байх..."

Жонгүүгийн нүдэнд нулимс хуран эхнэрийнхээ зүүлтийг гартаа атгахад Арим зөөлөн инээмсэглэнэ.

"Хэми заавал ямар утгатайг нь мэдмээр байна гэсэн шүү! Тиймээс тэр ухаан орох болноо."

"Хайртай шүү! Ах аа" Жонгүүгийг өрөөний хаалгаар гарах гэж байхад Арим ийн аяархан хэлэв.

Залуу гар дахиа цээжиндээ наан явсаар эхнэрийнхээ өрөөнд орж ирлээ. Тэрээр Хэмигийн хүзүүнд зүүлтийг нь зөөлөн зүүж өгөөд духан дээр нь үнсээд

"Хайрт минь, утгыг нь мэдмээр байна гэсэн байх аа.

'Babygirl forever' байсан юм. Бяцхан охин минь..."

____________________________________

-За сайн уу? Хонгорууд минь. Тун цөөхөн парт үлдчихсэн шүү! ><

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now