· End ·

4.2K 227 25
                                    

Гү эмч охиноо ухаангүй байгаа талаар сонссон даруйдаа эмнэлэг дээр ирсэн бөгөөд тэрээр охиныхоо духыг үнэрлэн гарнаас нь чангаар атгана.

"Хүү нь эсэн мэнд биздээ."

Жонгүүг хаалганы дэргэд чимээгүйхэн зогсож байсан ч Гү эмч түүнийг огт буруутгаж, харааж зүхэлгүй тайвнаар ийн асуув.

"Хүүхэд хүүхдийн тасагт байгаа. Эрүүл болохоор санаа..."

"Жонгүүг хүү одоо надад зааж өгнө дөө! Та хоёрын маань бяцхан зулзагыг харах гэж байгаадаа баяртай байна."

Гү эмчийн хоолойнд охиндоо санаа зовж, шаналсан өнгө аяс мэдэгдээгүй ч тэрээр өрөөнөөс гарахдаа Хэмигийн зүг зөөлөн ширтэв.

"Жонгүүг биш юм аа гэхэд хүүгээ бодоод заавал сэргэдэг юм шүү! Аав нь охиноо сэрнэ гэдэгт итгэж байна."

Жонгүүг хадам аавыгаа огт бухимдахгүй байгаад гайхаж байсан бөгөөд уужуу байдал нь багахан ч болов тайвшрал өгч байлаа. Залуу хөгшинг дагуулан явсаар хүүхдийн тасагт орж ирэхэд шилэн цонхны цаана байх хүүхдүүд тодхон харагдана. Жонгүүг хүүгийнхээ хэвтэж байгаа зүгт хуруугаараа заахад Гү эмч тайван нойрсох бяцхан үрийг харан инээмсэглэх нь тэр.

"Чамтай уруулнаас бусдаар үнэхээр адилхан юм. Уруул нь яг Хэмигийнхтэй адилхан байна шүү!"

"Тийм байна уу? Би Хэмид санаа зовоод хүүхдээ сайн ч харж чадсангүй. Намайг уучлаарай, ааваа."

"Надаас биш эхнэрээ ухаан орохоор тэр зөрүүд охинг яаж тайвшруулахаа л бод за юу? Бас миний хүү өөртөө ч бас анхаарах хэргтэй шүү! Хөгшин би ингээд явах минь. Та нарыгаа харчихсан чинь жаахан ч болов санаа амарчихлаа. Охин маань сэрвэл шуудхан холбоо бариарай. "

Хүүхдийн тасгийн үүднээс Гү эмч зөөлөн алхалсаар явахад Жонгүүг араас нь ширтсээр гүнзгий санаа алдана.

*****

'Сайн байна уу? Жон Хэми мөн үү? Та сургууль дээр маргааш ирж ярилцлага өгөх хэрэгтэй байна. Онцын зүйлсийг ирэхээр тань тайлбарлаад өгнөө. Хоцорч болохгүй шүү!'

Хэми эмнэлэгээс гараад хоёр долоо хоног болж байв. Түүнийг хүүхдэдээ асран ядарсандаа зүүрмэглэж байхад сургуулийнх нь захирал ийн залгаад байлаа. Жонгүүг хэдий эсэргүүцэхийг хүссэн ч эхнэр нь түүнд уурлачихсан байгаа тул хий л үгсээ буцаан залгина. Залууг өглөө сэрэхэд Жүи ирчихсэн хүүтэй нь тоглож байх бөгөөд Хэми жигтэйхэн үзэсгэлэнтэй болчихсон тольны өмнө сүрчигээ цацан зогсож байв.

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now