· 7 ·

3K 216 9
                                    

Жонгүүг нар мандах үед эхнэрийнхээ үсийг үнэрлэн инээмсэглээд цүнхтэй хувцасаа чирсээр өрөөнөөсөө гарлаа. Энэ удаагийн томилолт нь долоо хоногийн хугацаатай тул эхнэртээ санаа зовох нь бага ч болов багасав бололтой тайван харагдана. Залуу онгоцны буудал дээр ирэх үед туслах ажилтан нь хүлээлгийн сандал дээр зүүрмэглэн сууж байлаа. Жонгүүг хажууд нь очин багахан ил гарсан гуяыг нь барьж явсан хүрмээрээ хучаад утсан дахь зурвасуудаа уншиж эхлэв. Тэрээр хойш суудлаа налан нүдээ анин хэвтэхэд уншиж дуусгаж ч амжаагүй байсан олон арван зурвасан дээр дахин нэг нэмэгдэн ирэх нь тэр.

"Ахаа, ядаж хариулчихаж чадахгүй байна уу?"

Жонгүүг дэлгэцэн дээр нь харагдах үгсийг уншин суухад дуудлага орж ирэв. Зурвас илгээсэн нэгэн хариу хүлээж тэсээгүй бололтой залгасан нь энэ байлаа. Жонгүүг авах, таслах эсэхээ шийдэж ядан сууж байхад нислэгийн цаг нь болсонг залуухан бүсгүй зарлах нь сонсогдов. Залууд дуудлагаас бултах шалтаг гарч ирсэнд тэрээр баярлан дуудлагыг таслаад 'одоо онгоцондоо суух гэж байгаа болохоор ярьж чадахгүй нь' хэмээн хариу бичлээ. Жонгүүг утсаа халааслан Хэримийн мөрийг зөөлөн сэгсчихэд бүсгүй нүдээ нээн эргэн тойрноо хараад

"Өө, та ирчихсэн хэрэг үү?"

"Онгоц хөөрөх цаг болчихлоо. Бас эмэгтэй хүн байж задгай хувцастай олон нийтийн газар унтах аюултай л болов уу?"

Жонгүүгийг ийн хэлэн босон зогсоход Хэрим ч даган босов. Гэтэл хөлөн дээр нь байсан залуугийн хүрэм газарт унан бүсгүй сандран доош бөхийх нь тэр. Бүсгүйн гэнэтийн хөдөлгөөнд богино даашинз нь дээшлэн өгзөг нь ил гарчихсанд Хэримийн нүд бүлтрэх шахана. Жонгүүг түүний байгаа байдлыг харан ажлын хамтрагч бас ёс суртахуунтай эр хүний зан гаргаж газарт унасан хүрмээрээ түүний өгзгийг далдлан гарнаас нь барьсаар дээш босгов. Бүсгүйн бэлхүүсээр хүрэмнийхээ ханцуйг тойруулан урд нь уяж өгөөд зөөлөн инээмсэглэхэд Хэрим ичсэндээ доош харан зогсоно. Залуу бүсгүйг зүгээр эсэхийг дахин шалгаж дуусаад хойноо байх цүнхээ гартаа атган

"Надаас ичих хэрэггүй, хэн ч байсан ингэх л байсан. Гол нь ичиж санаа зовохоос илүү болгоомжтой бай, ойлгосон уу?" мөрийг нь илэн ийн хэлээд явахад Хэрим ч мөн араас нь даган алхав. Тэдний энэ байдлыг холоос хэн нэгэн харан уулга алдсаар зогсоолруу гүйх нь тэр.

*****

Хэмиг хаалганых нь зогсолтгүй дуугарах хонх сэрээн тэрээр нүдээ нээн хажуу тийш харахдаа Жонгүүгийн явчихсанг анзааран багахан гуниглах шиг. Түүнийг санаашран байхад дахин хонх дуугарсанд хөлөө зөөсөөр хэн ирсэнг дэлгэцээр харвал Жүи зогсож байлаа. Бүсгүй тэр дороо хөнгөн инээмсэглэн хаалгаа нээж өгөхөд байнга л дуу шуутай орж ирдэг Жүи харин ч тайван орж ирэх нь тэр. Хэми эгчдээ жүүс аягалан өгөхөд буйдан дээр суух бүсгүй Хэмигийн царай руу дараа нь гэдэс рүү нь харан санаа алдна. Нойрмогхон байх бүсгүй эгчдээ ямар нэгэн зүйл тохиолдсон гэж бодон хажууд нь суухад Жүи аягатайгаа ширээн дээр тавин Хэмигийн гараас атгаад

"Жонгүүг байгаа юу?" гэж тайван асуулаа.

"Тэр өнөөдөр томилолтоор Итали руу явж байгаа. Яасан таньд түүний тусламж хэрэг болоо юу?"

Хэми хойш налан гэдсээ илэх бөгөөд урьд оройны талаар аль болох бодохгүйг хичээнэ. Гэнэтхэн эгч нь бүлээн гараараа гэдсэнд нь хүрэхэд бүсгүй Жонгүүгийг бодож байсан тул багахан цочиж орхив.

"Намжүүн ах дахиад танийг гомдоогоо юу? Юу болсон юм бэ? Та хуримандаа бэлдээд завгүй байх ёстой байтал өглөө эрт баргар царайлчихсан явж байх ёсгүй юмсан"

"Намжүүн бид хоёр сайн байгаа. Харин Жонгүүг та хоёрын хувьд хэр байна." Жүи өглөөний онгоцны буудал дээр харсан зүйлээ хараахан ямар харилцаа байсан талаар мэдэхгүй ч хэтэрхий дотно харагдаж байсан тул жирэмсэн дүүдээ шуудхан хэлж болохгүй байв.

"Жонгүүг ихэд завгүй л байдаг болсон. Угаасаа анхандаа ийм зүйлд бэлтгэлтэй байсан болохоор хүндээр тусгаж авахгүй байгаа. Харин саяхнаас тэр...." Хэми цааш ярих гэсэн ч өнөөх зурвас нүдэнд нь харагдан хоолой нь зангирч нүдэнд нь нулимс хураад эхлэв. Тэрээр гэдсэн дээрээ гараа тавин гүнзгий амьсгаа аваад цааш үргэлжлүүлэн ярьлаа.

"Өчигдөр би түүний утаснаас зурвас уншчихсан. Жонгүүг намайг хуурч байгаа юм шиг санагдсан ч түүнд итгээд энэ бодолдоо баттай биш байгаа. Гэвч үнэхээр далд харилцаа байвал энэ бяцхан үр минь..."

Хэми тэвчилгүй Жүигийн энгэрлүү тэмүүлэн уйлж эхлэсэнд бүсгүй ч ойлгон дүүгээ тэврэн нурууг нь илж өгнө.

"Жонгүүг хэрвээ намайг орхиод явчихвал яах вэ? Эгчээ"

____________________________________

-Алдаагаа хянаагүй шүү! Хихихи^^

·Hello! My Wife - S2· |JJK|Donde viven las historias. Descúbrelo ahora