· 8 ·

3.1K 208 11
                                    

Жүи Хэмид харсан зүйлсээ хэлэхгүйгээр шийдэн энгэрт нь шигдэн жаахан охин шиг уйлах бүсгүйг аль чадахаараа тайвшруулахыг оролдоно. Удаан хугацаагаар уйлж суусан Хэми уйлснаасаа болсон уу? ядарсандаа унтчихсан уу? хэлж мэдэхгүй юм. Жүигийн хөлийг дэрлэн бөх гэгч нь унтах бөгөөд Жүи Хэмигийн үсийг элэн сууна. Тэрээр нэг юм санасан бололтой хажууд нь байх жижиг цүнхнээсээ утсаа гаргаж ирэн зурвас бичиж эхлэв.

'Чи тэр хөгийн новш шиг зан гаргасан Жон Жонгүүгийг яг яачихаад байгааг дотны ахынх нь хувьд мэдэж байгаа биздээ. Жирэмсэн эхнэрээ ингэж шаналгаад л...танай дүү ч тэр чи ч тэр хоёул азгүй улс юмдаа. Жонгүүгийг дагуулж ирдэггүй л юм бол надтай уулзах талаар саналтгүй шүү. Хуримыг хойшлуулцгаая. Энд хөөрхий дүү минь шаналаж байхад би баярлаад байж чадахгүй нь. Жонгүүг хажууд чинь байхгүй цагт залгаад хэрэггүй'

Жүи утсаа буйдангын нэг булан руу шидэж орхиод Хэмигийн толгойг зөөлөн дээшлүүлж доор нь дэр тавьж өгөв. Бүсгүй дүүгээ нимгэн хөнжлөөр хучин орхиод хоол идэж амжаагүй хэмээн бодсондоо багахан ч болов цутан бэлдэж өгөхөөр шийдлээ. Гэвч хөргөгчийг нь онгойлгоход түүнийг хэдэн сав цэвэр ус болон сагстай жимснээс өөр зүйл угтсангүй.

"Жон Жонгүүг, чи ч ёстой өөдгүй юм даа. Хуурч байгаа ч гэсэн хөл хүнд эхнэртээ хүнсийг нь цуглуулж өгөх хэрэгтэй биздээ." хэмээн амандаа бувтнасаар ойрхон байх хүнсний захруу явахаар даавуун тор, цүнхнийхээ хамт аван гарахдаа шүүгээн дээр байх гэрийнх нь түлхүүрийг ч халааслахаа мартсангүй.

Хэмид амттай зүйлийн үнэр үнэртэхэд нүдээ нээн дээш өндийвөл хормогч зүүн ширээн дээр хоол өрөх Жүи үзэгдэв. Бүсгүй ч инээмсэглэн Хэми дээр ирээд түшин босгоод арзайж сэгсийсэн үсийг нь янзлан өгөв

"Чи нөхрийгөө байхгүйд яаж хооллодог хүн бэ? Өнөөдөр хоёулаа сайхан хооллоно оо." Жүиг хоолоо идэхээр суухад Хэми ч бас ширээнд инээмсэглэн нэгдээд халуун шөлрүү будаанаасаа халбагадан хийв. Хэмиг хоодноосо оамсах шэж байхад Жүи гарнаас нь атган болиулчихав.

"Юу, би тийм ч сайн хоол хийдэггүй шүү! Хэрвээ муухай амттай байвал шууд гаргаарай за юу?. Намжүүн тэвчээд идээд байдаг болохоор би яг юу нь буруу болчихоод байдаг талаар мэддэггүй юм л даа."

Жүи савхаараа будаанаас хэдийг амандаа хийсээр хэлэхэд Хэми шуудхан толгой дохиод идэхийг хүсэж байсан хоолоо амруугаа хийж орхилоо. Хэми багахан ярвайсан ч хоолойгоороо давуулаад Жүирүү ширтэн уруулаа жимийнэ.

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now