《3》

1.7K 190 3
                                    

Түүний өөдөөс ширтэн өвдөлтөө тэсэж ядан уруулаа зуун инээмсэглээд

"Сайн хар. Чамд бол хэзээ ч ялагдахгүй"

Жунин намайг үл ойшоож байгаа мэт толгой дохин өнөөх боол болсон хүүхдүүдийг нэг нэгээр нь суудлаас нь босгон урагш гаргаж эхлэв. Ингэсээр бүгд самбарын өмнө зогсон Жунин тэдний гарыг өргүүлэн

"Та нарын хийсэн новшийн зүйлээс чинь болж энэ хүмүүс шийтгэгдэх шудрага бус биздээ?" Хэмээн өнөөх саваануудыг бүгдийг нь давхарлаж эхлэв.

Сэүн түүнээс савааг нь аван тэднийг нэг нэгээр нь өнөөх л хүчээрээ цохиж эхлэх бөгөөд удалгүй тэдний нэг бүх үнэнийг хэлэхээр болон Бэкхёны хөлд сөхрөнө.

Хөөх тэд үнэхээр л хүчтэй юмаа...
Бэкхён инээмсэглэн тэр хүүхдийг дагуулан гарах бөгөөд Жунин бидэнлүү зааснаа

"Маргааш бэлтгэлтэй ирээрэй!" Хэмээн инээмсэглэсээр хаалга хаагдах үед л бүгд өвдөлтөө нэгэн зэрэг мэдэрсэн мэт л нуруугаа барин дуу алдацгаана.

Би ч цүнхээ хурдхан гэгч нь үүрэн тэндээс гарлаа. Баашилмааргүй байна. Тэдний өмнө сул дорой харагдмааргүй байна. Би лав тэгэхгүй...

Хэдий өвдөлт минь аймшигтай их хорсож цүнхтэй шүргэлцэн улам л нурууг минь хорсгох хэдий ч тэсэхээс өөр аргагүй бололтой.

Сургуулийн хаалгаар гарах замд Жунин хаалга налан чихэвч зүүн зогсож байгаа харагдав. Түүнд хийх ажил баймаар юм?

Хэдий түүнийг харсан ч хараагүй мэт доош ширтэн гарах гэтэл тэр гэнэт л дуу дуулж эхлэх бөгөөд түүний хоолой яг л ховс шиг хөл минь урагш нэг ч алхаж чадсангүй.

Хэлээч.. чиний хэмжээнд хүрэхийн тулд хэдэн удаа өөрийгөө өөрчлөх вэ?

Хэлээч чиний хүсэмжит залуу болохын тулд хэдэн удаа үл тоогдох ёстой вэ?

Түүний дуулсан мөр үнэхээр утгагүй дуу гэдгийг илтгэж байна тийм биш гэжүү?

Тэр чихэвчээ аван надруу харснаа
"Өө танил байх чинь вэ?" Гэсээр хажууд минь ирснээ

"Сая чамайг авархад баярлах хэрэгтэй шдээ?"

Түүний инээмсэглэл цаанаа л ёжилсон байгаа нь мэдэгдэж байна!

Би түүнрүү ширтэн "Танил талдаа танайхан сайхан ханддаггүй гэсэн биздээ?"

Тэр мөрөө хавчин урд байх хаалгыг түлхэн онгойлгосноо гараа урагш сунган бага зэрэг бөхийгөөд

JOKER III Where stories live. Discover now