《13》

1.5K 170 17
                                    

Жунин түүний үгийг доог тохуу хийж байгаа мэт л цустай гараараа хацраа арчсанаа толгой дохин түүнлүү их л басамжилсан байртай

"Чи ч үнэхээр миний алдаагаар цангаж байгаа бололтой" гэх нь тэр.

Жунин надаас болж асуудалд орж байгааг харах надад тийм ч таатай биш байна. Хэдий түүнийг үзэн ядах сэтгэл надад байдаг ч дахиад хуучны Жунин болоосой гэж хүсэхгүй байна. Тэр энд хүрэх гэж өөрийгөө хэр их хүчилснийг би мэдэх учраас..

"Ши..шийтгүүлэх ёстой хүн нь би юмсан?"

Тэдний харц над дээр тусахад Чанёол эрүүгээ оролдсоор хажууд минь ирж зогссоноо инээмсэглэн

"Чи ч үнэхээр хүчирхэг зантай охин юмаа. Чиний өшөө авах боломж чинь шдээ?"

Гэснээ гарнаас минь татан босгосноо толгойг минь зөөлхөн гэгч нь илснээ чихрүү ойртон

"Чи үнэхээр түүний талд байх юму? Жаалаа.."

Тэрний чимээгүйхэн шивнэх энэ үгс дотор минь хүнд чулуу шидэх шиг л болж байлаа... Тэр бидний харилцааг үнэхээр сайн мэддэг юм шиг л..

Жунин энэ байдлаас залхсан байртай ширээн дээр байх цүнхээ чанга гэгч нь татан үүрээд

"Хурдан намайг шийтгэж үз"

Чанёол түүнлүү харснаа санаа алдан

"Даан ч би Жокер биш л дээ. Уул нь ч" гэсээр Бэкхёны урд очин зогссоноо түүний мөрийг гөвөн

"3 хоног Жунин боол би Жокер больё. Ямрав дээ?"

Тэд түүний өөдөөс юу ч хэлж чадсангүй. Сэүн гараа чанга атган доош ширтэх бөгөөд Бэкхён ч гэсэн өнөөх ширүүн харцаа зөөлрүүлэн толгой дохиод

"Тохирлоо. Хүссэнээ хий" гэсээр түүний хажуугаар зөрөн гарах бөгөөд Жунин ч мөн адил хурдан гэгч нь тэр газраас гаран явах нь тэр. Бүх зүйл ийм хурдан болчихно гэж хэн мэдэхэв дээ? Түүний нэрийг дуудаж орилсон миний л буруу байж... Жуниныг хэзээ ч ийм үйлдэл хийнэ гэж бодож байгаагүй юмсан.. Үгүй ээ бодоогүй биш.. Итгээгүй байж.

Газар туссан байх цусны толбыг хармагцаа шууд л тэндээс гаран гүйтэл Жунин аль хэдийн явчихсан бололтой... Тэр үнэхээр ууртай харагдаж байсан! Ядаж түүнд шархны лент авч өгөх хэрэгтэй байх тийм үү?

Сургуулиас гаран чимээгүй гэгч нь алхсаар эмийн сан орох эсэхдээ эргэлзэн хоёр тийш холхисоор.

Тэр магадгүй намайг өмнөхөөсөө илүү үзэн ядаж байгаа биз. Үргэлж өндөрт байхыг хүссэн хүн надаас болж ингэж унана гэж төсөөлөөгүй учир энэ нь ч надад сонин байдлаар нөлөөлөөд байх шиг.

JOKER III Where stories live. Discover now