《5》

1.5K 196 13
                                    

Ингээд тэр хүссэнээрээ боол хөзрийг гарт минь оруулж чадлаа. Одоо яг юу болох талаар би огтхон ч төсөөлж чадахгүй нь..

"Маргааш л сайн хөзөр суглахад хангалттай" хэмээн өөртөө шивнэн зогсож байтал Бэкхён алгаа ташин

"Боолуудаас бусад нь явж бай" гэх нь тэр. Хэзээ нэг өдөр энд үлдэнэ гэж мэдэж байсан ч ийм байдлаар гэдгийг огтхон ч төсөөлөөгүй байж.

"Үнэхээр төсөөлөөгүй хүмүүс байх шивдээ!?" Хэмээн Сэүн ёжтой инээмсэглэн биднийг тойрон алхаж эхлэв.

Удалгүй бүх гэрэл унтран зөвхөн тэдний тайзны урдах гэрэл асах бөгөөд тэд яг л тамын эрлэгийн элч нар шиг хүйтэн инээмсэглэнэ.

Бие эвгүйрхэж байсан ч туулаад гарна гэдгээ мэдэж байсан болохоор уруулаа жимийн тэднийг ажигласаар..

"За? Ямар тоглоом тоглох уу?" Хэмээн Бэкхён хажууд байх ширээн дээрээсээ хэд хэдэн бичиг аван эргүүлж тойруулж харснаа арагш шидэн

"Эсвэл шууд шийтгүүлэх үү?" Хэмээн их л бах нь ханасан мэт царай гарган надруу харна. Ойлгомжтой.. түүний хор шарыг малтсан хүн нь би шүүдээ.

"Зүгээр л хөгжилдөе л дөө" гэсээр Сэүн гарт байх хөзөрнүүдийг ширээн дээр доош харуулж тавин уруулаа зуун инээмсэглээд

"Миний гарт байгаа хөзрийг таасан хүмүүс өнөөдөр чөлөөлөгдөнө. Догь биз?" Гэсээр хөзрөө тараан тэдэн дундаас нэг хөзөр сугалан харснаа ар талыг нь бидэнрүү харуулан

"За чадах юмаа хийцгээ"

Хүүхдүүд нэг нэгээрээ таамагласан хөзрүүдээ хэлэх хэдий ч одоогоор хэн нь ч тааж чадахгүй бололтой. Энэ үед Жунин залхсан мэт л Сэүнийг холдуулан

"Бүгд арагшаа хар" гэх нь тэр. Удалгүй тэр биднийг нэг нэгээр нь өөрлүүгээ харуулан хөзрөө таалгаж эхлэх бөгөөд хамгийн хачирхалтай нь саяхан л тааж чадахгүй байсан хүүхдүүд эхний оролдлогоороо л хөзрүүдээ тааж эхлэв.

"3 алдвал өршөөлгүй гэж мэдээрэй" хэмээн Бэкхён надруу гараа үл ялиг даллан инээмсэглэх бөгөөд би ч урт амьсгаа аван өөрийнхөө ээлжийг хүлээнэ.

Удалгүй миний ээлж ирэн арагш харвал Жунин ширээн дээрээс нэг хөзөр сугалж аван инээмсэглээд

"Эхний ээлж чинь"

"Цэцгийн 8" гэтэл тэр толгой сэгсрэн зогсоно.. үнэхээр л тэд хоорондоо хуувилдсан байх тийм үү?

"Ядаж ойртуулж өгөх..." гэтэл Жунин яриаг минь таслан

"Дахиж өөдөөс тайлбар тавиад үзээрэй"

JOKER III Where stories live. Discover now