《17》

1.5K 180 11
                                    

Моддын найгах чимээ болон духаа нийлүүлэн чимээгүй суух бидний амьсгал агаарт хөвөн чихэнд сонсогдох шиг..

Удалгүй бидний зүг олон гэрэл хөдөлсөөр ирэх бөгөөд тэр үүнийг анзаарангуутаа юу ч хэлэлгүй намайг хойш үл ялиг түлхэн холдох нь тэр. Хэдий түүнийг Жунин гэдгийг мэдэж байгаа ч тэр надад мэдэгдүүлэхийг хүсээгүй бололтой.. Нэгхэн минутын өмнөх түүний толгойнд ямар бодол эргэлдэж байсныг мэдэхгүй ч нэг л зүйл ойлгомжтой санагдаж байна. Тэр надад нэг алхам ойртох үедээ гурван алхам хойш ухардаг...

"Хөөх.. Чи ч яаж төвөг удахаа мэддэг бололтой" гэсээр Бэкхён намайг харсандаа их л дурамжхан байгаа мэт надруу гарт байх алчуураа шидээд

"Хурдан дагаад яв. Дахиад төөрч бидэнд лай болохгүйхэн шиг" гэсээр буцан алхаж эхлэх бөгөөд би ч бэртсэн хөлөө үл тоон тэднээс хоцрохгүйг хичээн алхаж байтал Чанёол миний бэлхүүснээс тэврэн мөрөөр минь нөгөө гараараа тэврэн харанхуйд байгаа хэдий ч түүний надруу харан инээмсэглэж байгаа нь бага зэрэг тайвшруулах шиг...

Эцэст нь тэр харанхуй газраас гарвал Жунин аль хэдийн ирчихсэн сандал дээр нүдээ анин сууж байх бөгөөд Сэүн биднийг харан түүнийг үл ялиг нудрах шиг болов..

Жунин  хөлөө ачин сууж байснаа нүдээ нээн надруу харснаа

"Энэ утгагүй тоглоомоо больцгооё"

Түүний энэ ойлгомжгүй өгүүлбэр тэнд байгаа бүгдийг гайхшруулна. Тэр одоо бас юу бодож байгаа бол?

Бэкхён түүний юу яриад байгааг ойлгосон мэт л чимээгүй гэгч нь түүний хажууд байх савааг аван хол гэгч нь шидээд

"Өнөөдрийн хувьд хангалттай. Тарцгаа"

Жунины хувьд дуусаагүй мэт тэр Бэкхёны ханцуйнаас хүчтэй гэгч нь татан түүнээс нүдээ огтхон ч салгалгүй

"Би хэлсэн байхаа? Битгий урмыг минь хугалаарай гэж"

Тэнд байсан бүх хүмүүс тэдний хооронд эвгүй нөхцөл байдал бүрдээд байгааг мэдэж байсан ч тэднийг болиулах юу ч хийсэнгүй. Боолууд бүгд хоорондоо шивнэлдэн Жокеруудыг нэгнийхээ өөдөөс чанга дуугаар ярьж байгааг хараагүй гэх мэтээр гайхацгаана..

Жунин уурлачихсан бололтой. Үгүй бол тэр хэзээ ч тэдэнтэй ингэж харьцах хүн биш. Тэдний хооронд яг юу болоод байгааг Жокерууд л сайн мэдэж байгаа мэт чимээгүйхэн тэднийг ширтэн зогсоцгооно. Бэкхён түүний гарыг тавиулан урт гэгч нь санаа алдаад

JOKER III Where stories live. Discover now