《9》

1.6K 186 19
                                    

Тэр бүх зүйлийг өөрийн гарт авахыг хүсэж байгаа мэт л түүний харцнаас огтхон ч эргэлзсэн зүйл мэдрэгдсэнгүй.. тэр үнэхээр сайн дэвшжээ?

Жунин утасаа ширээн дээр хүчтэй тавин

"За? Тэгээд өчигдөр юу хийсэн?"

Түүний халуун амьсгал нүүрэнд минь мэдрэгдэн бие минь цаанаасаа л чангараад байгаа мэт нэг л эвгүй мэдрэмж бүхэлд нь намайг залгиж байх шиг.

"Одоохондоо би чиний боол биш!" Гэсээр түүний цээжрүү зөөлхөн түлхтэл тэр яг л миний юу хийх талаар мэдэж байсан мэт гарыг минь чанга гэгч нь атган зүрхэн дээрээ тавин урт амьсгаа авлаа..

Түүний зүрхний цохилт хэвийн байсан ч удалгүй бага багаар нэмэгдэж байгаа нь бидний хоорондох зай ойртох тусам түүний зүрхний цохилт ихсэхтэй зэрэгцэж байв.

Жунин ёжилсон байртай инээд алдан
"Зүрхний цохилтыг минь мэдэрч байна уу? Хурдан цохилох мөч бүр нь чамайг өөрийнхөө урд сөхрүүлэхээс тэсэн ядаж байгаагынх" гэснээ надаас холдон утасаа авчихаад тэндээс яг л юу ч болоогүй мэт гараад явчихав.

Энэ чинь хэтэрхий зүйл байна Ким Жунин... зүрхэн дээрээ гараа тавьбал миний зүрх бараг л гарыг минь авч шидэх гэж байгаа мэт л хурдан цохилж байв.. инээдтэй юм!

Ийнхүү дээрлэхэлтийн дараахан хичээлийн хонх дугаран их завсарлагааныг илтгэж байлаа. Одоо л тайван байж болох хэсэгхэн хугацаа учир шууд л ангидаа орж ирэн ширээндээ суун юу ч бодохгүйг хичээсэн ч саяны болсон зүйл толгойноос огтхон ч салсангүй.

Үнэндээ түүний энэ олон аашыг тэсэх хүн байхгүй биз. Хэдхэн хормын дотор чамайг юу ч үгүй тасдан хаях араатан байх ч хэдхэн секундын дотор л чамайг хамгаалах шидэт баатар шиг л... тэрний биед чөтгөр шүгэлдэг гэдэг ч үнэн биз!

Завсарлагаан болоод удаагүй байтал Жокеруудын заалны дохио гэнэт л хангинан

"Хурдан боолууд цугла" хэмээн чанга хашгирах чимээ гарахыг бодвол дахиад л ямар нэг асуудал гарсан гэдэг нь тодорхой.

Дуртай ч бай дургүй ч бай одоогын байдалтайгаа эвлэрэн тэнд очихоос өөр сонголтгүй. Тал талаас цуглах боолууд нийлэн заалд орж ирэн байрлалаа эзэлтэл Бэкхён ууртай гэгч нь ширээн дээр нэг зүйл шидэн

"Ямар новш нь надаар тоглоод байгаа юм?"

Заал тэр чигтээ чимээгүй зөвхөн түүний юу хэлэхийг хүлээн зогсох хүмүүсийн амьсгал л сонсогдож байв..

JOKER III Where stories live. Discover now