《12》

1.6K 185 17
                                    

Жунин түүний үгийг огтхон ч чухал гэж авч үзэхгүй байгаа мэт ямар ч царайны хувиралгүй миний гарнаас барьсан гарыг нь түлхэн

"Гэмгүй царайлчихаад чамайг идэж магадгүй амьтан шүү! Хөөрөх хэрэггүй"

Тэр Чанёолын талаар ярьж байгаа бололтой үл ялиг инээмсэглэчихээд намайг дагаад яв хэмээн дохих нь тэр. Би явах эсэхдээ огтхон ч эргэлзсэнгүй. Жунины ийм нухацтай царай гаргаж байхыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй юм байна...

"Явдаа шувуухай минь. Намайг суудлаа булааж автал түүний үгэнд ор"

Чанёол аль хэдийн намайг таньдаг хүн шиг л аашлан мөрөн дээр минь зөөлхөн тогшчихоод цугалсан хүүхдүүдрүү их л доог хийсэн харцаар ширтэн гарах нь тэр.. Тэдний хооронд яг юу болчихсон юм бол?

Хичээл завсарлачихсан учраас гарцаагүй Жокерууд заалдаа цугла хэмээн дуут дохиогоо хангинуулах нь зүй ёсны хэрэг.

"Бурхан минь өнөөдөр Жунин их ууртай харагдсан! Гайгүй л байгаасай" хэмээн хоорондоо шивнэлдэн надруу аймшигтай харц шидлэх боолууд одоо хэвийн үзэгдэл шиг л санагдаж байна! Тэд дотроо намайг ам уралдуулан харааж байгаа биз.

Заалд жокерууд орж ирмэгц чимээгүй орчин бүрдэх бөгөөд Бэкхён ч сайнгүй байгаа харагдана. Тэд үнэхээр л уурандаа идэгдэж байгаа мэт л харагдаж байна.

"Өнөөдөр хөгжилдөх хүсэл алга." Бэкхён ингэж хэлчихээд урд зогсож байсан залуугын гэдэсрүү цохин доош сөхрүүлснээ үснээс нь бага зэрэг зулгаан

"Яасан намайг цохьмоор байна уу?" Хэмээн ёжтой инээтэл хаалга онгойн өнөөх залуу нүүр дүүрэн инээмсэглэл гаргачихсан

"Сайн уу?" Гэсээр их л ёжилсон байртай хэлэх нь тэр.

Бэкхён түүнийг харснаа нөгөө залууг хойш хүчтэй түлхэн Чанёолруу харцаа чиглүүлээд

"Хөөх.. үнэхээр ирчихээ шив?"

Чанёол толгой дохин инээсээр миний хажууд ирж зогссоноо гараа даллан чанга дуугаар

"Сайнуу шувуухай минь"

Жунин түүнээс үнэхээр залхсан мэт хажууд байх сандал дээрээ суун элгээ тэврээд

"Энд боолууд л байх дүрэмтэй болохоор гарчихгүй юу?"

Чанёол уулга алдан ийш тийш харж байснаа урдаа зогсож байсан охинлуу гараа сунган

"Хөзрөө надад дамжуулж өгч болно шүү" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэл гаргатал тэр охин эргэлзэж байснаа итгэл муутайхан халаасанд байх боол хөзрөө түүний гарт өгөх нь тэр.

JOKER III Where stories live. Discover now