《24》

2.6K 261 28
                                    

"Чанёол бидэнд чиний тусламж хэрэгтэй юм шиг байна!"

Бэкхён хуруугаа дугарган суух Жунинлуу ширтэн ийнхүү өөрийн хамгийн сайн мэдэх хүнээс тусламж асуух бөгөөд эцэст нь Жокерын төлөө бүх зүйлээ хийхээс буцахгүй тэр нэг хүн сургууль, найзууд гээд бүх зүйлээ орхин өөрийн байр сууринд буцан ирж байлаа.

"Яааххх! Би ч дахиж энд ирэхгүй нь гэж бодож байлаа шүү" гэсээр Чанёол үсээ хойш самнан Жунинаас бусад нь бүгд цугалсан өрөөнд их л тааламжтайхан сууна.

"Хүссэн үедээ ирэх эрх чинь нээлттэй л юмсан"

Бэкхён урд байх хундагтай усаа уун түүнлүү их л ёжилсон харцаар ширттэл Чанёол урьдын адил байдлаас бултан Сэүний нурууруу чанга цохин

"Яаа! Найз охин чинь сайн уу?"

Гэнэтийн цохилтонд цочсон хэрнээ урт гэгч нь амьсгаа аван өөрийгөө барих Сэүн үл ялиг инээмсэглэн толгой дохьтол Бэкхён эрүүгээ тулан

"Хайртай хэрнээ түүнийгээ илэрхийлж чадахгүй өөрийгөө ч  хайртай хүнээ ч зовоогоод байгаа хүнийг яах вэ?"

Чанёол түүний утгагүй өгүүлбэрт чанга гэгч нь инээн

"Тийм тэнэг хүн байдаг юмуу?"

Гэсээр түүнээс хариу нэхэн суутал Бэкхёны утас гэнэт л дугаран тэр ёжтой инээх аядан түүнд утасаа харуулвал Жунин...

"Тэр тэнэг хүн Жунин юм биш биздээ?"

Тэд бүгд л удаан гэгч нь толгой дохин Чанёолруу ширтэх бөгөөд тэр ч эхэндээ гайхаж байгаа мэт царай гарган сууж байснаа толгой дохин

"Ойлголоо. Би наад золигыг чинь сургаад өгье"

Тэдний энэ хурлын дараагаас бүх зүйл эхэлсэн.. Жунин хайртай хүндээ сайн гэдгээ ч ойлгуулж чадахааргүй сул дорой байсан юм..

+=+=+÷+÷+÷+==+=+÷+=+=+=+=+=+=+=+=

"Хэра! Өнөөдөр сүүлийн өдөр бололтой"

Мэдээж. Тэр бүх зүйл эхэлсний сүүлийн өдөр хэдий ч хэзээ нэгэн цагт дахин тэдний дураараа хөгжилдөх мөч ирнэ гэдэг нь тодорхой.. Тэд хэзээ ч зугаа цэнгэлээс уйдахгүй хүмүүс шүүдээ.

"Дахиж чиний боол байхгүй нь" гэтэл Жунин үл ялиг инээмсэглэн толинд харан зогсох миний араас тэврэн эрүүг минь өргөснөө

"Үүрдийн боол байна гэж амалснаа санахгүй байна уу?"

Мэдээж тэр иймэрхүү явдлаа санахгүй орхино гэжүү? Түүний нүдрүү харахад л ойлгомжтой байдаг.. Тэр тийм ч амархан хүн биш.

JOKER III Where stories live. Discover now