《10》

1.6K 188 20
                                    

"Намайг хийж байхыг харсан хүн байгаа юмуу!?"

Хэмээн гараа чанга гэгч нь атган хэдий айж байсан ч айдсаа мэдэгдүүлэхгүйг хичээн Жунинлуу ширттэл тэр хэсэг чимээгүй байж байснаа гараараа тэдэнлүү заан

"Гэрч байна шдээ" хэмээн инээмсэглэх нь тэр.

"Утгагүй юм..." гэтэл Жунин миний мөрөн дээр гараа хүчтэй тавин толгойгоо хоёр тийш болгон намайг их л сонжиж харж байснаа

"Би тэдний оронд байсан ч чамайг гэж хэлмээр юм байна. Учир нь чи аалз шиг... аалзыг хараад цаанаасаа алмаар санагддаг шиг!" Гэснээ халааснаасаа утас гаргаж ирэн дээш өргөөд

"За бичлэг хийхээ мартав?" Гэснээ гарнаас минь татан алхаж эхлэв. Мэдээж бид ариун цэврийн өрөөрүү явж байна.. ямар ч буцах замгүйгээр дахиад л дуусах байх.

Хэн нэгэнд хор хүргээгүй байхад үргэлж бусдаас өөр байсныхаа төлөө шийтгүүлж дээрлэхүүлдэг энэ харилцаа хэзээ дуусах бол? Сул дорой гээд арчаагүй гэсэн үг биш... Хүчтэй гээд сул талгүй гэсэн үг биш... гэсэн ч энэ сургуульд хүчтэй нь ялж ирсэн...

Эцэст нь угаалгын өрөөнд орж ирэн Жунин тэлээгээ суллан тайлснаа ард минь зогсон гарыг минь хүлж эхлэв...

Би биш гэж хэлмээр байсан ч тэд миний үгийг тооно гэжүү? Үргэлж л ийм агшинг хүлээдэг атал..

Жунин гарыг минь боож байхдаа их л чанга ороон намайг хойш татан өөртөө ойртуулаад

"Бүх зүйл миний гарт байгаа. Одоо л чиний намайг ашиглах боломж шүү!"

Би чимээгүй гэгч нь түүнлүү эргэж харах гэтэл тэр хүзүүрүү минь улам ойртон

"Намайг ашигламаар байна уу?"

Түүний яриад байгаа шиг ашиглавал дараа нь заавал Жунинд үүнийгээ төлөх хэрэгтэй болох биз... тэгснээс зүгээр л нүдээ аниад бүх зүйлийг давах хэрэгтэй..

"Хэзээ ч үгүй" гэтэл тэр санаа алдан гарыг минь улам чанга боосноо

"Чи ч засрахгүй бололтой" гэснээ намайг урагш хүчтэй түлхэн хаалганд тулуулах нь тэр.

Хүүхдүүд бүгд л утасаа гаргаж ирэн надруу чиглүүлэн харин Бэкхён болон бусад нь надруу их л жаргалтай байгаа мэт харц шидлэн хоорондоо шивнэлдэж байгаа харагдав.

"Боол минь дээ... битгий үргэлж хэрэгт орж бай л даа" гэснээ тэр миний хажууд ирж зогсон намайг суултуурын урд суулган цамцнаас минь татан ширтэж байснаа тэр дундаас өчигдөр хамт байсан охиноо дуудан

JOKER III Where stories live. Discover now