《7》

1.6K 191 21
                                    

Хэр удаан энд байх ёстойгоо ч мэдэхгүй нь.. утас унтарчихсан болохоор дуу аялан өөрийгөө тайвшруулахаас өөр арга надад байсангүй. Тэд үнэхээр л айдсаар минь хооллодог мангас шиг л хүнийг юу ч үгүй болтол нь дэвсэж байж л санаа нь амардаг бололтой.

Удалгүй хэн нэгний хурдан гүйх чимээ сонсогдох бөгөөд яг л төсөөлж байснаар минь хаалга хүчтэй савагдан удалгүй гэрэл бага зэрэг туссаар хаалга онгойх нь тэр.

Удаан харанхуй газар байснаас болоод ч тэр үү гэрэлд нүд минь дасаж өгөлгүй анивчин сууж байтал тэр хүн урд минь сөхрөн суугаад энгэртээ наан толгойг минь илэн

"Уучлаарай.. чамайг гаргачихсан гэж бодож байсан болохоос ингээд байж байна гэж бодсонгүй."

Жунин.. хэдий хүртэл энэ худал хуурмагаараа намайг зовоохыг хүссэн юм бэ?

Түүний энгэрлүү хамаг хүчээрээ түлхэн хойш унагаад

"Одоо л жинхэнэ би эхлэж байна. Жунин сайн сонс.. энэ мөчөөс хойш чи миний сул дорой байдлыг хэзээ ч харахгүй... үхсэн хойно минь л хараарай" гэсээр арай ядан босон түүнийг зөрөн алхтал тэр хүчтэй гэгч нь хана цохин

"Чамд туслахыг хүссэн сэтгэлийг минь ойлгохгүй байна уу" хэмээн чанга гэгч нь орилох нь тэр.

Намайг сул дорой байлгахыг хүссэн чинь надад туслаж байгаа гэсэн үг хэрэг үү?

"Надад чиний сэтгэл хамаагүй юмсан? Надад анхаар гэж би гуйгаагүй!" Гэтэл тэр урд минь ирж зогсон уураа барих гэж оролдож байгаа бололтой нүдээ анин урт гэгч нь амьсгаа аваад

"Жинхэнэ өөрийгөө олоосой гэж хүсэж байна. Сул дорой хэрнээ түүнийгээ дарж хэрэг тарьдаг чинь миний уурыг хангалттай хүргэдэг"

"Тусалсны хариуг минь барих гээд байгаа бол баярлалаа. Одоо хэрэггүй. Чи Жокер би бол боол" гэтэл тэр дахиад л өмнөх шигээ царай гарган уруулаа зуун

"Ха.. дөнгөж эхлэж байхад жоохон хүүхэд шиг уйлж байгаа байж үг үйлдэл чинь хэр удаан зөрөхийг харж л байя" гэсээр намайг мөрлөн хурдан гэгч нь алхсаар алга болох нь тэр.

Хараал идээсэй. Бидний энэ утгагүй харилцааг чөтгөр аваг!

Цаг хэд болж байгааг мэдэхгүй ч арай гэж л тэндээс холдон жижүүр ахад бөхийчихөөд гадагш гарвал бараг л үүр цайж байгаа бололтой тэнгэрийн хаяа улайчихаж.

Гэртээ харих эсэхдээ эргэлзэн хэсэг сургуулийн урд сууж байгаад удаан гэгч нь гэрлүү алхсаар гэртээ ирвэл цаг 7!

JOKER III Where stories live. Discover now