《22》

1.6K 169 5
                                    

Тэрнийг ийм байдалтай байгааг харж байгаа нь анхных болохоор ч тэр үү түүний үгэнд итгэхийг хүсэж байх шиг. Хэдий бид өмнө нь бие биенийгээ үзэн яддаг байсан ч үзэн ядалтаар сайн гэдгээ нууж байсан бололтой. Түүнтэй уулзсан анхны өдрөөс л Жунины дэргэд сул дорой байдлаа огтхон ч харуулахыг хүсээгүй. Бусад хүмүүс намайг юу гэж бодох нь огтхон ч хамаагүй мэт байсан хэрнээ түүний харц над дээр туссан тэр мөчөөс Жунинтай зэрэгцэн түүний хажууд итгэл дүүрэн зогсох эрхтэй хүн болохын тулд өөрчлөгдөж эхэлсэн..

Айдаг зүйлсээсээ айхгүй байгаа мэт харагдаж сул дорой харагдсан бүрт туслахыг хүссэн ч би түүний нүдийг биш өөрийгөө л хуурч явж...

"Битгий сул дорой байж хүчтэй дүр эсгээд бай"

Жуниныг ингэж хэлэх бүрт хангалттай сайн хичээхгүй байгаа гэдгээ ойлгон улам л хүчтэй мэт дүр эсгэж эхэлсэн... Тэр надад дургүйдээ биш намайг хамгаалж халамжилж чадах хүн болсон гэдгээ харуулахын тулд л тэгж хэлж байсан бололтой.. инээдтэй биш гэжүү? Одоо хүртэл миний мөрийг дэрлэн сэтгэлээ илчлэх түүний хажууд нүүр дүүрэн инээмсэглэн бусдын нүдний өмнө гарыг нь хөтлөөд явах гавьяатай хүн гэж бодохгүй байна...

Түүнд хайртай минь хангалттай биш мэт.. Түүнийг хүсэж хамт байхын төлөө юу ч хийхээс буцахгүй маш олон хүн байхад тэр над шиг хүнтэй байвал тэр буцаад нэр хүндээ алдах болов уу?

"Жунин. Би чамд хайртай гэдгээ хэлчихвэл юу өөрчлөгдөх вэ"

Тэр толгойгоо өргөн надруу харснаа үл ялиг инээмсэглээд

"Бүх зүйл.. Магадгүй хоёулаа өөрсөддөө худлаа хэлэхээ болих байх"

Одоо хүртэл итгэлтэй биш байна.. Үзэн ядалтаас шууд л хайр болон хувирах нь инээдтэй биш гэжүү? Хэдий анхнаасаа сайн байсан ч биднээс бусдын нүдэнд бид бие биенийгээ үзэн яддаг боол бас Жокер хоёр шүүдээ.

Жунин гараа мөрөн дээр минь тавин тулснаа духан дээр зөөлхөн үнссэнээ

"Итгэл чинь дутаж байвал 3 хоног үерхээд үзье. Хэрвээ үргэлжлүүлмээр байвал үргэлжлүүлж больмоор байвал больцгооё"

Үнэндээ түүний санаа тийм ч муу санагдсангүй. Өөрсөддөө илүү итгэлтэй болохын тулд..

"Ойлголоо Жокероо" гэтэл тэр үл ялиг инээснээ намайг энгэртээ наан урт гэгч нь амьсгаа авснаа

"Чанёолд дахиж ойртоод үзээрэй. Түүнийг алчихна шүү"

Тэдний хооронд болсон зүйлийг асуухыг хүссэн ч зориг хүрэхгүй нь.. үнэхээр тэдний л асуудал шүүдээ? Зүгээр л мэдээгүй мэт байя...

JOKER III Where stories live. Discover now