🌹M🌹

4.2K 136 5
                                    

SEASON II

(My psycho boyfriend-ийн Үргэлжлэл...)

" Согжин чи энд юу хийж байгаа юм?! Яаж Тэхёны гэрийг мэдсэн юм?! Яг одоо эндээс яв! "

Согжин: Жил гаран уулзалдаагүй байж хайрыгаа ингэж муухайгаар угтах байсан юм уу?

" Чи муу новш! Миний хайртай хүнийг ямар байдалд хүргэсэнээ мэдэж байна уу?! Чи намайг алах гэж байхад Тэхён намайг аварч, миний оронд буудуулсан. Би чамайг заавал шоронгийн хадаас болгох болно! "

Согжин: Чи одоо цагдаад мэдэгдээд яах юм? Цагдаа ч тэр шүүх ч тэр бүгд миний талд үйлчилнэ.

" ....Чи яг надаас яг юу хүсээд байгаа юм?!" гээд уйллаа.

Согжин: Юу хүсэж байгааг минь чи удахгүй мэдэх болноо....       гэж хэлээд яваад өглөө.

Би нэг л зүйлийг дотроо шивнэлээ. "Эми, Согжин. Би та хоёрыг заавал өөрийнхөө гараар хөнөөнө. Харж л байгаарай"

****************************************

Өмнөх шигээ л эмнэлэг рүү явах гээд гэрээсээ гартал Согжин дахиад л гэрийн гадна зогсож байлаа.

" Өглөөний мэнд хөөрхөн бүсгүй минь."

" Чи залхахгүй байна уу? Өдөр бүр гэрийн гадаа ирж хүлээж байх юм. Чи нэг сар ирж зогссон ч, нэг жил ч бай, нэг насаараа намайг хүлээж зогссон ч би чам дээр очихгүй! " гээд хажуугаар нь зөрөхөд тэр надад юм хэллээ.

" Хайрт залуу чинь ухаан орсон байна лээ. Бүхэл бүтэн 1 сарын дараа."

" Юу??? "

" Алив машинд суучих. Эмнэлэг рүү явцгаая."

" Би чамтай хамт явахгүй! "

" Найз залуу дээрээ хурдан очих хэрэгтэй биз дээ? Чи одоо такси барих гээд их л удах байхдаа..."

"За яахав"     гээд ууртай нь аргагүй машинд нь суулаа.


Удалгүй эмнэлэг дээр ч ирлээ. Эмнэлэг дээр ирмэгц би Тэхёны өрөө рүү галзуу юм шиг л гүйв.

" Хайраа!"  гээд гүйж очоод түүнийг тэвэрлээ. Хүнд хагалгаанд орсон болохоор түүнд санаа зовоод аль болох зөөлхөн харицахыг хичээж байлаа.

" Миний хөөрхөн охин яагаад уйлаад байгаа юм? Мм? "

" Хайраа~~~~"     гээд бүр ихээр уйллаа.

Тэхён тэврэлтээ салгаад халуухан үнсэлтийг надад өглөө.

" Ч-Чамайг ухаан орохгүй бол яах вэ? гэж бодоод зөндөө их айсан. Бас зөндөө их санасан "

" Хөөрхийдөө зөндөө их айсан юм уу? Айлгасанд уучлаарай. Намайг эмнэлэгт байхад чи минь яажшуухан амьдарч байв?"

" ...Хэвийн, гэхдээ чи дэргэд байхгүй, үхэх сэхэхийн зааг дээр байсан болохоор үнэхээр гунигтай бас түгшүүртэй байсан. Өглөө Согжиныг харж сэрээд, орой харж унтаад л байж байлаа даа"

" Юу??? Согжиныг харж сэрээд харж унтаж байсан гэдэг чинь юу гэсэн үг юм?! "

" Согжин гэрийн гадаа яг л манаач шиг үргэлж байж байдаг. Өглөө ажилдаа явахдаа харна, буцаж гэртээ ирэхдээ хараад, эмнэлэг рүү явахдаа харна, орой гэртээ ирэхдээ хараад л....надтай буцаж холбоо тогтоохыг хүсээд байгаа. Чамайг минь ийм болгочихоод..."

" Тэгэхээр тэр новш энэ 1 сарын хугацаанд миний охиныг зүгээр байлгаагүй байх нь ээ? Гайгүй дээ Ким Согжин! "

" Чи хурдан эдгэж, биеэ тэнхэрүүлээд намайг хамгаалаарай за юу?"

" Тэгнээ...Одоо л бүх юм эргээд хэвэндээ орж байна. Яг будуулчихаад, өөрийн эрхгүй бие минь суларч байхдаа нэг л зүйлийг бодож харамссан."

" Юу бодсон юм? "

" Чамд яах гэж худлаа хэлэвдээ л гэж бодоод үнэнээ хэлдэг байж гэж их харамссан."

" Чи надад юу гэж худлаа хэлсэн юм?"

" Битгий цочирдоорой.......Би ч бас Согжинтой адилхан зүйл хийдэг."

" Ю-Юу???....Ч-Чи тэгэхээр мафийн..."

" Тиймээ хайраа....Би солонгосын цөөхөн хэдэн мафийн толгойлогчидын нэг нь. Цагийн сайханд солонгосын мафын бүлэглэл их эв найртай байж, хоорондоо нэгдэж гадаадын мафуудтай өрсөлддөг байсан. Гэвч одоо солонгост маш олон том том мафийн бүлэглэлүүд бий болсонтой холбоотой бид хоорондоо эвтэй байхаа больсон."

" Ойлгомжгүй юм...Чи хүртэл тэр зүйлд орооцолдсон байх гэж....Тэгвэл Согжин надаас яг юу хүсээд байгаа юм бол? "

" Би ч сайн мэдэхгүй байна... "

" Зааза....би ажил руугаа явлаа. Ажил хийж өөрийгөө завгүй байлгахгүй бол бөөн бодол болох нь байна. Явлаа шүү."       гээд дахин уруул дээр нь үнслээ.

" Баяртай~болгоомжтой байгаарай."

Түүний " Болгоомжтой байгаарай "  гэдэг үг цаанаасаа л айдсыг надад мэдрүүлж байна. Гэхдээ тэр айдас нь яг юу юм бол?   гэж бодон ажлын газрынхаа цахилгаан шатанд суухад нэг дулаахан гар бэлхүүсээр минь орж ирлээ.

: Удаан уулзсангүй шүү хөөрхөнөө.

" Пак Жимин захиралаа! Сайн байна уу? Ямар удаан уулзаагүй юм бэ! "



Vote⭐️

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now