🌹B🌹

1.4K 87 0
                                    

Ээж: Өө миний охин ирээ юу?  гээд намайг үнслээ. Намайг гэмшингүй байсанд ээж гайхав.

Ээж: Яасан бэ? Ямар нэг зүйл болоо юу?

" ...Намайг уучлаарай...өчигдөр үнэхээр их уурлаад, муухай ааш гаргасан..."

Ээж: Өө зүгээр шүү дээ миний охин. Эцэг эх хүн хэзээ ч хүүхдэдээ гомддоггүй юм. 


" Би их сайн бодсоны үндсэнд шийдвэр гаргасан.....би та нартай нэгдмээр байна."

Жонгүг: Хөөх гайхалтай!

Аав: Чи л шийдвэртээ харамсахгүй гэвэл боллоо доо.

" Гэхдээ зөвхөн сайн үйлсэд л оролцоно шүү! "

Аав: Тэгэлгүй дээ~

" Бас.....ээжээ...таньтай ганцаарчилж ярих зүйл байна. Ярилцаж болох уу?"

Ээж: Бололгүй яадаг юм. Тэр өрөөнд ороод ярья.

" Таниас юу нуух вэ дээ. Би Тэхёнтой үерхэхээс өмнө Согжинтой үерхдэг байсан."

Ээж: Юу?? Нээрээ юу?

" Тиймээ....Тийм ч их удаан үерхээгүй ч гэсэн багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн. Яагаад гэдгийг нь хэлмээргүй байгаа ч... дараагаар нь би Тэхёнтой үерхэж эхэлсэн. Үерхээд 1 жил гаран болж байна.... өчигдөр бид хоёр хамтдаа ууж, янз бүрийн зүйлийг л ярьсан...Гэтэл Тэхён намайг Согжиноос салгахын тулд надад Согжины тухай худлаа хэлж байснаа хэлсэн....Би яах вэ? Тэхёнд хайртай ч гэлээ тэр үед намайг хайртай хүнээс минь салгасанг бодохоор уур хүрээд байх юм.

Ээж: ....Юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй юм. Ямартай ч чи хайртай хүнээ л сонгох ёстой.

" Би тэр хүнд хайртай ч, тэр хүн надад хайртай эсэхийг яаж мэдэх вэ?"

Ээж: Хамгийн эхлээд харц нь. Чамруу хардаг шигээ өөр эмэгтэй хүнрүү тэгж харахгүй, зөвхөн чамруу л хайр гэрэлтсэн харцаар харж байвал. Сайхан уран цэцэн үгийг хэн ч хэлж чаддаг юм. Гол нь чамд хайртай гэдгээ үгээрээ биш үйлдлээрээ мэдрүүлдэг. Үргэлж чамд санаа зовж, халамжилдаг. Чамд зарцуулах цаг заваа хэзээ ч хойш нь тавьдаггүй. Ээжийнх нь хувьд энэ хэдэн зүйлээр л тэр хүнийг чамд хайртай эсэхийг мэдэж болох байх.

Ээжийг ийн хэлж дууссаны дараа Жонгүг хаалга тогшин орж ирээд надад утсаа өглөө.

Жонгүг: Согжин ах таньтай ярья гэнээ.





-Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now