🌹R🌹

1.3K 89 0
                                    

( Ёнсүгийн талаас )


Нүд минь аажимаар нээгдэхэд би дусал залгуулаад эмнэлэгийн орон дээр хэвтэж байлаа.

Тэхён: Хайраа сэрчихсэн үү? Юу болсон бэ? Яагаад ухаан алдсан юм?

" Х-Хайраа....Эми...нас барчихаж...."
гээд уйллаа.

Хэдий тэр миний найз залуутай унтаж байсан ч нэгэн цагт миний зүү ч орох зайгүй сайн найз байсан шүү дээ. Тэр маань энэ хорвоогоос явчихлаа.

Тэхён: Гэнэтийн мэдээ сонсоод шоконд орж ухаан алдсан байх нь ээ? Тайвширдаа хайраа.

" Т-Тэр надаас уучлалт гуйхад нь би зүгээрээ би чамайг уучилсан гэж хэлж ч амжаагүй, найз минь байсанд баярлалаа ч гэж хэлж амжаагүй байсан шүү дээ!!!"   гэж хэлээд цурхиртал уйллаа.

Тэхён: Хайраа чамд хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ингэж уйлаад байх юм бол хүүхдүүдэд маань муу шүү дээ.

" М-Маргааш түүний оршуулгыг хийнэ гэсэн...Б-Би заавал очно."

Тэхён: Зааза хоёулаа хамт очъё...      гээд гарнаас минь атган намайг тайвшируулж байхад гаднаас эмч орж ирлээ.

Эмч: Ёнсү чамд юу тохиолдсонг мэдэхгүй ч тайвшир. Ингэж байгаад хүүхдүүд чинь эндчихвэл яах юм? Өөрийгөө боддоггүй юмаа гэхэд хүүхдүүдээ бод. Тэдний сонсголын хөгжил аль хэдий эхэлсэн учраас чиний уйлахыг сонсож байгаа....Тайвшир. Дусалаа дуусахаар гэртээ харьж болноо.

Би уйлахаа больж огтхон ч чадахгүй байлаа. Хичнээн их үзэн ядаж байсан ч найз минь байсан шүү дээ.

Тэхён: Хайраа хоёулаа гэртээ харьцгаая.

Гээд ямар ч хүч байхгүй болсон сул биетэй намайг 2 гар дээрээ өргөөд эмнэлэгээс гарч машиндаа суулаа....







" Эми~ Чи диваажинд очсон биз дээ?... Чамд юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ...Өнгөрсөн хугацаанд найз минь, бас хэсэгхэн хугацаанд дайсан минь байсанд баярлалаа. Өмнө нь хийсэн алдаа бүхэн чинь шалтгаантай байсан болоод л тэр байх. Чиний ачаар би өөрийнхөө жинхэнэ хайртайгаа учирсан. Бас удахгүй хөөрхөн хоёр хүүхдийн ээж болно. Бага байхдаа чи надтай юу ярьж мөрөөддөг байснаа санадаг уу? Хоёулаа өөрсдийнхөө хүүхдүүдийг тойруулж суулгаад хамтдаа хөгжилдөнө гэж ярьдаг байсан шүү дээ... Хүүхдүүд маань хоорондоо найзлаад, чи бид хоёр ч найзлаад амьдарна гэж яриад жаргал дүүрэн инээлддэг байсан сан. Гэвч амьдрал гэдэг хүслээс гажууд байх юмдаа... Хийсэн бүхэнг чинь уучилсан болохоор амгалан нойрсдоо найз минь. Хайртай шүү чамдаа. Ү-Үнэхээр их хайртай шүү."

гэж хэлээд газар булагдсан түүний шарилын хажууд сүүлийн үгээ хэлчихээд газар сөгдөн унаж уйллаа. Тэхён Согжин хоёр аль чадахаараа намайг тайвшруулахыг хичээж байлаа.

Согжин: Тэхёнаа Ёнсүг аваад гэртээ харь даа. Тэгэхгүй бол тайвширах шинж ер алга. Бас гэртээ очоод халуун, тэнхэрүүлэх шөл хийж өгөөрэй.

Тэхён: Заа. Баяртай Согжинаа. Бид явлаа шүү.

Согжин: Баяртай.






Тэхён намайг өргөөд машинд суулгаж гэр лүүгээ хөдөллөө. Өчигдөрөөс хойш өөрөө хөлөөрөө алхах хүчгүй болсон болохоор байнга Тэхёнд тэврүүлж явдаг болсон. Гэрт ирэхэд Тэхён надад шөл хийж өглөө.

Тэхён: За хайраа идчих.

Хоолойгоор хоол давах шинжгүй байсанд халбагаараа аягатай зутан шөлийг хий хоосон хутгалаа.

Тэхён: Хүн үхлээ гээд бусад хүмүүс нь хүртэл үхдэл юм шиг байж болохгүй биз дээ? Харин ч илүү их хүчтэй байж, талийгаач хүмүүсийг сэтгэл амар нойрсоход нь туслах ёстой биз дээ? Тэд биднийг их шаналаасай гэж хүсэхгүй л байх.

Хэлсэн үгийг нь сонсоод сүүлийн дусал нулимсаа арчив.

Тэхён: Хүн хорвоод уйлж төрөөд, хүмүүсийг уйлуулж энэ хорвоогоос явдаг. Энэ бол хүн төрлөхтөний бичигээр батлагдаагүй хууль шүү дээ. Миний зөв биз дээ?

" Мхн....." гэж загниулаад уйлсан жоохон хүүхэд шиг толгой дохилоо.

Тэхён: Миний хайр чинь ёстой мундаг, хүчтэй, ухаантай эмэгтэй шүү дээ.   гээд намайг чанга тэврээд хацар, дух, хүзүү гээд бүх газарыг минь л үнэрлэлээ.

Тэхён: Хоолоо идчих.

" З-За.... "

Уйлахад минь аргадах хүн байгаа нь хамгийн талархмаар зүйл юм.




Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now